Ая зохиогч Ангирмаа Чингис зочид буудалд 40 насныхаа ойгоо нижгэр тэмдэглэв

2008/09/29
Share |
Хүмүүс: Б Ангирмаа | 
Ая зохиогч Ангирмаа Чингис зочид буудалд 40 насныхаа ойгоо нижгэр тэмдэглэв

Цагтаа монголын рок попын нэгэн үеийг бичилцэж явсан дуучин, ая зохиогч Ангирмааг аядуу дуутай ч хатуу чанга бүсгүй гэлцдэг нь түүний өнөөдрийг хүртэл ганц бие явж ирснээс үүдэлтэй гэдэг. Гэхдээ сүүлийн үед дуулахаасаа илүүтэй ая зохион, хамтлаг дуучдыг продюссерлох ажилтай болсон нь магад хамгийн сайн хийж чаддаг ажил нь байсан бололтой түүний гаргаж ирсэн охидын “Киви” хамтлаг овоо гайгүй үнэлгээтэй давхиж яваа.Харин өнөөдрийг хүртэл гэр бүл болж амжаагүй яваа Ангирмааг хэдэн настайг нь найз нөхөд нь хүртэл мэддэггүй байсан бол хэд хоногийн өмнө буюу 09 сарын 21 нд тэрээр өөрийн энэ нууцаа бусдад дэлгэн 40 насныхаа ойг тун нижгэр тэмдэглэсэн гэнэ. Чингис зочид буудлын “Тэмүүжин” ресторанд болсон уг найранд манай рок попын бүх одод хуран цугларсан төдийгүй ГХЯ-ны шинэхэн сайд Сү.Батболд нараас эхлээд улс төрийн хүрээнийхэн ч ирсэн харагдсан. Хүн бүхэн бэлэг сэлт болон цэцгийн баглаанд дарагдах дөхсөн Ангирмаад хамгийн том бэлэг барьсан хүн нь Кивичүүд байлаа. Бүтэн үдшийн турш багшдаа уран бүтээлээрээ бэлэг барьсан тэдний тоглолтод ая зо-хиогч бүсгүйн ах Долгион болон Ганболд нар ч ая дуугаа өргөж өнгөрсөн цаг хугацааны чанадаас анх урлагт хөл тавьж байсан үеийн дурсамжаар зочдыг уяраан нулимс дуслуулаад авч харагдсан.Хэдхэн хоногийн өмнө телевизийн шууд нэвтрүүлгээр насаа нууж байсан атал гэнэт зоригтойгоор 40 нас хүрснээ зарлан тунхаглаж, бүр найр наадам хийсэн нь Оросын нэгэн кинонд гардагчлан “Амьдрал 40 наснаас эхэлдэг” гэдгийг харуулах гэсэн ч байж болох. Юутай ч монголын хөгжмийн “Акул”-уудын нэг ийн дөчин насны босго алхан орлоо. Харин түүний хийж бүтээхийн ид насан жагсаж буй энэ цагт мөн ч олон сайхан уран бүтээл гарах байх даа.

эх сурвалж: монголчуудын амьдрал

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.