Ардчилсан намыг агнах Ерєнхий сайдын тєлєвлєгєє

2008/09/29
Share |
Ардчилсан намыг агнах Ерєнхий сайдын тєлєвлєгєє

"Ерєнхийлєгчийн сонгуулийн дараа Ардчилсан нам vгvй болно. Бид засгаа эргvvлэн авна. Тэр хvртэл та нар тэвчиж vз. Тиймээс миний саналыг vг дуугvй дэмжих хэрэгтэй". Энэ бол Ерєнхий сайд С.Баярын намынхаа бага хурлыг завсарлуулж байгаад фракц бvрийн толгойлогч нартаа учирласан vг. Энэ vгийн дараа МАХН-ын бага хурал сонгуульд ялсан атлаа ялагдсан намтай хамтарсан Засгийн газар байгуулахыг дэмжсэн шийдвэр гаргасан билээ.


ДОЛДУГААР САРЫН 1-НД ОНЦ БАЙДАЛ ЗАРЛАСНЫ ШАЛТГААН

Долдугаар сарын 1-ний мягмар гариг. УИХ-ын сонгуулийн нэгдсэн дvнд эгдvvцсэн олон МАХН-ын байр руу дайрлаа. Монгол Улсыг бараг зуун жил дарангуйлж байгаа МАХН бол энэ vеийн сонголт биш байснаас олон хvн тайван цуглаан хийх чадвараа алдсан байв.

Тэд коммунист намын цагаан байранд гал єрдєв. Тухайн vед тус намын дарга С.Баяр намынхаа хэд хэдэн гишvvн болон ЦЕГ-ын даргын vvрэг гvйцэтгэгч Ч.Амарболдтой намынхаа байранд байж таараа. Цугласан олны бухимдал улам гаарч байхад нийгмийн хэв журмыг сахиулах ёстой цагдаа нар ямар нэгэн vvрэг хvлээн уйдах зуураа чулуун байлдаан хийж байлаа.

Цагаан байранд гал авалцлаа. Нэгдvгээр давхар нь шатаж эхлэв. Энэ vед Ерєнхий сайд Ерєнхийлєгч рvv утас цохин "Та харж байна уу. Намын чинь байр шатаж эхэллээ. Цагдаа нар хvчирхэхгvй байна. Цэрэг хєдєлгєхгvй юм уу" гэжээ. Ерєнхийлєгч яарсангvй. Гэвч Ерєнхий сайд дахиад л утасдав. "Цагдаа нар юу ч vгvй зодуулаад дууслаа. Ганцхан л цагдаатай vлдлээ шvv" гэжээ. Тэр ганцхан цагдаа нь Ч.Амарболд байлаа. Ерєнхий сайдын байнга утасдаж шаардаж байсанд яршигласан Ерєнхийлєгч улс тєрийн бvх намуудын дарга нарыг цуглуулж энэ байдлыг таслан зогсоохыг хvсээд хэрэв зогсоож чадахгvй бол дараагийн арга хэмжээг авна хэмээн анхааруулав. Vйл явдлыг хяналтаас аль хэдийнэ алдсан тул хvсэх тєдийхнєєр дуусгах хєг нь єнгєрсєн байлаа. Ингээд Ерєнхийлєгч анхааруулга єгснєєсєє хойш бараг гуч хvрэхгvй минутын дараа онц байдал зарласан юм. Хэрэв Ерєнхийлєгч Ерєнхий сайдын хvссэнээр цэрэг хєдєлгєсєн бол юу болох байсан бол.

ТЭР ШЄНЄ БАЙЛДААНЫ СУМНЫ НЄЄЦ ДУУСЧЭЭ
Тэр шєнє цагдаагийн эргvvл хамгаалалтын 801 дvгээр ангийн байлдааны сумны нєєц дуусчээ. Сум дууссаныг нууцалж байгаад долдугаар сарын 3-ны єдєр дахин хангалт хийсэн тухай цагдаагийнхан єдгєє ярилцаж байгаа. Тэгэхээр долдугаар сарын 1-ний шєнє онц байдал зарлаж vймээнийг зогсоохдоо аль хэр сум зарцуулсныг эл жишээ баталж байна. Тэд сумаа дуустал буудсан байж. Хотын тєвийн айлууд ч шєнєжин буу дуугарч хvмvvс хашгиралдаж байсныг сонссон гэдэг билээ. Харин онц байдал зарласны дараа чухам юу болсон тухай учир мэдэх хvмvvс ярьдаг л юм. МАХН-ын цагаан байр шатаж хvмvvс vймж байхад бvх дvvргийн цагдааг бэлэн байдалд команд хvлээлгэн жагсаасан байж. Ингээд онц байдал зарламагц тэднийг тєв рvv татаж цагдаа нарт буу шидлээд шидлээд тараагаад байж. Нэгэнт онц байдал зарласан тул буудаж болно гэсэн команд тэр vед ирсэн байх. Мэдээж буу авсан цагдаа нар буудахгvй л байв гэж дээ.

АРДЧИЛСАН НАМЫГ АГНАХ ТЄЛЄВЛЄГЄЄ ХЭРЭГЖИВ
Зургадугаар сарын 30-ны єдєр МАХН сонгуулийн албан ёсны дvн гараагvй байхад баярын хvлээн авалтаа хийж цэцэг жимс, алга ташилт болж єнжив. Vvнд дургvйцсэн ард тvмэн долдугаар сарын 1-нд МАХН-ын байр руу дайрсан гэдгийг єдгєє бvх хvн мэдэж байгаа. Яг энэ vед МАХН-ын дарга С.Баярт нэгэн бодол зурсхийсэн байж болох юм. Тэр нь "Ардчилсан намыг байгаа цагт МАХН мандан бадрахгvй юм байна. Ардчилсан намыг дэмжигчид дэндvv олон юм. Тиймээс энэ намын нэр хvндийг унагаж намыг нь бvр байхгvй болгох хэрэгтэй " гэсэн бодол. Мань хvн бодлоо хэнд ч хэлээгvй. Тиймээс намынхаа байр руу дайрсан олныг Ардчилсан намын хvмvvс болгон харагдуулах арга сэдсэн байхыг яаж vгvйсгэх билээ. Бухимдсан олныг улам улайруулж байгаад онц байдал зарлуулж тэр хооронд намынхаа настай гишvvдээр ухуулга сурталчилгааг хvчтэй хийлгэж амжив. Онц байдал зарласан дєрєв хоногт эрх чєлєєгєє хасуулсандаа бухимдсан ард тvмэн тэр эрх чєлєєг нь олгосон Ардчилсан намыг буруутгаж эхэлсэн юм. Энэ бол С.Баярын барбарис тєлєвлєгєєний зєвхєн эхлэл нь байлаа. Эхлэл гайхамшигтай байсан тул дараагийн алхамдаа орох хэрэгтэй болов. Энэ бол хамтарсан Засгийн газар байгуулах явдал.

Гэтэл хамтарсан Засгийн газрын сургаар МАХН-ын цєстэй болгон хєєрч байдгаараа эсэргvvцэж Бага хурал дээрээ бараг намынхаа даргын толгойг авна гэлцэв. Харин С. Баяр vvнийг хялбархан аргаар эргvvлж дєнгєсєн юм. Бага хурлын єглєє Ерєнхий сайдын хамтарсан Засгийн газар байгуулах илтгэлийг уншиж танилцуулмагц эсэргvvцэж vг хэлэх хvмvvсийн нэр хєвєрч эхлэх нь тэр. Байдал ийм болоод ирмэгц С.Баяр завсарлага хvсэв. Намынхаа Фракц бvрийн толгойлогч нарыг цуглуулж байгаад "Ерєнхийлєгчийн сонгуулийн дараа Ардчилсан нам vгvй болно. Бид засгаа эргvvлэн авна. Тэр хvртэл та нар тэвчиж vз. Тиймээс миний саналыг vг дуугvй дэмжих хэрэгтэй" гэлээ. Нэгэнт л нар сарны доор зэрэгцэн оршиж чадахаа байсан ардчилсан коммунист хоёр намын нэгнийх нь бодийг хєтлєхийн тулд хамтарсан Засгийн газрыг дэмжлээ. Тvvхийн хvрд доогтойхон эргэж єдгєє хамтарсан Засгийн газар байгуулагдаж ажилдаа оржээ. Ардчилсан намыг агнах С.Баярын барбарис тєлєвлєгєє гайхалтай хэрэгжиж буй нь энэ. Гагцхvv Ерєнхийлєгчийн сонгуулийн дараа тєлєвлєгєєнийхєє vр дvнг дvгнэсэн шигээ оргилуун дарс буудуулж шимж суухыг нь харах л vлдэх шив дээ.

 

эх сурвалж: өдрийн сонин

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
Tdkwwbbb , https://dresarpengo.bandcamp.c om/album/best-international-da ting-services best_international_dating_serv ices, https://zioberkame.bandcamp.co m/album/craigslist-personals-h attiesburg-ms craigslist_personals_hattiesbu rg_ms, https://snotsursare.bandcamp.c om/album/good-story-jokes-dirt y good_story_jokes_dirty,
IP:37.9.47.153  2018-12-14 15:56:00
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.