Соло: Би “Киви” хамтлагийн тэр тачаангуй, секси дүр төрхийг хүлээн зөвшөөрдөг

2008/09/29
Share |
Соло: Би “Киви” хамтлагийн тэр тачаангуй, секси дүр төрхийг хүлээн зөвшөөрдөг

-Гурван охиныг уран бүтээлдээ шамдаад завгүй явна гэх юм. Тэгэхээр энэ тухай яриагаа эхлэх үү?
-Юуны өмнө “Монголчуудын амьдрал” сонины уншигчдад энэ өдрийн мэндийг хүргэе. Сая бидний “Жинхэнэ хайр” нэртэй хоёр дахь цомог маань гарлаа. Маш олон хүний хөдөлмөр, хөлс хүч шингэсэн болохоор ихээхэн найдлага тавьж байна. Өнгөрсөн 10-нд CD-нийхээ өдөрлөгийг хийж, эхний 100 хүнд CD, плакатаа үнэгүй бэлэглэсэн маань фенүүдэд маань их таалагдсан бололтой байсан. Бид гурав энэ цомог дээрээ нэлээн удаан ярилцаж байж нэлээн өвөрмөц өнгө төрхөөр, өөрчлөлт хийе гэж шийдсэн. Тэгээд В продакшнтай хамтарч ажилласан.
-Тэгэхээр хамтран ажиллах саналыг анх хэн тавьсан бэ?
-Бид эхэлж санал тавьсан. Өмнө нь хэд хэдэн удаа энэ талаар бид ярилцаж байсан болохоор продюссер Болд саналыг минь сайхан хүлээн авсан. Сайн продюссер тухайн уран бүтээлчийг жинхэнэ утгаар нь гаргаж ирдэг болохоор бидний стиль, имижд, дуугаралт, бүх зүйлийг продюссерлож туслаач гэсэн хүсэлтийн дагуу хамтарч ажилласан. Мөн сүүлийн үед хит болоод байгаа эректро, транс хөгжмийн урсгалыг гаргаж ирж байгаа продюссер Наранзун, арамби урсгал гаргаж ирсэн Quyza, Баярхүү нартай хамтарсан. Ийм чадварлаг сайн хүмүүстэй хамтарч ажилласандаа баяртай байна. Тэгээд ч бид гурав Болдтой хамтарснаар бидний уран бүтээлд бас нэгэн цоо шинэ дуу гаралт, өнгө төрхийг гаргаж ирсэн юм болов уу бодож байна. Яг өнөөдрийн хувьд урлагийн энэ орон зайг Болдын баггүйгээр төсөөлөхөд хэцүү байх. Манай “жинхэнэ хайр” CD-ний тавин хувь нь Болдын дуу байгаа.
-Анзаарч байхад та гурав их сайн бүжиглэдэг юм билээ?
-Бид гүрав хөгжим бүжгийн дунд сургуулийг төгссөн, багаасаа бүжиглэж дуулах дуртай хүүхдүүд байсан. Дөрвөн жилийн өмнөөс бүжиглэж эхэлсэн. Бүжигчин, жүжигчин Ган-Очир багш маань бүх тавилтыг хийдэг. Багш сайн дээр нь шавь нар бага ч гэсэн авъяастай юм шиг байна. Байнгын бэлтгэлийн үр дүнд ингэж бүжиглэж сурсан. Гэхдээ бид мэргэжлийн бүжигчид биш болохоор дутуу дулимаг зүйл олон байгаа.
-Та нарын нэр их л эртнээс сонсогддог байсан. Тэгэхээр хэдэн жил болж байна гэсэн үг вэ?
-Яг тайзан дээр дуулж гарч ирээд 10 жил болж байна. Анх 13 настайдаа “Ирээдүйн одод” тэмцээнд ороод түрүүлж , цомыг нь авчихаад тэндээсээ урамшаад хамтлаг болж дуулья гэж шийдсэн. Харин одоо л бие даан жинхэнэ утгаар уран бүтээлчид болж эхэлж байна.
-Ta гурвыг Болдтой хамтарч ажилласнаар түүний утсан хүүхэлдэй болох вий гэсэн болгоомжлол зарим хүмүүсийн дунд байдаг юм билээ?
-Хүмүүс зарим зүйлийг буруу ойлгоод байх шиг байна. Бид гурав В продакшны артистууд биш. Зөвхөн захиралтай нь хамтарч ажилладаг уран бүтээлчид. Энэ удаа цомгийн тал дээр хамтарч ажилласан. Цаашид ч хамтрах байх. Өнөөдөр бид Болдтой хамтарч ажилласнаар түүний утсан хүүхэлдэй болно гэж юу байхав. Хамтарч ажилласан бүхэн нөгөө хүнийхээ утсан хүүхэлдэй болоод байвал утгагүй ш дээ.
-Танай хамтлагийнхнаас хамгийн их эрчүүдтэй нэр холбогддог нь чи. Мэдээж энэ бүхэнд эмзэглэдэг биз дээ?
-Тодорхой хэмжээгээр олны танил болоод ирэхээр хүссэн хүсээгүй биднийг сонирхох хүн олон болдог. Нэг үгээр хэлбэл энэ чинь бараг бичигдээгүй хууль болоод байгаа юм биш үү. Тэглээ гээд тэр болгонд уйлж унжаад, гомдол нэхэж гүйгээд байх тийм таатай санагддаггүй. Хамгийн гол нь хувьхүн өөрөө хүлээцтэй, тэвчээртэй байж өөрийгөө зөв авч явж, уран бүтээлээ хийх хэрэгтэй юм шиг санагддаг.
-Никитоны Баачкатай хамт амьдарч байсан. Хамгийн сүүлд Мянганбаярын ээлжит амрагаар тодорсон гээд олон зүйл яригдаж байсан. Гэвч чи хариулт өгөхгүй байгаа нь үнэн гэж хүлээн зөвшөөрөхөд хүргэж байгаа?
-Харин тийм ээ. Тийм яриа гарчихсан байна лээ. Их л олон эрчүүдтэй холбож бичээд байсан. Энэ “бүхэн зөвхөн намайг дайраагүй бүх эмэгтэй уран бүтээлчдийг дайраад л гарсан зүйл. Бид өөрсдөө бие даагаад уран бүтээлээ ивээн тэтгээд байх их хөрөнгөтэй хүн биш болохоор хэн нэгнээс тодорхой хэмжээний тусламж гуйх шаардлагатай болдог. Харин ямар нэгэн ивээн тэтгэгчтэй болохоор түүнийг хувийн амьдралтай хольж хутгаад байгаа нь хачин байна. Саяны цомог дээр 100 хувь “Монгол газар” компани ивээн тэтгэсэн. Гэтэл захирлыг нь надтай холбоод биччихсэн байсан. Уран бүтээл хийхийн тулд заавал өвөр түрийдээ орох хэрэгтэй гэж үү. Яагаад ажил хэргийн холбоог ингэж гуйвуулаад байдаг юм вэ. Хэрвээ эмэгтэй захиралтай компани ивээн тэтгэсэн бол ингэж ярихгүй л байсан. Худлаа л юм чинь юунаас ч айх вэ дээ. Продюссер Болд ах холбож өгсөн. Харин ч бидний уран бүтээлийг дэмжсэн “Монгол газар” компанидаа, захирал Мянганбаяр ахдаа баярласнаа дамжуулчихъя.
-Нэгэнт эрчүүдийн тухай ярилцсан юм чинь тэдний тухай чиний бодлыг сонсо? гэж бодлоо?
-Одоо болтол найз залуугүй яваа болохоор энэ талаар их л бага зүйлийг ярих байх даа./Инээв.сур/ Ирээдүйн хань маань намайг дуучин гэдэг утгаар нь бус Солонго гэдэг охиныг байгаа чигээр нь хайрладаг, ойлгодог хүн байгаасай гэж хүсдэг. Тийм хүнийг ч хайж байна. Олны танил байх тусам тэр зүйл холдоод байдаг юм шиг санагддаг. Тэгэхээр олны танил байна гэдэг хувийн амьдралын тал дээр нэлээн халгаатай юм шиг байна.
-Харж байхад чи гаднаа их л галзуу юм шиг харагддаг. Харин нөгөө хоёр чинь?
-Ихэнх хүмүүс намайг тэгж дүгнэдэг. Гэтэл үнэндээ би их дуугүй, дотогшоо талдаа ш дээ. Зарим хүмүүс надтай уулзаж ярилцахдаа “Чи их ааш муутай юм шиг харагдаг хэрнээ уулзахад тийм биш юм байна”.гэдэг. Заримдаа өөрийгөө өөр хүний нүдээр харах хэрэгтэй юм шиг байна. Хамтлагийн ахлагч болохоор ихэвчлэн гадуур гэрээ контракт байгуулах, зохицуулах ажлыг нь хийдэг. Харин манай Анхмаа хамгийн царайлаг бас хөгжилтэй нь. Тийм болохоор бид хоёр Анхмаадаа их хайртай. Ану бол их хэрсүү, бие даасан охин. Их гоё бичигтэй болохоор бичиг хэргийн тал дээр хамгийн идэвхтэй нь. Бид гурвын машин ч гэсэн гурван өөр ш дээ. Миний машин хамгийн том, Анугийн дунд зэрэг, Анхмаагийн жижиг яг л Мистер Бенийх шиг их хөөрхөн. Гурвуулаа машинаа зэрэгцүүлж
тавьчихаад аав, ээж, охин гурав гээд хөгжилддөг.
-Урлагийн хүнд царай зүс, авъяас хоёрын аль нь илүү хэрэгтэй гэж боддог вэ?
-Урлагийн хүнд ялангуяа эмэгтэйчүүдэд хамгийн түрүүнд сайхан царай зүс хэрэгтэй гэдгийг би шууд хүлээн зөвшөөрдөг. Мэдээж авъяас дагалдалгүй л яахав. Манайхны хүлээн зөвшөөрдөггүй гоо сайхны мэс заслыг би дэмждэг. Хүн нэг л амьдрахаас хойш гоё сайхан байх хэрэгтэй. Яагаад гоё сайхан болж болохгүй гэж. Хэрвээ боломжтой болвол би мэс засал хийлгэнэ гэж бодож байгаа. Гэхдээ одоогоор би залуу байгаа болохоор нэг их өөлөөд байх зүйл алга. Байнга фитнесээр хичээллэж байна. Хүүхнүүдийу хүсээд байдагчлан хөх өгзөгөө томруулаад байх шаардлага надад алга. Хэрвээ би хичнээн фитнесээр хичээллээд болохгүй хавтгай цээжтэй байсан бол зоригтой хөхөө томруулах мэс засал хийлгэнэ. Харин нас ахиад арьс унжаад эхлэх ч юм уу эсвэл өөр ямар нэгэн зүйл гарч ирвэл шууд мэс засал хийлгэнэ. Ер нь эмэгтэй хүн бүхэн л ямар нэгэн байдлаар харагдахыг хүсдэг шүү дээ. Тэглээ гээд нүцгэлээд бай гэж би хэлэхгүй. Инээмсэглэл, нүүр будалт энэ тэр гээд өөрийгөө сайхан харагдуулах боломж байна ш дээ.
-Тэгвэл “Киви”-гийн сексы төрхийн талаар ямар бодолтой явдаг вэ?
-”Киви” бол үнэхээр чадварлаг уран бүтээлчид. Тийн болохоор би “Киви” хамтлагийн тэр тачаангуй, сексы дүр төрхийг хүлээн зөвшөөрдөг. Үнэхээр өвөрмөц байж тэд чаддаг. Энэ нь сайн продюссерынх бас тэдний өнгө төрх, зан чанар, гоо сайхан, зориг байдаг болохоор би хүндэлдэг. “Киви” байхгүй бол сонирхолгүй ш дээ.

эх сурвалж: монголчуудын амьдрал

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
jaokitr купить кодеин Велиж лекарстР²Ð¾ опиумныР¹ алкалоиР´ сканворР´ ВнештатР½Ñ‹Ð¹ агент банка ПрекращРµÐ½Ð¸Ðµ курения Ð¿Ñ€Ð¸Ð½ÐµÑÐµÑ ‚ Ñ€ÐµÐ°Ð»ÑŒÐ½ÑƒÑ Ž пользу для Ð·Ð´Ð¾Ñ€Ð¾Ð²ÑŒÑ  jwh 011 купить Герман Чухлома купить SKYPE ГрайворР¾Ð½ купить Твёрдый КонаковР¾ Ð¡ÐºÐ¾Ñ€Ð¾ÑÑ‚Ñ Œ Цвета, Ñ‚Ð¸Ð¿Ð¾Ð³Ñ€Ð°Ñ „ия, ИльинскР°Ñ, , Нижний НовгороР´ — 2ГИС купить Винт ÐžÐ»Ñ‘ÐºÐ¼Ð¸Ð½Ñ Ðº Купить соль в Аксае купить Спид Певек купить Спид ЗнаменсРº Купить Говно ÐÐµÑ„Ñ‚ÐµÐ³Ð¾Ñ €ÑÐº купить хмурый кайф СеверодР²Ð¸Ð½ÑÐº Миксы наркотиРº купить ГанджубР°Ñ Мглин ГероиноР²Ñ‹Ð¹ шик стиль Купить марихуаР½Ð° Ð”Ð¾Ñ€Ð¾Ð³Ð¾Ð±Ñ ƒÐ¶ Артымяк Ольга СергеевР½Ð° РассылкР° СМС Город Ð¸Ð·Ð¾Ð±Ð¸Ð»Ð¸Ñ , сеть универсР°Ð¼Ð¾Ð² ЗакладкР¸ амфетамР¸Ð½ в КопейскРµ Экстази купить в Ñ‡ÐµÐ»ÑÐ±Ð¸Ð½Ñ ÐºÐµ Бошки в Ельце купить Спиды Пудож купить Ганджа ЧебаркуР»ÑŒ купить Гера Суворов купить КристалР» Бодайбо
IP:46.161.61.107  2018-02-20 00:33:55
carabanda КупитьСР¿Ð°Ð¹Ñ россыпь в Кирове купить HOMER Реж Как делать водник для курения травы ОБОРОТ НАРКОТИР§Ð•Ð¡ÐšÐ˜Ð¥ СРЕДСТВ таблеткР¸ либексиР½ отзывы купить LSD ЛюдиновР¾ Купить BARCELONA Ð¡Ð²Ð¾Ð±Ð¾Ð´Ð½Ñ ‹Ð¹ ÐºÑƒÑ€Ð¸Ñ‚ÐµÐ»Ñ ŒÐ½Ñ‹Ðµ смеси водка канабис купить купить Хмурый Балахна сленг наркозаР²Ð¸ÑÐ¸Ð¼Ñ‹Ñ… Купить закладкР¸ лирика в МакарьеР²Ðµ Ксанакс фото купить HOMER Салават Вены глубокиРµ и поверхнР¾ÑÑ‚Ð½Ñ‹Ðµ Ð²ÐµÐ½Ð¾Ð·Ð½Ð°Ñ  система человекР° схема купить Метадон ДавлекаР½Ð¾Ð²Ð¾ Курить через бутылку купить морфий МиллероР²Ð¾ купить Бутик РаменскР¾Ðµ винт как сварить НаркопоР»Ð¸Ñ†ÐµÐ¹ÑÐºÐ¸ е схватилР¸ в ЯрославР»Ðµ продавцР¾Ð² спайсов марки и закладкР¸ магазин СК закончиР»Ð¾ расследР¾Ð²Ð°Ð½Ð¸Ðµ серийноР³Ð¾ убийцы женщин из НовосибР¸Ñ€ÑÐºÐ° БаклофеР½ Ð¿Ð¾ÑÐ»ÐµÐ´ÑÑ ‚вия видео передозР¸Ñ€Ð¾Ð²ÐºÐ° тригандРµ Купить mdma в Шали Купить соль в МедвежьРµÐ³Ð¾Ñ€ÑÐºÐµ ÑÐºÐ¾Ñ€Ð¾ÑÑ‚Ñ Œ закладкР°Ð¼Ð¸ ростов Купить Хмурь ÐÑ€Ñ‚Ñ‘Ð¼Ð¾Ð²Ñ Ðº фарвист голд пвп наркотиРº СБУ отслежиР²Ð°ÐµÑ‚ способы обхода блокироР²ÐºÐ¸ соцсетеР¹ купить Гари Гарисон Сергиев Посад
IP:141.101.132.242  2018-03-07 09:40:56
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.