Хүмүүс: Отряд Гүндэгмаа | Хашбаатар Цагаанбаатар | |
Олимпийн мөнгөн медальт тамирчин О.Гүндэгмаа өөрийн сүйт залуу Х.Цагаанбаатарын хамтаар Солонгос улсыг зориод нэлээд хэд хонож байна. Өнгөрөгч дөрвөн жилийн алжаалаа тайлахын зэрэгцээ удахгүй болох хуримандаа битүүхэн бэлтгэж яваа талаар бид өмнө нь мэдээлсэн билээ. Тэгвэл сүүлийн өдрүүдэд Х.Цагаанбаатар Өмнөд Солонгосын казиногоор өдөр алгасалгүй зочлох болсон талаар баттай эх сурвалж мэдээллээ. Тиймээс зарим эх сурвалжууд түүнийг сүйт бүсгүйнхээ шагналын мөнгийг ийнхүү хоосон алдаж байна хэмээн тайлбарлаж байна. Гэтэл эх сурвалжуудын нөгөө хэсэг нь О.Гүндэгмаа Цагаанааг тэгж дураар тавих бүсгүй биш гэсэн тайлбарыг ч өгч байна.
Юутай ч тамирчин залуу тус улсад хэд хонохдоо тус улсын мөрийтэй тоглоомын газруудад чамлахааргүй орлого оруулж яваа сурагтай.
www.factnews.mn