Анхаа, Халиунаа нар тайзан дээр эхэр татан уйлж, үзэгчдийг уяраав

2008/09/30
Share |
Хүмүүс: О Анхбаяр |  Б Халиунаа | 
Анхаа, Халиунаа нар тайзан дээр эхэр татан уйлж, үзэгчдийг уяраав

Дуучин Анхаа, Халиунаа нарын тоглолт өчигдөр UB Palace-ийн их танхимд хөлтэй болж өнгөрлөө. Тоглолт цагаасаа дөч гаруй минут өнгөрч эхэлсэн ч үзэгчид тэгтлээ бухимдсангүй. Анхны тоглолт, залуу хос алдах онох зүйлтэй байлгүй хэмээн ууч сэтгэлтэй хандсаных биз ээ.

“Хайр өөрөө гайхалтай” гэх олонд хүрсэн бүтээлээр тоглолт эхэлж, өөрсдийн зохиосон дуугаараа үргэлжилсэн. Харин гэгээн хайрын талаар өгүүлсэн дуугаа дуулахад нь залуу хосод бяцхан хүүг нь тэврүүлж харагдсан. Хүүхдээ ээлжлэн тэврэн, хайранд бялхах хосуудыг харсан үзэгчдийн сэтгэл нилээд их хөдөлсөн юм. Харин Анхаа, Халиунаа нарын сэтгэл энэ үеэр бүр ч их хөдөлж, нулимс унаган байж дуугаа дуусгасан. Дараагийнхаа дууг дуулах гэсэн боловч Анхаа эхэр татан уйлж, Халиунаа аргадан нулимсыг нь арчин байх нь тэднийг тойрсон элдэв хов живийг ор мөргүй болгох шиг болсон.

Тоглолтын үеэр байн байн даашинзаа сольж байсан Халиунаа дээр үзэгчдийн нүд эрхгүй тусаж байлаа. Тайз гээд засаад байсан гойд зүйлгүй ч Халиунаа үнэхээр тэр оройг чимж байсан юм. Ийнхүү залуу хосын анхны тоглолт амжилттай болж өнгөрлөө.

эх сурвалж: GoGo

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.