Гүндалай гишүүн тохой нь нөхөөстэй пиджактай...

2008/09/30
Share |
Хүмүүс: Л Гүндалай | 
Гүндалай гишүүн тохой нь нөхөөстэй пиджактай...

Гүндалай туйлын арвич нэгэн гэнэ шүү. 10 жилийн өмнө худалдаж авсан загвар сайтай пиджакаа тохойг нь урагдтал өмссөн эрхэм гишүүн эхнэрээрээ догь гэгч нь нөхүүлж аваад л өмсөж явдаг юм билээ. Өөр ч олон нөхөөстэй цамц байдгаар барахгүй тэр нь бүр гишүүний имиж болчихсон аж.

Түүний имижийг илэрхийлдэг өөр нэг хувцас бол ширүүн дориун үг хэлэхдээ өмсөж явдаг саарал дээл. Саарал дээлээ өмсөөгүй бол хуралдаан амгалан болох нь гэж ангийн нөхөд нь битүүхэн баярладаг гэж байгаа.

Харин чөлөөт цагаараа Гүндалай гишүүн спортоор хичээллэдэг. Энэ үедээ л мань хүн хамгийн загварлаг байдаг аж.Спортын гангараа нь  “Nike” фирмийн ориг пүүз, жинхэнэ “Adidas”-ын эйр кондишнтэй тамирын хувцас байдаг гэнэ шүү.

Эр хүнийг догь унаагүйгээр төсөөлөх аргагүй гэдэг.  Гишүүн хот дотроо лайтай Benz-ээ унаж, хөдөө гарахдаа Jiip-ээ жийдгийг нь олон хүмүүс мэддэг юм билээ.

УИХ-ын гишүүд дотроо давгүй царайлагт нь тооцогддог түүнийг арьсандаа нэлээд анхаардаг байх гэх хүмүүс байдаг.Гэвч Гүндалай гишүүн сармагчингаас арай дээр харагддаг учираас маск тавиулах шаардлага огт гардаггүй гэсэн шүү.

www.factnews.mn

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.