Хүмүүс: Зориг Алтай | |
Алтай гишүүн ямаачдад тун таагүй ханддагаа чуулганы хуралдаан дээр илэрхийлээд авав.
Сонгуулийн үеэр хоёр намын амласан тогтвортой үнээр ноолуур худалдаж авах асуудлыг эрс эсэргүүцэн, хамаг бэлчээр үгүйрүүлж байгаад нь дургүйцэж явдагаа ч нуусангүй. “Би татвар төлөгч тийм учираас татвар төлөгчдийн халааснаас 3 тэрбум 500 сая төгрөгийг өгмөөргүй байна ямар их ямаачдад хайртай хүмүүс вэ? бүгдээрээ ямаачин хоньчингууд уу?” гэж ирээд л ширүүлж гарав.
Төсөвийн мөнгийг нийгмийн халамж шиг ашиглахыг эрс хориглосныхоо дараа эрхэм гишүүн ах дүү бололцож сүжрээд байгаа хоёр намд өөрсдийнхөө халаасаар энэ асуудлаа шийдэхийг зөвлөсөн аж.
Ямар ч гэсэн эрхэм гишүүн Алтай хотынхны мөнгийг хөдөөгийнхнөөс аварч байхдаа сүпермэн шиг л сүрлэг харагдана билээ.
www.factnews.mn