Г.Баярсайхан гишүүн инээхээ ч, уурлахаа ч мэдэхгүй байжээ

2008/10/01
Share |
Хүмүүс:
Г.Баярсайхан гишүүн инээхээ ч, уурлахаа ч мэдэхгүй байжээ

УИХ-ын гишүүн Г.Баярсайханыг сонгуульд нэр дэвших сураг дуулдахтай зэрэгцэн түүний эсрэг хар мэдээллүүд ар араасаа галуун цуваа шиг цуварч эхэлсэн. ЭМШУИС-ийн хуурамч диплом гаргуулж, аавынхаа барилгын компанийн мөнгийг цацаж УИХ-д сонгогдсон гээд сөрөг мэдээллүүд түүнийг гишүүн болсны дараа ч үргэлжилсээр л байсан. Тэгвэл энэ бүх мэдээллийг уншиж суухдаа инээд, уур хоёр нь зэрэгцэж байсан ч тэвчээд өнгөрсөн талаараа эрхэм гишүүн одоо ангийн нөхдөдөө гайхширан ярьж сууна. Хамгийн гол нь эхний үед арван жил төгсөөгүй гээд, дунд нь их сургуульд сураагүй, адаг сүүлд нь магистр ч, доктор ч биш гэж гүтгэсэн. Сүүлдээ бүр түүнийг Баярсайхан гэдэггүй, тэр бол харь гаригаас нисч ирсэн гэх нь холгүй зүйлс хэвлэл мэдээллийн хэрэгслэлээр тарааж байсан өрсөлдөгчийнх нь энэ үйлдэл түүнд харин ч хат суулгасан гэнэ.

Тэрээр байгаль орчин, эх орныхоо ирээдүйн төлөө хэрэлдвэл ч хэрэлдэж, зодолдвол ч зодолдчих зорилготойгоор УИХ-д нэрээ дэвшүүлснээ сэтгүүлчдэд ч хэлээд амжлаа. Зарим хүмүүсийн хувьд гишүүний суудал амь амьдрал нь болчихсон байдаг тухай, гэтэл өөрийг нь улс төрийн хаалгыг тогшмогц доромжилж эхэлсэн тухай ч тэрээр тунирхангуй дурсан ярив. Гэхдээ жингийн цуваа явж л байдаг, замын ноход хуцаж л байдаг хойно доо.

www.factnews.mn

 

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.