Р.Гончигдоржийн өрөө рүү намын нөхөд нь амьсгаадан гүйлдээд...

2008/10/01
Share |
Хүмүүс: Р Гончигдорж | 
Р.Гончигдоржийн өрөө рүү намын нөхөд нь амьсгаадан гүйлдээд...

Архангай нутгийнхан АН-ын нөхөд шинэ Засгийн газрын `бялуу`-наас хүртэх сургийг дуулмагцаа Р.Гончигдоржийг сайдын суудлаас зуурах нь лавтай хэмээн найдлага тавьж эхэлсэн. Гончигоо ч  наанаа илэрхийлээгүй боловч цаанаа сайдын суудал мөрөөдөж суусан нь нууц биш. УИХ-ын дэд даргад нэр нь яригдаж эхэлсэн ч нэг л өглөө ажилдаа ирэхэд нь Г.Батхүүгээр сольчихсон байж. Гэвч Гончигоо хүү гутарсангүй, сайдын суудлаа хүлээгээд сууж байв. Гэтэл Алтангадасынхан нэг л өдөр өрөө рүү нь амьсгаа нь давхацчихсан гүйж орж ирээд `Цаана чинь залуучууд сайдын суудал булаацалдаад танд юу ч үлдсэнгүй. Та Байнгын хороогоо даргалах уу даа` гэжээ. `Хуучин бууны хугархай` ч намба зааж, Байнгын хороогоо даргалахаар зөвшөөрчээ. Гэтэл бас л нэг бүрхэг өдөр намын нөхөд нь өрөө рүү нь амьсгаадан гүйж орж ирээд `Танд Байнгын хороо олдохоо болилоо` гэсэн байна. Харин энэ удаад Р.Гончигоо дуугүй сууж чадалгүй `Дараагийн удаа орж ирэхдээ УИХ-ын гишүүнээс чинь огцруулчихлоо гэв дээ` хэмээн ширэв татжээ.

www.factnews.mn

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.