Хүмүүс: Д Одхүү | Н.Алтанхуяг | |
Хамтарсан засгийн газар улс төрчдийн тэр дундаа АН-ын гишүүдийн нүүрний багийг бүгдийн өмнө нь хуулж хаян, хэн нь хэн бэ гэдгийг илчлээд өгөв. Энэ үеэр Д.Одхүү гишүүн Алтангадасаасаа урваж, МоАХ-ын фракцад толгой хорогдохдоо хожмын нэг өдөр `өөдөө шидсэн чулуу өөрийн толгой дээр` гэгчийн үнэнийг мэдэрнэ чинээ бодоогүй явсан биз. Гэтэл болох юм болдогоороо л болдгийн жамаар саяхны нэгэн өдөр саарал ордны кондорт Д.Одхүү гишүүн Н.Алтанхуяг даргатайгаа халз тулав. Н.Алтанхуяг дарга ч `Намайг энэ намын толгойд байгаа цагт муу урвагч чи сайд болно гэж саналтгүй шүү` хэмээн шазуур зууж байгаа харагдав. Д.Одхүү гишүүн ч энэ үгэнд нь барьц алдан, шатны бариулаас хөнгөхөн зуурч хөл дээрээ тогтохыг харсан хүмүүс `цус харвачих вий дээ` хэмээн инээлдээд өнгөрлөө.
www.factnews.mn