Хүмүүс: Түвшинжаргал Баясгалан | Батбаяр | |
Монголын сор болсон эрчүүдээс шилж сонгосоор гучин насны босгон дээрээ кёкюшүзаны хүүхдийг тээж яваа зохиолын дууны хатан хаан удахгүй Япон улсыг зорих гэж байгаа. Тэрээр арлын оронд очиж, хүн амьтны хэл амнаас хол уран бүтээлээ туурвиж, хүүхдээ мэндлэхээс өмнө амжиж есөн CD гаргахаар төлөвлөөд байгаа аж. Ийнхүү есийн тоог сонгосон нь ч цаанаа бас сүрхий учир жанцантай. Тэрээр хүүхдээ тээх сарынхаа тоогоор цомог хэвлүүлж, ирээдүйд мэндлэх үр, гэрийнх нь хойморт залрах Д.Батбаяр гишүүн хоёрт бэлэг барихаар шийдээд байгаа гэнэ. Дуучин бүсгүй нам гүм байх хугацаандаа шинэ уран бүтээлийнхээ ажлыг амжуулж явсан төдийгүй шинээр гарах цомгуудаа бүгдийг нь Япон улсад хэвлүүлэх аж. Түүнчлэн нярайлсныхаа дараа арлын орны шоу бизнест хүч үзэхийг ч үгүйсгэхгүй хэмээн дуучны ойрын эх сурвалж мэдээллээ.
www.factnews.mn