Хар тамхины хэргээр БЗД-ийн шүүхэд шүүгдэж байсан УИХ-ынгишүүн Ш.Сайхансамбуугийн хүү Багануурт буу гарган танхайрчээ

2008/10/01
Share |
Хүмүүс: Ш Сайхансамбуу | 
 Хар тамхины хэргээр БЗД-ийн шүүхэд шүүгдэж байсан УИХ-ынгишүүн Ш.Сайхансамбуугийн хүү Багануурт буу гарган танхайрчээ

Үхтэл үр харам гэдэг хойно эрх танхи өссөн ганц хүүгээсээ болж нэг биш удаа нүүрээ ширэлж яваа “Нарантуул”-ын босс Ш.Сайхансамбуу чуулганы нээлтэнд дээр халамцуухан очиж намбагүйтсэнээрээ намынхныхаа дунд очков алдаж, Гүндалай гишүүнд ангайтлаа загнуулсан. Хоёр жилийн өмнө рок попын хорь гаруй хамтлаг дуучид хар тамхины хэрэгт орооцолдож удтал сунжирсан хэрэг “Харанга” хамтлагийн дуучин Х.Лхагвасүрэнд 7 жилийн ял, хип попчин залууст 9 сарын баривчлах ял оноосноор шувтарсан. Хамтлаг дуучдын хар тамхины хэрэгт “Нарантуул”-ын босс Ш.Сайхансамбуугийн хүү Наранбаатар, “Шим” группын ерөнхийлөгч Цандэлэгийн хүү Дөлгөөн нар орооцолдож олны танил бизнесменүүдийн нүүрийг ганц сайн түлсэн. БЗД-ийн шүүхийн босгыг элтэл гүйсэн “Шим” группын ерөнхийлөгч Цандэлэг хүү Дөлгөөнийхөө хэргийг хэрэгсэхгүй болгож амжсан бол Ш.Сайхансамбуу захирал хүүгээ ялаас мулталж чадаагүй. Таван жилийн өмнө “Монгол банк”-ны экс захирал Чулуунбат, УИХ-ын гишүүн Батж Батбаяр нарын хөвгүүд хар тамхи хил давуулсан хэрэгт буруутгагдаж мөнгөтэй, эрх мэдэлтэй эцгүүдийнхээ хүчинд л дээлээ нөмөрчихөлгүй салж байсан түүхийг Ш.Сайхансамбуу, Цандэлэг нарын хүүхдүүд давтаж , бэлтэй чадалтай эцгүүдийнхээ хүчээр эрх чөлөөтэй алхаж яваа. Сайн эцгийн нэрийг гурав худалдаж иддэг ч Сайхансамбуу захирлын нэрийг сэвтээж ханахгүй байгаа хүүгийн нь танхай байдал хэрээс хэтэрч байгаа аж. Одоогоос cap гаруйхны өмнө Ш.Сайхансамбуу гишүүний хүү Багануурт буу гарган танхайрч, нэртэй хүний зүстэй хүүгийн буу сумны хэрэг мөн л дарагдаад өнгөрчээ. Найз нөхөдтэйгөө сэлгүүцэж явсан Сайхансамбуу гишүүний хүү нэг нөхөртөө буу тулгаж танхайрсан гэх бөгөөд цөөн хүмүүсийн хүрээнд энэ хэрэг дарагдсан аж. Үнэтэй машин хөлөглөн хотын төвөөр сэлгүүцэх дуртай залуу бизнесмэн шөнө оройн цагаар биедээ буу авч явдаг гэх яриа түүнтэй ойр дотно нөхөрлөдөг рок попынхны дунд байх. Нөхдийнхөө хамт шөнө оройн цагаар Багануур дүүрэгт урилгагүй зочилсон Наранбаатар урьд өмнө нь ч нөхдийнхөө дунд буу гаргаж байсан гэх яриа дуучид залуусын дунд яригддагаас харахад Сайхансамбуу гишүүний танхил хүү буу сумаар наадах дуртай нэгэн бололтой. “Нарантуул” ХХК, “Нарантуул” зочид буудал, Орос Финландын хамтарсан модон эдлэлийн үйлдвэр, 45 сая еврогоор боссон шилний үйлдвэрийн ирээдүйн өв залгамжлагч буу сум, хар тамхи зэрэгт орооцолдох болсонд харамсах хүн олон байна.

Эх сурвалж: Тэргүүн

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8810-1274 утсаар хүлээн авна. тэмдэгт.