МУГТ Х.Цагаанбаатар О.Гүндэгмаагийнхаа мөнгөөр Солонгост казинодож явна

2008/10/01
Share |
Хүмүүс: Отряд Гүндэгмаа | 
МУГТ Х.Цагаанбаатар О.Гүндэгмаагийнхаа мөнгөөр Солонгост казинодож явна

Хамаг залуу нас, хүч хөдөлмөр, шөрмөс юугаа шавхаж байж олимпоос медаль авсан тамирчин бол гавьяат тамирчин О.Гүндэгмаа. Дэлхийн дэвжээнд чансаагаараа хоёрт жагсдаг мэргэн бууч бүсгүйгээс дэлхий сүрддэг гээд хэлчихэд дэгсдүүлсэн болохгүй. Харин яагаад ч юм олимпийн тэнгэр түүнд тийм ч ээлтэй байдаггүй. Ямартаа л олимпийн одгүй тамирчин гэх нэр хоч зүүсэн. Харин Бээжингийн олимпоос тэр аз, эзээр ч биш цэвэр чансаагаараа алтан медалийн оосроос шүүрч алдаад, мөнгө дээр буусан. Энэ олимпийн анхны медалийг авчирсан түүнд элэг нэгтнүүд нь булган биш бүр “алтан” сүүлтэй бүсгүй хэмээн элгэмсэж, Монголын төр, аж ахуйн нэгж, компаниуд ч өглөг, хишгээ харамгүй цацсан. Олимпоос эргэж ирснийхээ дараа залхаж, ядартлаа цайллага, дайллаганд дарагдсан тэрээр БНСУ-ыг гавьяат тамирчин Х.Цагаанбаатарын хамт зорьсон. Олимпийн өмнөхөн гэмтэл авч, олигтой ч амжилт үзүүлээгүй Х.Цагаанбаатрын бэртлийг эмчлүүлж, хажуугаар нь амарч, алжаалаа тайлахаар харь орныг зорьсон тэд шаваагаа ханатал амрахын сацуу Сөүлийн казинод үдэш бүр шахуу тоглож байгаа нь тэнд байгаа Монголчуудын хараанаас гарч чадсангүй. Ёстой л олимпийн мөнгөн медальтын нөхөр гэсэн шиг нүнжигтэй тоглож байна даа хэмээн элэг нэгтнүүд нь цагаан атаархлын үгс унагаж байна. Хосууд 2004 оноос хойш дотносож, нэг гэрт орсон бөгөөд өнгөрсөн шинийн 17-ны билэгт сайн өдөр гэр бүлээ батлуулж, хуримаа хийхээр захиалга өгсөн боловч түр хойшлуулан Сөүлийг зорьсон нь энэ юм. Чамгүй насны зөрүүтэй тэднийг дотносоход түр зуурын амрагийн холбоо, бие биенийхээ амжилтанд сөргөөр нөлөөлж байна гэхчлэн цуурсан. Гэвч хосууд энэ бүхнийг няцааж, хэрхэн амжилт гаргадагийг үзүүлсэн билээ. Олимпийн мөнгөн медальт бүсгүй маань залуу насны алдаа, хөөрхөн охинтой бөгөөд нэг хэсэг дасгалжуулагч Х.Ундралбаттайгаа хамтран амьдарч байсныг уншигчид маань андахгүй байх аа. Өдгөө 30 насны босго алхаж буй хөдөлмөрийн баатар бүсгүй маань спорт спорт гэж явсаар үр хүүхэд, гэр бүлийн амьдралдаа анхаарал тавьж чадаагүйгээ хэлж ярьсан удаатай. Мөрөөдлийн мөнгөн медалиа авсан болохоор хувийн амьдралаа төвхнүүлж, дүүмэд эртэй амьдрал холбохоор шийдсэн бололтой, Х.Цагаанбаатараа харь оронд эрхлүүлж явна.

Эх сурвалж: Монголын нэг өдөр

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
logertop КозловкР° купить Ð·Ð°ÐºÐ»Ð°Ð´ÐºÑ ƒ Метадон VHQ Обмен рубли на Ð±Ð¸Ñ‚ÐºÐ¾Ð¸Ð½Ñ ‹ Оао киберплР°Ñ‚ Dollar partner ru отзывы Трип репорт мдма ПополнеР½Ð¸Ðµ счета через ощадбанРº Где Ð¾Ð±Ð¼ÐµÐ½ÑÑ‚Ñ Œ рубли на Ð±Ð¸Ñ‚ÐºÐ¾Ð¸Ð½Ñ ‹ без комиссиР¸ Payoneer в россии Сколько в мире биткоинР¾Ð² вреден ли гашиш Как Ð¿Ñ€Ð¸Ð²ÑÐ·Ð°Ñ ‚ÑŒ киви кошелек к вебмани Москва КотловкР° купить Ð·Ð°ÐºÐ»Ð°Ð´ÐºÑ ƒ Марки LSD 170мкг Цены на нарколоР³Ð¸Ñ‡ÐµÑÐºÑƒÑŽ помощь Купить НаркотиРºÐ¸ в ЗвенигоР²Ðµ Как Ð¿Ð¾Ñ‚Ñ€Ð°Ñ‚Ð¸Ñ ‚ÑŒ деньги с телефонР° НерчинсРº купить Ð·Ð°ÐºÐ»Ð°Ð´ÐºÑ ƒ Кокаин купить морфин СеверомР¾Ñ€ÑÐº ЭлектроР½Ð½Ñ‹Ðµ деньги bitcoin Купить закладкР¸ шишки в Семёне Hitbtc отзывы ÐŸÐ¾Ð¿Ð¾Ð»Ð½Ð¸Ñ ‚ÑŒ телефон ощадбанРº РымарскР°Ñ 23 обменка Сколько в 1 биткоин сатоши Goodinvest24 отзывы Норма закладкР¸ грибов в суп Перевод с карты на карту ощадбанРº Перевод с киви на вебмани Что такое wmr ÐŸÐ»Ð°Ñ‚Ñ‘Ð¶Ð½Ñ ‹Ðµ системы для сайта Ступино купить Ð·Ð°ÐºÐ»Ð°Ð´ÐºÑ ƒ Кокаин Paypal обналичР¸Ñ‚ÑŒ в украине Перевод яндекс денег на вебмани С paypal на qiwi 100 coins отзывы Купить карту qiwi Qiwi приват 24 Yandex деньги в беларусР¸
IP:93.179.90.82  2018-08-19 18:08:08
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.