Хүмүүс: Д.Пүрэвсүрэн | |
Сингапурт хэлний мэдлэгээ дээшлүүлж, эх орондоо хөл тавимагцаа уран бүтээлдээ орсон топ модель бүсгүй Удирдлагын хөгжлийн институтэд бизнесийн удирдлагын чиглэлээр номын дуу сонсох болжээ. Эхний өдрөөс л ангийнхантайгаа нээлттэй харилцаж эхэлсэн түүний аашны сайхныг магтах нэгэн байхад атаархлын харц шидэлж, ар өврөөр нь шивэр авир хийлцэх бүсгүйчүүд ч мундахгүй байгаа аж.
Д.Пүрэвсүрэнг уг институтэд сурах болсныг дуулмагцаа зарим эх сурвалжууд ирээдүйтэй нэгнийг дэгээдэхээр шийджээ хэмээн хардах болсон. Гэвч удирдлагын хөгжлийн институтын эрчүүд бие хаа, царай зүсээр бусдаас илүү төрсөн түүнд харц унагаж, замыг нь отох болсон ч топ модель бүсгүй хэнд ч нүүр өгөлгүй, ширэв татаж байгаа талаар ам дамжуулан ярьцгааж байна. Тиймээс ч загвар өмсөгч л бол хормой султай байдаг гэсэн ойлголт үнэхээр том эндүүрэл юм хэмээн амаа барьцгааж байгаа аж.
www.factnews.mn