УИХ-ын гишүүн Л.Гүндалай АТГ-т хандлаа

2008/10/02
Share |
Хүмүүс: Л Гүндалай | 
УИХ-ын гишүүн Л.Гүндалай АТГ-т хандлаа

Сүүлийн үед Авилгатай тэмцэх газраас хийж буй мэдээллээр хэд хэдэн УИХ-ын гишүүн тус газарт шалгагдаж байгаа тухай мэдээлэл гарах болсон. Тэдгээр нэрсдоторУИХ-ын гишүүн Л.Гүндалайгийн нэр багтжээ. Энэ талаар УИХ-ын гишүүн Л.Гүндалай Авилгатай тэмцэх газрын дарга Ч.Сангарагчаад хандан “Мөрдөн байцаалтын мэдээ баримтыг задруулахгүй байх тухай” албан бичиг хүргүүлсэн байна. Энэ албан бичигт “Танай газарт ажилтай Э.Амарбат Улсын Их Хурлын гишүүн, улс төрч миний нэр хүндэд хэвлэл, мэдээллийн хэрэгслүүдээр удаа дараа бүдүүлгээр халдсан, илтэд хууль бус үйлдлийг хийж байгаа болно. Албан ёсны акт баримтаар тогтоодоогүй, Эрүүл мэндийн яамнаас гомдол нэхэмжлэл гаргаагүй асуудлаар улсад 600 сая төгрөгийн хохирол учруулсан гэж намайг, төрсөн ах Доржийг маань хуучин Ланд круйзер машиныг хувьдаа ашиглаагүй байхад (тухайн үед Финлянд улсад байсан) бүтэн жилийн туршид унаж ашигласан мэтээр гүтгэсэн байна. Тайваний тал актлагдсан автомашинуудын нь талаар хаана, хэнд хэрхэн өгсөн тухай албан ёсны тодорхойлолтоо ирүүлсэн байхад намайг хувьдаа авч ашигласан, мөн эмнэлгийн дарга хүн өөрийн эрх мэдлийнхээ хүрээнд бөөрний аппарат хоёрыг худалдаж авсан явдалд намайг хамааруулан 45 сая төгрөгийг хамтран идэж уусан мэтээр зарлан мөрдөн байцаалтын мэдээ баримтыг хэвлэл, мэдээллийн хэрэгслээр олон нийтэд зарлан задруулсан нь хууль зөрчсөн явдал юм. Ийнхүү хууль ноцтойгоор зөрчин миний нэр хүндэд хортойгоор халдаж байгааг эрс эсэргүүцэж, энэхүү үйлдлийг нь нэн даруй таслан зогсоож Э.Амарбатад хариуцлага тооцохыг хүсч байна. Хэвлэлийн бага хурал хийх нэрийдлээр сэтгүүлчдээр дамжуулан олон нийтэд худал ташаа мэдээлэл өгч, улс төрийн зорилгод үйлчлэн хууль зөрчих эрх Э.Амарбатад байхгүй бөгөөд хийх ёстой ажил нь энэ гэж үзэхгүй байгаагаа илэрхийлье. Хамгийн харамсалтай нь гэм буруутай эсэхийг шүүх тогтоогоогүй байхад Э.Амарбат өмнөөс нь урьдчилан тогтоох оролдлого хийж, Улсын Их хурлын гишүүн, улс төрч Л.Гүндалай намайг гэмт хэрэг үйлдсэн мэтээр харуулахыг зорьж, хууль зөрчсөн нэг талыг барьсан мэдээллийг удаа дараа хийсэн нь хэрээс хэтэрч, улс төрийн зорилготой болохыг нь илчилж байна. Энэ мэт явдлыг дахин гаргуулахгүй, цаашид мөрдөн байцаалтын мэдээ баримтыг задруулахгүй ажиллана гэдэгт найдаж байна” гэж бичжээ.

Эх сурвалж: Зиндаа

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.