Манай аваргын зургийг доош харуулсан элдэв мэдээлэл гарчээ

2008/10/02
Share |
 Манай аваргын зургийг доош харуулсан элдэв мэдээлэл гарчээ

Бээжингийн олимпийн наадам өндөрлөөд сарын хугацаа өнгөрөөд байгаа ч олимпийн эргэн тойрондох янз бүрийн мэдээ, мэдээлэл, ярилцлагууд олны анхаарлыг татсаар байна. Манай улс цөөхөн хүн амтэй ч гэлээ энэ удаагийн олимпийн наадамд гаргасан амжилт дэлхий нийтийн анхаарлыг өөрийн эрхгүй татсан. Тиймээс зарим улс орнууд хэрхэн ялалт байгуулсныг сонирхохдоо алдаа эндэгдэл хайж, хор шараа хөдөлгөнө. Иймдээ ч зарим нэгэн улс Монголын амжилтыг төдий л таатай хүлээж авахгүй байгаа бололтой. Монголын тамирчин Алт авлаа гээд манай Түвшээ аваргын зургийг толгойгоор нь доош харуулан унаж байгаагаар зургийг нь тавьж элдэв мэдээлэл гаргаж байгаа гэнэ. Орос хэл дээрх хэвлэлүүдийг уншиж байхад ер нь л тийм таатай дүр зураг ажиглагдахгүй байгаа нь илт байна.

Эх орондоо олимпийн хамгийн анхны алтан медалийг авчирсан МУГТ Н.Түвшинбаярыг сэргээш хэрэглэсэн гэх цуу яриаг Казакстаны багаас тараасан байсан нь тогтоогдсон билээ. Харин энэ удаа тус улсын баг тамирчдаас зөвхөн Н.Түвшинбаяр байтугай Азийн бүхий л тамирчдыг хамруулсан гүтгэсэн ярилцлагыг 2000 оны Сиднейн олимпийн аварга, Оросын боксын шигшээ багийн ахлах дасгалжуулагч, Украйн гаралтай Александер Лебзяк Орос, Казахстаны Орос хэл дээр гардаг нэлэн хэдэн хэвлэлүүдэд өгчээ. Түүний ярилцлагууд бүгд Азийн улсууд болох Монгол, Хятад, Солонгос, Тайландын тамирчдын гаргасан амжилтууд нь урьд өмнө огт үзэгдэж байгаагүй амжилт бөгөөд энэ нь мэдээж, бие биеэ дэмжиж, шүүгчдийн тусламжтай луйвараар авсан алтан медаль гэсэн утгатай байжээ. Үүнээс гадна хэрвээ энэ олимп Азид бус өөр газар болсон бол эдгээр улсын тамирчид юу ч авч чадахгүй байсан хэмээн дээр дурдсан улсын тамирчдын урьд урьдын олимпуудад гаргаж байсан амжилтуудыг шууд үгүйсгэсэн байна.

Түүний хэлж буйгаар Азийн тамирчид нь зөвхөн хөл дээрээ зогсоод тулааныг өнгөрөөж чадаж л байвал аварга болж байсан гэнэ. Мөн Орос Казахстаны боксчид Азийн боксчидтой тоглосон тоглолтуудыг тайлбарлахдаа тэнцүүхэн тоглоод байхад л цаадуул нь булхайцан ялалт аваад байсан гэсэн байна.

Эх сурвалж: Монголын мэдээ

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.