`Боолын гэрээ` кино бямба гаригт нээлтээ хийнэ

2008/10/02
Share |
Хүмүүс:
`Боолын гэрээ` кино бямба гаригт нээлтээ хийнэ

`Сайн уу амьдрал минь` киноны найруулагч Н.Болдын шинэ бүтээл болох `Боолын гэрээ` уран сайхны кино ирэх бямба гаригт “Тэнгис” кино театрт нээлтээ хийх гэж байна. `Хувьсал` продакшны анхны жүжигчид болох Пүрэвсүрэн, Отгонцэцэг нараас гадна Ардчилсан намын рекламанд тоглож олноо алдаршсан жүжигчин Амараа нар “Боолын гэрээ” уран сайхны киноны гол дүрийг бүтээжээ. Залуусын хайр сэтгэлийн асуудлыг орчин үетэй зохицуулж, онц сонирхолтойгоор бүтээсэн уг кинонд Ардын жүжигчин Н.Дамчаа, Төрийн соёрхолт Ц.Төмөрбаатар, СТА Ц.Батхуяг буюу Амбий, түүний гэргий З.Солонго, жүжигчин Х.Баатархүү нарын олны танил жүжигчид мөн тоглосон байна. Харин дуучин ВХ жүжигчин Д.Хүрэлхүүгийн продюссерлэсэн уг киноны дууг тун чадварлаг дуулж, урын сангаа баяжуулжээ. Дуучин ВХ “Надад мөрөөдөл бий” хэмээх нэртэй энэхүү уянгын дууны клипээ `Боолын гэрээ` уран сайхны киногоор дүрсжүүлсэн байна. 

Эх сурвалж: Ньюс

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.