“Макс”-ын Ганбаатар хурдан морь зарах нэрээр баячуудын зугаа цэнгээний төв барьж байна

2008/10/03
Share |
Хүмүүс: Д Ганбаатар | 
“Макс”-ын Ганбаатар хурдан морь зарах нэрээр баячуудын зугаа цэнгээний төв барьж байна

Сүүлийн үеийн баячууд буюу шинэ монголчууд нэгниихээ дээр гарах гэж хурдан моринд хорхойсон улайрч адуу гэдэг амьтаны үнийг тэнгэрт хадаагаад байгаа билээ. Мөнгөтэй хүн юу ч хийж болдогийн нэг жишээ энэ гэхэд болно. Тэгвэл мөнгөтэй хирнээ моринд дуртай ийм хүмүүсийн нэг бол “Макс” гэдэгтодотголтой манлай уяач Ганбаатар билээ. Энэ эрийг хэдэн жилийн өмнөөс “Монголын сайхан бүсгүй” тэмцээний алтан эрдэний өргөмжлөлт Уянгалянхуа хэмээх эрлийз маягийн нэртэй, урт нарийхан бүсгүйтэй дэр нэгтгэж хоёр ч хүүхдийн аав болоод байгаа тухай ганц нэг хэвлэл бичиж эхэлсэн юм даг. Тэгвэл морь мал, мисс эхнэртэйгээ холбоотой асуудлаас өөрөөр олны анхааралд төдийлөн өртөөд байдаггүй энэ эрийг сүүлийн үед энд тэнд байшин барих гэж бусдын газрыг булааж авдаг болсон тухай хэл ам нэлээн гарах болсон гэдэг. Багшийн их сургуулийн хоёрдугаар байрны нүүрэн талын хамаг цонхны нарыг хаан урд талд нь бариулсан түргэн хоолны газрын барилга, Баруун дөрвөн замын барилгын коллежийн хашаан доторхи цогцолбор гээд нэлээн хэл ам хэрүүл тэмцэлтэй асуудлууд мань эрийн эргэн тойронд ээрч байдаг юм гэсэн. Гэтэл сүүлийн үед түүнтэй холбоотой бас нэг байшин барилгын асуудал босч ирсэн нь мань “Макс” Ганбаагийн Монголд анх удаа нээх гэж байгаа нэгэн өвөрмөц бизнесийн төвийн тухай сураг гэнэ. Өнгөрсөн зуны улсын наадмын хоёр ч түрүү, Алтан овооны хоёр түрүү, төвийн бүсийн айраг түрүү гээд энд тэндэхийн наадмуудын хамаг бай шагналыг түүчихсэн энэ азтай эр зөвхөн хурдан морь зардаг худалдааны төв нээх гэж буй’ аж. Тэнд айраг архиар үйлчилдэг баар ресторан байхаас гадна морины холбогдолтой бүх төрлийн эд хэрэгсэл, амьд морь хүртэл хэд л бол хэдээрээ зарагдаж байх аж. Мормн дэл дээр дэрвэж өссөн монгол цусны хэнбугай ч энд ирж морь малын хоббигоо хөдөлгөж болохоос гадна хамгийн гол нь хурдан удмын адуутай хэн ч байсан адууныхаа угшил, цол гуншин, зураг гэх мэтчилэн шаардлагатай бүх бичиг баримтыг бүрдүүлж ирээд морио үнэ хаялцуулан зарах боломжтой юмсанж. Гэвч “Макс” Ганбаатарын сэдсэн энэ ажлыг тээршаах, буруушаах хүмүүс зөндөө байгаа бөгөөд олон хүн “Баар рестораны бизнесээр хөл дээрээ боссон энэ хүн хайран сайхан хурдан буянгуудын нэрийг барьж баячууд зугаацдаг бас нэг цэнгээний төв барих гэж байгаа юм. Мисс эхнэрээ эрхлүүлэн авч өгсөн эртний хувцас хэрэглэлээрээ музей байгуулсан бол хаа хаанаа өлзийтэй байсан юм” хэмээн хошуу амаа билүүдэж эхэлжээ. Гэвч мисс тодотголтой охид хүүхнүүдийн дунд эрчимтэй тарж буй ярианаас үзвэл манлай уяач маань байшин барилгын ажилд хэт шунаглан орсоноос болсон ч юм уу мисс эхнэр нь сэтгэл буруулж салж нийлэх тухай асуудал нэлээн хүчтэй яригдан “Евромебель” тавилгын дэлгүүр нь лав эхнэрийн нь нэр дээр эхний ээлжинд бичигдээд байгаа сураг бас байна.

эх сурвалж: Ноцтой мэдээ

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.