Орон нутгийн сонгуульд намууд ихээхэн ач холбогдол өгч байна

2008/10/25
Share |
Хүмүүс:
Орон нутгийн сонгуульд намууд ихээхэн ач холбогдол өгч байна

 

УИХ-ын сонгуульд ялагдал хүлээсэн эрхмүүд ирэх сарын 12-нд болох орон нутгийн сонгуульд хүч үзэх гэж байна. Гол сенсацийн эзэн УИХ-ын гишүүн асан Б.Батбаатар Чингэлтэй дүүрэгт нэр дэвшиж байгаа нь олны анхаарлыг татаж эхлэв.

Өнгөрсөн амралтын өдрүүдээр МАХН нэр дэвшигчдээ тодруулсан бол энэ сарын 29-нд АН хуралдаж орон нутгийн сонгуульд өрсөлдөх 7 намын эсрэг хүчтэй өрсөлдөгчдөө сойлоо.

Б.Батбаатараас гадна Баянзүрх дүүргээс АН-ын ерөнхий нарийн бичгийн дарга асан Д.Дорлигжав УБТЗ-ын хэрэг эрхлэх газрын дарга Да.Ганболд нар ИТХ-д дэвшиж байна.

ИЗН энэ удаагийн сонгуульд Ардчилалын ах нартайгаа хамтран, тохироо хийж оролцох шийдвэрээ нэгэнт гаргасан. Энэ намаас Баянгол дүүрэгт Г.Ганхүү нэр дэвшиж байгаа нь сонгогчдын сонирхлыг татаж байгаа.

Тэгвэл МАХН ч гэсэн намын хорооны дарга Г.Мөнхбаяр, нийслэлийн ИБМ-ын газрын дарга асан Ч.Батбилэг,УБТЗ-ын дарга В.Отгондэмбэрэл, аварга Д.Сумъяабазар гээд шаггүй өрсөлдөгчдийг сойсон.

Мөн бие даагчдын нэрийг 25-р суваг телевизийн Болъё оо, Болоо шүү дээ нэвтрүүлгийн хөтлөгч Ганзориг тэргүүлж явна.

 

www.Factnews.mn

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.