Оросууд ялагдалтайгаа эвлэрч чадахгүй л байна

2008/10/04
Share |
Оросууд ялагдалтайгаа эвлэрч чадахгүй л байна

 

Бээжингийн олимпоос эх орондоо анхны алтан медаль авчирсан хөдөлмөрийн баатар Н.Түвшинбаярыг сэргээш хэрэглэсэн гэх цуу яриаг гаргаад байсан Орос, Казакстаны баг тамирчид өөрсдийн сонин сэтгүүл дээрээ дахин ийм утгатай мэдээллийг гаргасан байна.

Энэ удаад ганцхан Түвшээ аваргыг ч биш нийт азийн улсуудын баг тамирчдын нэр хүндэд халдсан мэдэгдэл Оросын боксын шигшээ багийн ахлах дасгалжуулагч Александер Лебзяк хийжээ.Тэрээр азийн  улсууд болох Монгол,Хятад,Солонгос,Тайландын тамирчдын гаргасан амжилтууд урьд нь огт үзэгдэж байгаагүй амжилт.Энэ амжилтыг гаргахын тулд бие биеэ дэмжиж шүүгчдийн тусламжтай луйвраар ажилласан гэх утгатай ярилцлага өгсөн байна.

Түүний хэлж буйгаар азийн тамирчид хөл дээрээ тогтоод тулааныг дуусгаж чадаж л байвал шууд аварга болж байсан гэнэ.Орос, Казакстаны боксчид Азийн боксчидтой эн тэнцүүхэн тулалдаад байхад л Монгол,Тайландчууд булхайцан ялалт аваад байсан юм байх.

Үүнээс гадна хэрвээ энэ олимп Бээжинд бус өөр газар болсон бол эдгээр улсын тамирчид юу ч авч чадахгүй байсан гэж Азийн улс орнуудын урьд урьдын олимпуудад гаргаж байсан амжилтуудыг нь үгүйсгэсэн байна. 

 

www.Factnews.mn

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
euwwfkvajir 3wBueLqdxbenztghms, [url=http://dyzkymndyvtl.com/] dyzkymndyvtl[/url], [link=http://dvkbqsqtgcld.com/ ]dvkbqsqtgcld[/link], http://jzxesfvvszzm.com/
IP:31.184.238.177  2019-01-17 14:50:05
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.