Женнифер Лопез: Амьдрал одоо л эхэлж байна

2008/10/04
Share |
Хүмүүс: Lopez Jennifer  | 
Женнифер Лопез: Амьдрал одоо л эхэлж байна

Жэй Ло одоо 39 настай. Амжилт бvтээлийн ид оргил vе дээрээ яваа энэ эмэгтэй одоо л жинхэнэ амьдрал эхэлж байна гэж боддог аж.Таван платинум цомог, гурван альбом гаргаж, 21 кинонд тоглосны хажуугаар нэрийн сvрчигээ vйлдвэрлэж, бизнест амжилттай хєл тавьсан Женнифер Лопез хэдхэн сарын ємнє эх болж, ихэр хvv охин єлгийдєн авсан билээ. Латин Америкийн алдарт дуучин Марк Антонитой ханилж, хамгийн сайхан хос гэгдэх болсон тvvний ажил хэрэг, хувийн амьдралынхаа тухай "ELLE" сэтгvvлд єгсєн ярилцлагыг хvргэе. -Макс, Эмми хоёр одоо долоон сартай боллоо. Эх хvний жаргалаасаа хуваалцаач? ""
-Аз жаргалаа vгээр хэлэхийн аргагvй. Миний амьдрал одоо л эхэлж байгаа мэт санагдаж байна. Одоо л бvх зvйл тодорхой болж, амьдралыг таних нvд нээгдэж байна. Амьдралд юу нь чухал, юу чухал бус гээд сайн муугийн ялгааг таньж мэддэг боллоо.

-Хvvхэдтэй болсоноо яаж мэдсэн бэ?
-Энэ vнэхээр гэнэтийн бэлэг байв. Бид 2004 онд хуримаа хиймэгцээ л хvvхэдтэй болохыг хvсч байсан. Гэхдээ хvссэнээр болоогvй. Харин гурван жилийн дараа, нэг л мэдэхэд хvvхэдтэй болсон байлаа. Тэр vед би Португалид тоглолтоор явж, Марк Нью-Йоркт гэртээ vлдсэн байсан юм. Би vсээ засуулаад сууж байхдаа зvрх дэлсээд байх шиг санагдаад, нэг л сонин болчихсон. Манай vсчин "Юу болоов" гэж надаас асуухад би сандарсандаа юу ч хэлээгvй. Гэхдээ "Би хvvхэдтэй болчихож. Миний дотор шинэ амьдрал эхэлж байна" гэсэн бодол толгойд эргэлдэж байлаа. Тэгээд л гэр рvvгээ бушуухан хариад, жирэмсний тест авч vзсэн дээ. Бараг 20-иод тестээр шалгасан. Марк бvр итгэхгvй сєрєг хариу яаж гарахыг харъя гэж хэлж байсан.

-Сайн эхнэр, сайн ээж байхын хажуугаар мэргэжил карьертаа єндар амжилт олох боломжтой гэж та боддог уу?
-Тэгэлгvй яахав. Мэдээж боломжтой, гэхдээ тийм амар хялбар биш. Хамгийн гол нь эр нєхрийн тусламж дэмжлэг хэрэгтэй.

-Та бол нэрийн сvрчигээ гаргасан цєєн одын нэг. Саяхан “Deseo” нэртэй сvрчиг гарсан байх аа?
- “Deseo” бол миний ємнє гаргаж байсан сvрчигнvvдээс огт єєр. Vнэр нь, шилэн савны дизайн нь ч шинэлэг. Ийм бvтээгдэхvvн гаргасандаа би vнэхээр сэтгэл хангалуун байна.

-"Deseo" гэдэг нэр хvсэл тэмvvлэл гэсэн утгатай. Таны амьдралын хvсэл мєрєєдєл юу вэ?
-Миний амьдрал тэр чигээрээ хvсэл мєрєєдєл. Би vргэлж бусдаас єєр зvйл хийхийг, хєгжиж дэвшихийг, шинэлэг зvйл бvтээхийг хvсэж эрмэлзэж явдаг. Би одоо хvртэл мєрєєдсєєр л явна.

-Дуучин, жvчигчин, бvжигчин, бизнес хатагтай... Эдгээрийн алийг нь та нэгдvгээрт тавьдаг вэ?
-Алийг нь нэгдvгээрт тавихаа сайн мэдэхгvй байна. Би байнга л шинэ зvйл бодож, тvvнийг амьдралдаа хэрэгжvvлж явдаг учраас нэг л мэдэхэд энэ бvх салбарт орчихсон байсан. Хvн ер нь олон зvйлийг нэгэн зэрэг амжилттай хийж чадна шvv дээ.

-Испани хэл дээр гарах шинэ цомгоо Марктай хамтран бvтээж байгаа гэсэн. Нєхєртэйгєє хамтран"" ажиллахад ямар байна?
-Марк бид хоёр хамтдаа олон жил ажилласан. Миний анхны цомогт хvртэл бидний дуэт дуу байдаг. Тvvнээс шvvмжлэл сонсоход илvv амар байдаг юм.

-Та хоёр хайр сэтгэлээрээ нэгдэж, нэг хvн шиг болж чадсан уу?
-Vгvй ээ. Бид бол биеэ даасан, хувь хvмvvс.

-Та хамгийн сvvлд тоглосон "Monsterin Law" кинондоо хадам ээжтэйгээ таагvй харилцаатай бvсгvйн дvр бvтээсэн. Бодит амьдралд тийм явдал гарч байна уу?
-Vгvй ээ, азаар ээжvvд надад дуртай байдаг юм. Би тийм хар дарсан зvvд шиг муу эмэгтэй биш шvv дээ. Хэрэв хvvтэй нь холбогдсон л бол ээжтэй нь бас ойлголцох л хэрэгтэй.

-Найз залуучууд дундаас ээжид тань таалагддаггvй эрэгтэй байсан уу?
-Тиймээ, байсан. Тэр залуутай болзож эхлэхээс ємнє, уулзаж байхад, бvр салсны дараа хvртэл ээж энэ тухай надад хэлж байсан.

-Тэдэнтэй одоо найз нєхдийн холбоотой байдаг уу?
-Тиймээ, Дадди, Бен Аффлек гээд бvгдтэй нь Найзууд хэвээрээ.

- Та бол сайхан бvсгvйчvvдийн нэг. Женниферийн хувьд хамгийн чухал гоо сайхны бvтээгдэхvvнээ нэрлээч?
-Би єєрийгєє нарны туяанаас хамгаалах тосгvйгээр тєсєєлж ч чадахгvй.

-Паппарацийн дуранд эвгvй дvр тєрхтэй баригдаж байгаагvй цорын ганц од та байх. Яаж єдєр бvр єєрийгєє ингэж гайхалтай авч явж чаддаг юм бэ?
-Би гадагш гарахаасаа ємнє єєрийгєє бэлтгэдэг. Миний ээж, эмээ хоёр ингэж сургасан юм. Гэрээс гарахдаа усанд орохгvйгээр, ядаж vсээ самнахгvйгээр хэзээ ч битгий явж бай гэж тэд надад заасан. Би єдєр бvр гайхал¬тай сайхан харагдъя гэж боддоггvй. Гэхдээ эмэгтэй хvн vргэлж єєртєє анхаарал тавьж, хvний нvдэнд аятайхан харагдаж байвал зvгээр шvv дээ.

-Та бие галбиртаа vргэлж сэтгэл хангалуун байдаг уу?
-Vгvй ээ, жаахан охин байхдаа тарган гэж єєрєєсєє ичдэг байсан. Харин азаар, нас биед хvрээд турсан. Холливудад анх ирэхэд хvмvvс нь их жижигхэн, нарийхан юм шиг санагддаг байлаа. Гэсэн ч би єєрийгєє тарган гэж боддоггvй.

-Таныг Жэй Ло гэсэн нэрийнхээ товчлолд дургvй гэж сонссон юм байна?
-Та худал яриа сонсчээ. Би одоо хvртэл Жэй Ло гэж дуудуулах дуртай. Яарсан vед хvмvvст гарын vсгээ зурж єгєхєд энэ товчлол амар байдаг юм.

-Та єєрийгєє хэзээ нэг єдєр ийм алдартай болно гэж бодож байв уу?
-Надад тийм мэдрэмж тєрдєг байсан. Кинонд тоглож, дуулаад л, хvмvvс намайг харах гэж хошуураад л. Энэ бvхнийг тєсєєлєн бодож, мєрєєддєг байлаа.

-Бvхний анхаарлын тєвд байхаар биеэ тоох бодол тєрдєг биз дээ?
- Анхаарлын тєвд... тиймээ. Гэхдээ надад бие тоох зан ердєє байдаггvй. Биеэ тоодог, эрхэмсэг зантай хvн бизнест амжилт олж чаддаггvй. Єєрєєс нь илvv хэн ч байхгvй гэсэн бодолд автахаараа хvн vнэлэмжээ алддаг.

-Поп диватай адилгvй зан чанар танд байдаг уу?
-Би бохир заваан єрєєнд байж чаддаггvй юм. Тийм болохоор цэвэрлэгээ хийх дуртай. Би бас хоол хийх дуртай.

-Таны муу зуршил?
-Надад хийж чаддаггvй тvмэн зvйл бий. Би удаан тогтож сууж чаддаггvй. Миний хамгийн муу зуршил бол хvнтэй ярихдаа анхаарлаа тєвлєрvvлдэггvй зан. Би заримдаа хvнтэй ярьж байх¬даа огт єєр юм бодоод суучихдаг. Энэ мэдээж маш бvдvvлэг хэрэг. Надтай ярилцаж байгаа хvмvvс "Та яг одоо хаана байна" гэж асуух нь энvvхэнд.

-Та стрессээ хэрхэн тайлдаг вэ?
-Массаж хийлгэж, усанд ороод л боллоо. Би бусад шиг архи ууж, тамхи татаж тайвширдаггvй. Єєрт учирсан бэрхшээл зовлонгоо єєрийн биеэр туулаад гардаг.

-Оддын хачин жигтэй ааш, тэдний тавьдаг хатуу шаардлагын тухай хов жив байнга л гарч байдаг. Та хэр єндєр шаардлага тавьдаг вэ?
-Амьдралаас тасарчихсан юм шиг одод байдаг л даа. Гэхдээ би тэдэн шиг шаардлага хэзээ ч тавьж байгаагvй. Миний байрлах єрєєний ханыг тийм єнгєєр ингэж буд гэж би хэзээ ч шаарддаггvй.

-Женниферийн тухай бидний мэдэхгvй зvйлийг ярьж єгєєч?
-Би бараг хэдэн сая удаа ярилцлага єгсєн байх аа. Тийм болохоор надад яриагvй, та нарт сонсоогvй зvйл бараг vгvй биз дээ. Миний тухай бvх зvйлийг хvмvvс мэддэг.

Эх сурвалж:Ардчилал

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.