Хүмүүс: Энхмэнд | |
Энгэрийг чинь тvшиж ээлэнд чинь дулаацаж
Эвийн хорвоог туулъя гэсиймаа.....гэж гэгэлзтэл дуулах эгэл хэрнээ ихэмсэг хатагтай Б.Энхмэнд урд хєршийг зорьжээ.Бээжин хотод 10 сарын 03-наас 07-ны хооронд болох "Олон Улсын ардын урлагийн их наадамд оролцохоор морджээ. Ардын дуу гэдэг аливаа улс ундэстний нvvр царай, хєгжил соёлыг харуулж байдаг гэдэг утгаараа ардынхаа урлагийг болон баяд дуугаа сурталчлах зорилготой гэнэ. Тэрээр анх хамтран дуулагч Чинболортой хамтарч "Хайрын орчлон" дуугаар олны танил болж байсныг хэн хvнгvй мэднэ. Саяхан єєрийнхєє "Хамтдаа туулъя гэсиймаа" нэртэй CD-гээ фэнvvдийхээ гар дээр тавьсан нь цаашид ганцаар уран бvтээлээ хийх гэсэн санаа ч байж мэдэх юм. Хэдхэн хоногийн ємнє тэд БНСУ-д ажиллаж амьдарч байгаа нутаг нэгтнvvддээ тоглолтоо толилуулаад ирсэн. Удахгvй Энхмэндийг урлагийн их наадмаас нь ирэнгvvт 21 аймгаа нар зєв тойрон аялан тоглолтоо хийх ажээ.
Эх сурвалж:Хүмүүс