Виейра, Рибери нар Францын шигшээ багт эргэн ирлээ

2008/10/04
Share |
Хүмүүс:
Виейра, Рибери нар Францын шигшээ багт эргэн ирлээ

Францын хөлбөмбөгийн шигшээ багийн дасгалжуулагч Реймонд Доменек 2010 онд Өмнөд Африк болох Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний сонгон шалгаруулалтад Румыны шигшээ багтай хийх тоглолтдоо бэлтгэж, хагас хамгаалагчид болох Патрик Виейра, Франк Рибери нарыг багтаа дахин авчээ.Дээрх хоёр тоглогч хоёул тэмцээний долдугаар хэсэгт өрсөлдөж буй Францын шигшээ багийн эхний хоёр тоглолтод гэмтлийн улмаас оролцоогүй юм. Францчууд эхний тоглолтоо Австрийн багтай зочны хувиар тоглож, 3:1 харьцаатай ялагдсан бөгөөд дараа нь Сербийн шигшээ багийн нутагтаа хүлээн авч тоглож, 2:1 харьцаатай буулгаж авсан билээ.

Доменек мөн “Атлетико Мадрид” багийн довтлогч Флоран Синама-Поньолийг авсан бөгөөд харин “Лион” клубын жигүүрийн тоглогч Сидней Гову шагайн гэмтлийн улмаас тоглолтод оролцох боломжгүй болсон байна. Тэрбээр өнгөрөгч мягмар гаригт болсон “Лион” болон “Бавария Мюнхен” нарын тоглолтын үеэр гэмтэл авчээ.

“Патрик Виейра сайн тоглох үедээ үнэхээр гайхалтай тоглолт гаргадаг. Тэр бол Европын шилдэг хагас хамгаалагчдын нэг. Формондоо орсон учраа Францын шигшээ багт чухал үүрэг гүйцэтгэж чадна” хэмээн шигшээ багийнхаа бүрэлдэхүүнийг танилцуулах үеэрээ Доменек ярьсан байна. Түүнчлэн хэдийгээр Риберигийн гэмтэл бүрэн эдгэрч, хэвийн байдалдаа орж чадаагүй байгаа ч амжилттай тоглож чадна гэдэгт Доменек итгэлтэй байгаагаа дурджээ.

Виейрагийн хувьд гуяны булчингийн гэмтэл нь эдгэрч, “Интер Милан” клубт эргэн ирээд байгаа бол Рибери шагайндаа хагалгаа хийлгэсний дараа “Бавария Мюнхен” клубынхээ бэлтгэл сургуулилтад орсон байна. Түүнчлэн Рибери хамгийн сүүлд үндэснийхээ шигшээ багийн бүрэлдэхүүнд багтаж, “Евро-2008”-д Италийн багтай хийсэн тоглолтод оролцсон, харин Виейра гэмтлийн улмаас уг тэмцээнд оролцоогүй билээ.

Францын шигшээ баг энэ сарын 11-нд Румыны Константа хотноо Румыны шигшээ багтай, үүнээс гурав хоногийн дараа Парис хотноо Тунисын багтай нөхөрсөг тоглолт хийх юм.

Францын шигшээ багийн бүрэлдэхүүн:

Хаалгачид: Хьюго Льорис /Лион/, Стийв Манданда /Марсель/

Хамгаалагчид: Эрик Абидал /Барселона/, Гаел Клиши /Арсенал/, Патрис Эвра /Манчестер Юнайтед/, Род Фанни /Реннес/, Виллиам Галлас /Арсенал/, Филиппе Мексес /Рома/, Бакари Сагна /Арсенал/, Себастьен Скуиллачи /Севилья/

Хагас хамгаалагчид: Лассана Диарра /Портсмаут/, Алоу Диарра /Бордо/, Жереми Тоулалан /Лион/, Патрик Виейра /Интер Милан/, Жоан Гуркуфф /Бордо/, Франк Рибери /Бавария Мюнхен/, Флоран Малоуда /Челси/, Хатем Бен Арфа /Марсель/

Довтлогчид: Николас Анелка /Челси/, Карим Бензема /Лион/, Тьерри Анри /Барселона/, Флоран Синама-Поньоль /Атлетико Мадрид/

 Эх сурвалж:Зууны мэдээ

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.