Хүмүүс: Д Загджав | |
Алимны хайрцаганд 93 500 ширхэг сум хийж хилээр оруулж ирсэн хэрэгт Улаанбаатар хотын гаалийн газрын байцаагч Энхбат, Эрдэнэбилэг, ахлах байцаагч Уранчимэг нарыг холбогдуулан шалгаж эхэлсэн байна. Түүнчлэн Уранчимэг нь УИын гишүүн Д.Загджавын эхнэр гэсэн мэдээллийг ч зарим эх сурвалжууд өгч байгаа юм. Д.Загджав нь гаалийн ерөнхий газрын дарга Д.Цэвээнжавтай үй зайгүй найзууд гэдгийг батлах хүмүүс олон юм билээ. Тиймээс уг хэрэгт эрхэм гишүүний нэр ч бас сэжигтнээр багтаж байгаа аж. Тэгэхээр түүний эхнэр энэ хэрэгт холбогдолтой нь тогтоогдвол Д.Загджавыг ч мөн сэжигтнээр татахыг үгүйсгэхгүй аргагүй юм.
www.factnews.mn