Хүмүүс: Ч Сайханбилэг | |
УИХ-ын нэгдсэн чуулган баасан гаригийн хуралдаанаараа Монгол Улсыг хєгжvvлэх сангаас хєрєнгє гаргаж Малчдад ноолуурын кг тутамд таван мянган тєгрєг тєсвєєс олгох талаар хэлэлцлээ. Энэ асуудлыг хэлэлцэх vеэр багагvй маргаан гарсан бєгєєд хотоос сонгогдсон хєдєєнєєс сонгогдсон гэдгээрээ хvртэл талцан маргалдаж Лу.Гантємєр гишvvн "Улсын тесвийг энэ маягаар хэн нэгэнд таалагдах гэж vрдэггvй юм. Энэ хуулийг гишvvд сонгууийн шоу болгож л санаачилсан хэмээгээд чуулганы хуралдааныг дундаас нь хаян гарч одсон. Хэдийгээр гишvvд ширvvхэн маргалдсан ч малчдад ямааны ноолуур дээр нь татаас олгох асуудлыг чуулганд оролцож байсан 47 гишvvний 27 нь буюу 68,8 хувь нь дэмжсэнээр хэлэлцэхээр болсон. Чуулганы хуралдааны дараа хоёр хуваагдсан гишvvдээс байр суурийг нь тодрууллаа.
-Єнєєдєр чуулганаар малчдадямааны ноолуурын нэг кг тутамд таван мянган тєгрєг олгох. Нийтдээ улсын тєсвєєс 30 тэрбум тєгрєг гаргах асуудлыг хэлэлцлээ. Таны хувьд энэ асуудлыг чухам яагаад эсэргvvцээд байгаа юм бэ?
-УИХ-ын гишvvд мэдээж бvгд л ардаа тойрогтой. Улстєрийн сонирхолтой, дахин сонгогдох хvсэлтэй. Энэ хvсэл нь улс орныгоо доощ нь чирээд байна. Бид ингээд тойргийнхоо болон салбарын сонирхлоор санал хураагаад татвар тєлєгчдєєс бvрдсэн хэдэн тєгрєгєє тал тал тийш нь зулгаагаад аваад байх юм бол яаж улс орны хєгжил, хєрєнгє оруулалтын асуудлыг ярих юм бэ. Бид нэг удаагийн шийдэл гэдэг их гоё vг олоод авчихаж.
Нэг удаагийн шийдлээр татвар тєлєгчдийн мєнгєнєєс 33 тэрбумыг авч ХЗХ-ны хариуцлагагvй vйл ажиллагаанаас бий болсон хохирлыг тєлсєн. Одоо бас хэдэн ямаа ярьж байгаад л хохирлыг нь тєлvvлэх тухай асуудлыг оруулж ирлээ. Ингээд улсын тєсвєєс хумслаад байх юм бол яаж нєгєє яриад байгаа 1.5 сая тєгрєгєє єгєх юм. Уг нь хvмvvсийг ямаатай ямаагvйгээр нь ялгалгvй 1.5 сая тєгрєгєє єгчих юм бол ноолуурын vнэ єсч байна уу vгvй юу гэдэг нь хоёрдугаарт яригдах асуудал болчихно шvv дээ. Гол юмаа ярихгvй сонгуулийн ємнє жаахан оноо цуглуулах гэсэн ийм юм яриад байгаад нь сэтгэл дундуур байна.
-Уг нь тєсєв хэлэлцэж байгаа ойрын єдрvvдэд Сангийн яамнаас vргvй зардлыг танаж, тєсвийг хумих бодлого баримтлана гээд байгаа. Гэтэл vнэн чанартаа эхнээсээ л татаас єгєх асуудлуудыг оруулж ирж байгаа нь оруулж ирж байгаа бодлогод нь нийцэхгvй байх шиг?
-Энэ нь Сангийн яамны бодлого гэхээсээ илvv Их хурлын гишvvдийн л хийж байгаа ажил. Манай хєдєєнєєс сонгогдсон "ямаатай гишvvд" чинь нийт гишvvдийн олонхи буюу 56 байдаг юм.
Энд ямар нэгэн улстєрийн нам хvч тvрж оруулж байгаа юм байхгvй. Гагцхvv хєдєєнєєс сонгогдсон гишvvд
олонхиороо тvрий барьж оруулж ирсэн асуудал. хэрвээ энэ мэтээр явах юм бол тєсвийн нэгдсэн бодлого, хєрєнгє оруу¬лалтын бодлого аль аль нь алдагдана. Гэр бvлийн амьдрал дээр ч гэсэн залуу хосууд орой болгон шоудаад байх юм бол яаж хvvхдээ хооллож, гэр орноо тєвхнvvлэх юм. Тэрэнтэй адилхан улсын тєсвийг vргvй зараад байна л гэсэн vг.
-Энэ мєнгийг Монгол улсыг хєгжvvлэх сангаас гаргана гэж байгаа. Гэтэл энэ сангийн мєнгє маань єєрєє зарцуулах тусгай зvйл заалттай байдаг байх аа?
-Тэгэлгvй яахав. Яг эдийн засгийн чадавхийг дээшлvvлэх, хєгжvvлэхэд
чиглэгддэг мєнгє шvv дээ. Ямаачдад мєнгє олгох хуулийн тєсєл маань сонгуулийн ємнє орж ирсэн, тэднээс оноо авах гэсэн л тєсєл шvv дээ. Ер нь тэгэхээр бид цаашдаа сонгуулийн ємнє хvмvvсийн саналыг худалдаж авах гэсэн, халамжийн хуулиудыг санаачлахгvй байх ёстой юм байна гэдэг нь єнєєдрийн vйл явцаас сургамж болж байна.
-Таны хэлсэнчлэн хєдєєнєєс сонгогдсон гишvvд нь малчиддаа таалагдахын тулд нэг тєсєл бариад оруулж байдаг. Хотоос сонгогдсон нь мєн нэг иймэрхvv тєслийг бариад явж байдаг ийм жишиг ер нь тогтчихоод байгаа юм биш vv?
-Та бид нар, бидний хvvхдvvд аятайхан нийгэмд амьдрахыг хvсч байна уу. Та бол шууд л тиим гэнэ биз дээ. Гэтэл иймэрхvv тєслvvд vргэлжлээд байвал цаашид утгаа алдана. Тиймээс УИХ-ын гишvvдийг тойргийнх нь дарамтнаас юуны тvрvvнд салгах хэрэгтэй. Ер нь парламентын хєгжлийн 18 жил маань тойргийн тєлєє, нэг жалга довны тєлєє тєсєв мєнгийг яаж зулгаах вэ гэдэг тэмцэл дунд л явж ирлээ шvv дээ. Vvнийгээ зогсоохгvй бол бидэнд нєгєє хонгидыд vзvvрийн гэрэл ч байхгvй болно.
эх сурвалж: Монголын мэдээ