Хөрөнгийн биржийн ажилчид даргынхаа тарьсан ногоог хураан Сэлэнгэд намаржиж байна

2008/10/25
Share |
Хүмүүс:
Хөрөнгийн биржийн ажилчид даргынхаа тарьсан ногоог хураан Сэлэнгэд намаржиж байна

2000-2004 оны парламентад УИХ-ын гишүүнээр ажиллаж, намаа шинэчилнэ хэмээн “жигүүрлэж” явсан Р.Содхүү Хөрөнгийн биржийн захирал болонгуутаа, тэрхүү “гэнэн” бодлоо таягдан хаясан. Өөрөөр хэлбэл албан тушаалд амаа хамхиулсан жигүүрийн гэх тодотголтой нөхдүүдийн нэг нь юм. Хөрөнгийн бирж гэдэг хөгжингүй орнуудын хувьд эдийн засгийн 30-40 хувийг дангаараа бүрдүүлж, санхүүгийн зах зээлийг хөтлөн явуулдаг чухал институтын нэг байдаг бол манайд эсрэгээрээ улс төрийн “рекэт” хийж, намаа шантаажилсан нөхдийн амыг хаах төдий байгууллагад тооцогддог нь ноён Р.Содхүүгийн томилгооноос харагдаж байгаа юм. Үнэт цаасны зэх зээлийг аль 90-ээд оных шигээ ягаан, цэнхэр тасалбар борлуулдаг төдийхнөөр төсөөлдөг учраас ийнхүү энэ талын мэдлэггүй, ядаж сэтгэлгүй хүнд даатгаж үлдээжээ гэж харуусахаар. Гэтэл энэ зах зээл өдрөөс өдөрт хүрээгээ тэлсээр арай сийрэг толгойтой бүхэн түүгээр дамжуулан халаасаа зузаатгаж байна. өөрөөр хэлбэл гахай үүрч ганзаганд явдаг үе өнгөрч, хувьцаа арилжин хөлждөг болсон цаг. Тиймдээ ч сүүлийн хэдэн жил үнэт цаасны зах зээлийн талаарх Монголчуудын ойлголт бага боловч өөрчлөгдөж, компаниуд хувьцаа худалдаж, иргэд түүнийг нь худалдан авах болсон. Энэ таатай уур амьсгалыг ноён Р.Содхүү соргогоор мэдэрч, бодитой алхамуудыг хийж чадсан бол Монголын үнэт цаасны худалдаа хөгжлийн өөр түвшинд хүрч болохоор байлаа. Гэтэл тэрээр тэгж санаж сэрсэнгүй. Үйл ажиллагаагаа өргөтгөх, ард иргэдээ энэ зах зээлд татан оролцуулж, боловсон хүчнийхээ боловсрол мэдлэгийг дээшлүүлэх зэрэг бодлогын чанартай асуудлаа орхигдуулан өдрийнхөө цөөн хэдэн төгрөгийн арилжаандаа сэтгэл ханан явцуу хүрээнд сэтгэж явдаг нь саяхны нэг жишээгээр батлагдаж байна. Газар тариалангийн бизнес эрхэлж, зовлон жаргалыг нь чамгүй мэдрэх болсон Р.Содхүү ноёнтон “Атрын III” аяныг санаачилсан гэдгийг мэдэх нэгэн нь мэднэ. Шинэ санаачлага дэвшүүлж, намынхаа даргын рейтингийг суга өсгөсөн тэрээр Сэлэнгэ аймагт нэлээд томоохон талбай эзэмшдэг. Энэ зун хур бороо элбэгтэй байсан учраас ургац ч арвин байж. Нэг өглөө нэвсийсэн цас дарчихдаг тэнгэрийн араншинг мэдэх тэрээр хүйтнээс урьтаж тариагаа хураахаар толгой гашилгасны эцэст ажилчдаа дайчлах мэргэн санаа сэджээ. Даргынхаа үгнээс зөрөх зүрхгүй Хөрөнгийн биржийн ажилчид амралтаа авсан, өвчтэй, чөлөөтэй гэх зэрэг хүндэтгэх шалтгаантайгаар Сэлэнгэд ногоо хураан нусаа хацартаа нааж явна. Хувьцаа арилжих биш, тариа хурааж яваа ийм ажилчидтай Хөрөнгийн бирж яаж ч өөдтэй байхав дээ.

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
rteorkin Спайсы в ÐºÑ€Ð°ÑÐ½Ð¾ÑÑ €ÑÐºÐµ Купить Гашиш в ПиткяраР½Ñ‚Ð° ЗакладкР¾Ð¹ соли миксы в Зубцове Италия купить марихуаР½Ñƒ Купить КристалР» Щигры Лсд поганки Полный синтез Ð½ÐµÐºÐ¾Ñ‚Ð¾Ñ€Ñ ‹Ñ… фенэтилР°Ð¼Ð¸Ð½Ð¾Ð² Ð¡Ð¼ÐµÑ€Ñ‚ÐµÐ»Ñ ŒÐ½Ð°Ñ доза трамадоР»Ð° Kmv9 online shop Курны для хамама в России ОписаниРµ экстази hello kitty Лирика сколько Ð´ÐµÑ€Ð¶Ð¸Ñ‚ÑÑ  в моче Алания купить Ð·Ð°ÐºÐ»Ð°Ð´ÐºÑ ƒ Ecstasy Купить mdma в КемеровР¾ СилкроаР´ перевод скилов Гашиш в ассортиР¼ÐµÐ½Ñ‚Ðµ Москва Ð¢ÐµÐºÑÑ‚Ð¸Ð»Ñ ŒÑ‰Ð¸ÐºÐ¸ Md ÑÐºÐ¾Ñ€Ð¾ÑÑ‚Ñ Œ Купить АмфетамР¸Ð½ Заинск Купить экстази спб закладкР° Синтез jwh 09 Купить Хмурь МахачкаР»Ð° Москва ЧертаноР²Ð¾ Южное ДекстроР°Ð¼Ñ„ÐµÑ‚Ð°Ð¼Ð¸ н купить Купить ÑÐºÐ¾Ñ€Ð¾ÑÑ‚Ñ Œ москва Купить Ð¡ÐºÐ¾Ñ€Ð¾ÑÑ‚Ñ Œ a-PVP в Могоча ЛесосибР¸Ñ€ÑÐº купить Кокаин HQ Сочи купить Ð·Ð°ÐºÐ»Ð°Ð´ÐºÑ ƒ МефедроР½ купить Ð·Ð°ÐºÐ»Ð°Ð´ÐºÑ ƒ Лучший эйфоретР¸Ðº ЕвпаторР¸Ñ закладкР¸
IP:91.204.14.142  2018-09-30 05:05:17
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.