С.Жавхлангийн гэргий охиноо аваад дутаажээ

2008/10/25
Share |
Хүмүүс: Саманд Жавхлан | 
С.Жавхлангийн гэргий охиноо аваад дутаажээ

 

Зохиолын дууны ханхүүг эзгүй байх хойгуур түүний гэргий охиноо аваад Герман улс руу дутаажээ. Зарим эх сурвалжууд түүнийг арван дөрөв хоноод эргэж ирнэ хэмээн мэдээлж байгаа ч энэ нь баттай бус мэдээлэл юм байна. Түүнчлэн Г.Долгормаагийн ойрын эх сурвалжууд түүнийг гурван жилийн хугацаатайгаар явсан хэмээн ам нэгтэйгээр баталцгааж байгаа юм. Дуучин залуутай танилцахаасаа өмнө Герман улсад эмчийн мэргэжил эзэмшсэн бүсгүй энэ удаад тус улсад очиж, ажиллаж амьдрахаар шийдсэн хэмээн тэд тайлбарлаж байна. Хэрэв энэ мэдээлэл үнэн бол дуучин С.Жавхлан Өвөрмонголоос ирмэгцээ гэргийгээ буцааж гэртээ аваачина хэмээн ярьж явсан нь их санасан газар есөн шөнө хоосон хонохын үлгэр болов бололтой.

www.factnews.mn

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.