Хүмүүс: Н.Алтанхуяг | |
Анхны гэргийгээ АНУ явуулмагцаа араар нь Сэлэнгээ хэмээх өөрөөсөө нэлээд хэд дүү бүсгүйтэй дэр нэгтгэсэн тэргүүн шадар сайд Н.Алтанхуяг сүүлийн хэдэн өдөр нэлээд сандаруу байгаа сурагтай. Учир нь залуу гэргийнх нь экс нөхөр Солонгосоос ирж, эхнэр, охин хоёртойгоо уулзах гээд АН-ын хараахан хуучирч амжаагүй байгаа даргыг хэсэг зуур сандаргаад авчээ. Тавдугаар сургуулийн дэргэд дөрвөн өрөө байр худалдан авч залуу гэргий, дагавар охиныхоо хамтаар амьдарч байсан Н.Алтанхуяг Сэлэнгээгээ экс нөхрөөс нь харамлаж, Салхит дахь хаус руугаа хүртэл `дутаалгаад` амжжээ.
Тэрээр хэдэн жилийн өмнө Салхитад гурван залгаа айлын хашааг худалдан авч хүний нүдэнд илүү харагдахааргүй нэг давхар байшин бариулсан. Гэвч уг байшин гаднаас нь харахад энгийн даруухан боловч дотроо 14 өрөөтэй, саун душтэй нэлээд тансаг хаус гэдгийг мэдэх хүмүүс олон юм билээ. Мөн Н.Алтанхуяг дарга гэргийнхээ экс нөхрийг охинтойгоо л уулзвал уулзаж бай хэмээн `зарлигдаж`, Сэлэнгээтэйгээ уулзуулахаас шууд татгалзжээ.
www.factnews.mn