С.Оюун: Сэтгэлээ онгойтол уйлж байгаагvй, би ер нь эршvvд талдаа хvн

2008/10/25
Share |
Хүмүүс: Санжаасүрэн Оюун | 
С.Оюун: Сэтгэлээ онгойтол уйлж байгаагvй, би ер нь эршvvд талдаа хvн

Сvvлийн арван жил тєр тvшилцэж яваа УИХ-ын гишvvн, Гадаад хэргийн сайд С.Оюунтай цєєн хором ярилцлаа.

Улстєрд хуруу дарам цєєн лидер эмэгтэйчvvдийн нэг тvvний талаар ямар нэг оршил хэлэх нь илvvц биз. Харин тэр бидний асуултанд хэрхэн хариулахыг сонирхъё.

-Хэдхэн хормын ємнє єрнєсєн Дорнод аймгийн 7-р тойргийн асуудлаас яриагаа эхэлье?
-СЕХ-ны энэ vйлдлийг хууль бус гэж vзсэн учраас Vндсэн хуулийн цэцэд хандсан. Бид анх тодорхой vндэслэлvvд байна, саналыг дахин тоолъё гэсэн саналыг тавьсан. Тvvнийг нь хvлээж аваад хариугаа єгчихсєн бол, байдал ийм дээрээ тулахгvй байсан. Саналыг дахин тооллоо бидний анхны тоолсон зєв байнаа, эсвэл буруу байна гэдэг хариуг л хvлээсэн. Гэтэл 75 хоног хvлээлгэчихээд тоолохгvй байгаа нь цаанаа маргаантай учраас тvvнийгээ халхалж байна гэсэн харыг улам дэвэргэж байна. ИЗН асуудлыг ингээд зогсчихгvй эцсийг нь хvртэл шалгуулна. Саналын хуудсыг дахин тоолуулна. СЕХ гэдэг байгууллага АН, МАХН-ын тєлєєлєлтэй учраас манай намын гишvvн гарсан л бол яахав гэсэн байр сууринаас асуудалд хандаж байна л даа. Хоёр жилийн ємнє их хурал дээр СЕХ-ны бvрэлдэхvvний асуудал орж ирэхэд ИЗН эсэргvvцсэн ч дийлээгvй.

-Улс тєрд хєл тавьсан цагаасаа л цєєнх байхын зовлонг амслаа. 10 жил гэдэг бага хугацаа биш. Шантрах юмуу ?
-Шантрах юу байхав.

-Эм хvн гадагшаа, эр хvн дотогшоо гэдэг. С.Оюун гишvvн хэр гадагшаагаа хvн бэ?
-Нулимс унагадаг уу гэж vv?

-Тийм. Онгойгоод нэг хэсэггээ л сайхан болчихдог шvv дээ?
-Vгvй дээ. Надад тийм vе байгаагvй юм байна. Би ер нь эршvvд талдаа хvн шvv дээ. Сэтгvvлчид та нар бараг мэдэх байлгvй дээ. Зарим нь намайг тэгж дvгнэдгээ сониндоо бичсэн байдаг. Магадгvй геологич мэргэжилтэй маань холбоотой байх. Ер нь улс тєрийн ажил хэцvv ш дээ. Хєндлєнгийн хvнд бол дурандаа л ингэж байна гэж бодогддог байх. Цаг зав, хєрєнгє, сэтгэл зvрх гээд бvхнээ харамгvй зориулах хэрэгтэй болдог. Тэгж их хичээл зvтгэл гаргачихаал vр дvнг нь vзэхгvй байх нь ч бий. Энэ бvхнээс халшралгvй итгэл vнэмшилдээ vнэнчээр єнєєдрийг хvртэл ажиллаж байгаа намынхандаа би vнэхээр их баярладаг. ИЗН гэхээр парламентад сууж байгаагаар нь С.Оюун гэж ойлгодог байж болох юм. Яг vнэндээ намынхан маань байхгvй бол би хэн ч биш шvv дээ. Саяны сонгуулийн дvнг харж байхад манай намаас нэр дэвшсэн хvмvvс нийт сонгогчдын 11 хувийн саналыг авчээ. Пропорцианаль сонгочихвол манай нам нэг биш нэлээд хэдэн суудал авах боломжтой юм байна гэдэг нь харагдлаа.

-Олуулаа болох мєч ойрхон байна гэж хэлэх гээд байна уу?
-Яг тийм.

-Тэмээ хариулсан хvн буурынхаа занг андахгvй гэгчээр энэ хоёр намын араншинг хамгийн сайн мэдэх хvн бол та. Хамтарсан Засгийн газрын талаар ямар бодолтой байгаа вэ?
-Уулын мод урттай, богинотой гэдэг шиг эрх мэдлийг эрхэмд vздэг хvн байхад улс орны эрх ашгийг илvvд vздэг хvмvvс энэ парламентад олон бий. Тийм хvмvvс нь давамгаалаасай. Хоёр нам нэгдсэнээр байсхийгээд л гацаанд орчихдог байдал арилж, асуудлаа богино хугацаанд шийдвэрлээд явчих боломжтой болох байх гэж бодож байна. Хамгийн гол улс оронд ашигтай томоохон тєслvvдтэй холбоотой асуудлыг шийдвэрлээсэй л гэж хvсч байна.

-Улс тєрд орсноос хойш таны зан чанарт ямар єєрчлєлт гарсан бэ?
-Анх ямар байсан тэр л хэвээрээ байгаа гэж найдаж байна. Гэхдээ хvлээцтэй, асуудалд олон єнцгєєс ханддаг болдог юм билээ. Мєн vгээ бодож хэлэх хэрэгтэй болдог. Тооцоолоогvй хэлсэн нэг vг ямар их сєрєг vр дагавар авчирдаг билээ, сэтгvvлчид та нар мэднэ ш дээ. Геологич байхдаа илvv нээлттэй, бодож саналгvй хэлье гэснээ хэлдэг байсан. Товчхондоо тэр vед амьдрал цєєхєн ч гэсэн гэгээтэй єнгєтэй байсан бол, улс тєрд хав хараас, цав цагаан хvртэл олон янзын єнгvvд бий. Санаж бодож явсан зvйл хэрэгжихэд сэтгэл єєдрєг хэрнээ, бvтэхгvй бол цаанаа л нэг тиймэрхvv...

-Сэтгэл єєдрєг, гунигтай єдрvvдийн аль нь олон байсан бэ? Магадгvй цєєнх гэдэг утгаараа гунигтай нь олон байсан уу?
-Сvvлийн дєрвєн жилд дэмжигдсэн зvйлvvд их байсан. Жишээлбэл: олон жил яриад батлагдахгvй байсан зарим хуулиудын ажлын хэсэгт орж ажиллаад батлагдлаа. Мэдээж батлагдаагvй зvйлvvд ч цєєнгvй байсан л даа. Гэхдээ 2000-2004 оны vед дєрвvvлэхнээ байхдаа ямар ч асуудал дэмжигддэггvй байсантай харьцуулахад єнгєрсєн парламент тэнцвэртэй байсан гэдэг утгаараа нэлээд нааштай байсан.

-Хоногийн хэдэн цагийг ажилдаа зарцуулдаг вэ?
-Мэдээж ихэнхийг нь ажилдаа.

-Сvvлийн арван жил албан ёсны амралтаа эдэлсэн vv?
-Ээлжийн амралт гэж авч байгаагvй. Гэхдээ гэр бvлээрээ цєєн хоног амарнаа. Сая гэхэд долоо хоног Байгаль нуурт амраад ирсэн.


-Энд тэндэхийн хvлээн авалт, баяр цэнгvvн дээр С.Оюун гишvvн тоотой vзэгддэг. Улс тєрч хvний байх ёстой газар биш гэж vздэгийнх vv?
-Vгvй дээ, явах vедээ явалгvй яахав. Гэхдээ урилга болгонд очоод байдаггvй. Би сонгодог хєгжим сонсох дуртай. Хойно оюутан байхдаа сонгодог хєгжмийн тоглолт их vздэг байсан. Сvvлийн vед хvvхдvvд маань том болоод, тэдэнтэйгээ хамт явдаг болсон.

-Бие хамгаалах урлагаар хичээллэдэг байсан. Одоо бэлтгэл хийж амждаг уу?
-Амжихгvй байгаа. Таван жилийн ємнєєс орхисон. Хvvхэд гаргаад гэр бvлдээ зарцуулах цаг маань ихсээд ирэхээр амждаггvй юм байна лээ. Охин маань одоо таван настай, харин хvv маань хоёр настай.

-Ээжийн анхаарал ид хэрэгтэй vе. Та vvргээ биелvvлж чадаж байна уу?
-Чадаж байгаа гэж бодож байна. Ажил, амьдралаа аль нэгийг нь илvvд тавих ёстой гэдэгтэй санал нэгддэггvй. Би эмэгтэй хvн, ээж хvнийхээ хувьд бусдаас дутахааргvй байхыг хичээдэг. Хоолоо хийнэ. Гэр бvлдээ тав тухтай орчинг бvрдvvлэхийг хичээнэ. Болж єгвєл оройтохгvйгээр харина. Хагас, бvтэн сайн єдрийн аль нэгэнд заавал амарч гэр бvлтэйгээ цагийг єнгєрєєнє.

-Эзэгтэйн ажилд чинь тусалдаг хvн бий юу?
-Ажлын цагаар хvvхэд харж єгдєг хvн бий.

-Ажиглаад байхад улс тєртэй холбогдсон эмэгтэйчvvд vснийхээ засалтыг тэгтлээ єєрчилдєггvй. Яагаад?
-Ажил ихтэй, тэр бvр vсчинд ороод байж чадахгvй болохоор л тэр байх. Би залуудаа урт vстэй байсан ч дараа нь багасгасан. Геологид байхдаа нэг vсчин дээр очдог байсан, одоо хэр нь тэр vсчнээрээ л vйлчлvvлдэг. Магадгvй тийм болохоор єєрчлєгддєггvй байх.

-Бусдын туршлагаас хэр хуваалцдаг вэ? Ялангуяа гадны лидер эмэгтэйчvvдээс?
- Гадны улс тєрч эмэгтэйчvvдийн гэж зориуд онцолдоггvй. Гэхдээ АНУ-ын Ерєнхийлєгчийн сонгуульд нэр дэвшсэн Хиллари Клинтон ч юмуу эсвэл Америкийн гадаад хэргийн сайдаар ажиллаж байсан эмэгтэйн талаарх номыг уншиж байсан. Эмэгтэй гэж туйлшралгvй улс тєрийн тєвшинд бодлого, шийдвэрvvд яаж гаргаж байна гэдгийг нь хардаг.

-Шинэ Засгийн газрын бvтэц яригдаж байна. Сайдаар ажилласан єнгєрсєн хугацаанд ямар томоохон ажлуудыг амжуулав?
Богинохон хугацаанд байсан ч гэсэн хийсэн зvйлдээ бид сэтгэл ханамжтай байгаа. Шинээр гурван оронд элчин сайдаа байгуулахаар боллоо. 35 оронд дипломат тєлєєлєгчийн газар, элчин сайдын яамд ажиллаж байгаагаас 15 оронд элчин сайдыг шинээр томилох асуудал шийдэгдэхгvй байсныг энэ оны эхээр шийдэж дипломатуудаа томиллоо. Улс тєрийн гэхээсээ олон жил дипломат алба хашсан хvмvvсийг элчин сайдаар томилуулсандаа баяртай байгаа. Мєн гадаадад амьдарч байгаа монголчуудыг хамгаалах, туслах дэмжих сангийн заалтыг хуулинд оруулж, тэр журмыг нь Засгийн газраар батлуулаад 2009 оны тєсєвт суухаар болж байна. Тэгэхээр гадаадад амьдарч байгаа 120 мянган иргэдийн эрх ашгийг хамгаалахад бага боловч нэмэр болох санхvvгийн эх vvсвэртэй болно гэсэн vг. Тvvнчлэн гадаадад ажиллаж байгаа элчин сайдын яамдынхаа ажилчдын цалинг нэмэх асуудлыг шийдлээ. Тєрийн албан хаагчдын цалин сvvлийн хоёр гурван жилд тодорхой хэмжээгээр нэмэгдсэн. Гадаадад ажиллаж байгаа дипломатуудын цалин олигтой нэмэгдэлгvй олон жил болж дээрээс нь долларын ханш сvvлийн зургаан жил унасан учраас бодит орлого нь маш бага байсан. 1994 онд батлагдсан гадаад бодлогын vзэл баримтлалын шинэчилсэн хувилбарыг боловсруулж Vндэсний аюулгvй байдлын зєвлєлд хvргvvлсэн. Аюулгvй байдлын зєвлєл хэлэлцээд парламентад єргєн барих байх. Энэ мэтчилэн яриад байвал олныг хэлж болно.

Баярлалаа тєр тvшилцэх ажилд тань амжилт хvсье.

эх сурвалж: Хийморь

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.