УИХ-ын гишүүд морь уралдуулах, бөх барилдах хориотой

2008/10/25
Share |
Хүмүүс:
УИХ-ын гишүүд морь уралдуулах, бөх барилдах хориотой

Ийм ёс зvйн дvрмийг УИХ удахгvй хэлэлцэх гэж байна. Эрхэм тєрийн тvшээд єєрсдийгєє шvvх энэ шалгуурыг хэр хурдан баталж, хэр сайн мєрдєх бол оо?

Олон нийтийн дунд явуулдаг санал асуулгын дvнгээс vзэж байхад иргэдийн зvгээс улс тєрчдийг шударга байхыг л ихэвчлэн шаардсан байдаг. Манай тєрийн тvшээд шударга байдлаа тэгтлээ алдчихсан юм болов уу. Хєєгєєд vзвэл vнэхээр тиим л байдаг. Ухаад байвал vvнийг олон хvний тvмэн жишээ баталдаг. Тэдгээрийн заримаас дурдъя. УИХ-ын гишvvн байсан Р.Нямсvрэн Сэлэнгэ аймгийн Засаг даргаар ажиллаж байхдаа хувийн "Мєнх даатгал" хэмээх компани байгуулсан байдаг. Уг нь эхнэр нь юм уу, хvvхдvvд нь эрхэлж байвал болно доо. Гэтэл гишvvн маань тэр vед хашиж байсан албан тушаалаа ашиглан хувийн даатгалын нєгєєх компанидаа аймгийнхаа тєсвийн байгууллагуудын ємч хєрєнгийг бvгдийг нь хамруулаад даатгачихсан байгаа юм. Бараг захиргаадалтын аргаар. Энэ нь тєрийн албаны бусад хуулийг зєрчжээ. Тvvний энэ бизнес УИХ-ын гишvvн болсноор дуусгавар болсонгvй, дараагийн Засаг даргад уламжлагдан очсон байгаа юм. Одоогийн Засаг дарга Ж.Баярмагнай Р.Нямсvрэн гишvvнийхээ залгамжлагч гэдгээ харуулж бvх сумдын Засаг дарга нартаа албан тоот бичиг vйлдэн нєгєєх "Мєнх даатгал" компаниар хамаг юмаа даатгуулж байхыг мєн тушаажээ. Ж.Баярмагнай дарга єнгєрсєн УИХ-ын сонгуульд аймгаасаа нэр дэвшсэн боловч сонгогдож чадаагvй, одоо тэрээр хуучин албан тушаалдаа нєгєєх албан тоотоо хэрэгжvvлээд явж байна. Нэр дурдсан хоёр хоёулаа улстєрчид. Аймгийн Засаг дарга нэг талдаа тєрийг тєлєєлдєг боловч цаад талдаа тухайн намаас сонгон томилогдсон улс тєрийн албан тушаалтан. Магадгvй сонгогч иргэд Ж.Баярмагнай даргаа УИХ-д илгээгээгvй нь ёс зvйгээ алдсан дээрх vйлдэлтэй холбоотой байж ч мэдэх юм. Улстєрчдєєс шударга ёсыг нэхэж байдаг иргэд дарга нарынхаа юу хийж явааг эрх биш мэддэг болсон билээ.

Улстєрчид ёс зvйгээ алдсан талаар олны сайн мэдэх нэг тод жишээнд ГЕГ-ын дарга байсан X.Баатар ордог. Тэрээр бусдын гаалийн татварыг хєнгєлєх, чєлєєлєлт эдлvvлэх аргаар хилээр тарваганы их хэмжээний арьс, ямааны ноолуур нуун гаргаж тамхи оруулж ирэх зэрэг хууль бус vйлдэл, авлига авсан хэргээр аавынд суугаад саяхнаас суллагдсан сурагтай. Энэ эрхмийг тойрсон хэл ам цагтаа нэлээд шуугиулж байсан билээ. Одоогийн УИХ-ын гишvvд, сайд нарын ёс зvйгээ алдсан баримтаасдурдвал, Ц.Нямдорж парламентын дарга байхдаа зарим хуульд дур мэдэн гар дvрж засч найруулсан дуулиан, Л.Гvндалай Эрvvл мэндийн сайд байхдаа гадаадын тусламжийн хєрєнгийг єєр зvйлд зориулж зарцуулсан зэрэг дууссан, дуусаагvй хэргvvд орно. Мєрийтэй тоглоом, хар тамхи, мафид орсон хvн хэзээ ч тvvнээсээ гарч чаддаггvй гэдэг. Тэгвэл бид энэ тєрлийн хэрэгт орооцолдсон УИХ-ын гишvvдтэй, тэд нар нь тєрийг тєлєєлєєд явж байх жишээтэй. УИХ-ын гишvvн асан У.Хvрэлсvх чухам энэ хэрэгт єнєєдрийг хvртэл сэжигтнээр татагдаад байцаагдаад явж байгаа билээ. Т.Бадамжунай, Г.Занданшатар хоёрын хэргийг хэрэгсэхгvй болгосон ч ийм хэл аманд орж байсан тэр хоёрын нэг нь єнєєдєр УИХ-ын гишvvн, нєгєєх нь яам толгойлоод явж байна. Ийм л хvмvvс єнєєдєр "Тєрийн єндєр албан тушаалтны ёс зvйн хэм хэмжээний дvрэм" гээчийгээ ярилцах гээд намрын чуулганыхаа хэлэлцэх асуудлын жагсаалтад оруулчихсан байна. Энд "Монгол Улсын Ерєнхийлєгчийн зєвшєєрєлгvйгээр гадаад орны тєрийн дээд цол, одон медаль, тєрийн бусад шагнал авахгvй байх"-аас эхлээд хєрєнгє, орлогын мэдvvлгээ vнэн зєв гаргаж єгєх, улс тєрийн намд сонгуульт албан тушаал эрхлэх, сургалтын ажил хавсран хийж болох орлогын хэмжээ жилийн vндсэн цалингийн 40 хувиас хэтрэхгvй байх, эрх бvхий албан тушаалтны зєвшєєрєлгvйгээр Засгийн газар, тvvний байгууллага, тvvнчлэн гадаад, дотоодын аж ахуйн нэгж, байгууллага, иргэний зардлаар гадаадад зорчихыг хориглосон заалтууд байна.

Цаашлаад аливаа бооцоот уралдаан, цагаан сарын баяр болон улс, аймаг, сумын ой, баяр наадмаар єєрийн нэр дээр хурдан морь уралдуулах, хvчит бєхийн барилдаанд барилдахыг хориглоно гэсэн байх юм. Тэгвэл єнєєдєр Ч.Улаанаас аваад Т.Бадамжунай, Ц.Цэнгэл, М.Энхболд нар єєрийн нэр дээр морь уралдуулаад, Б.Бат-Эрдэнэ аварга зодоглоод явж байгааг юу гэх вэ. Дvрмийнх нь гуравдугаар зvйлийн 2-ын 7-д тухайн албан тушаалтан єєрийн гэр бvл болон тєрєл садангийн хvнийг єєрийн шууд удирдлагад ажиллуулахыг хориглоно гэсэн байна. Гэтэл єнєєдєр УИХ-ын гишvvд маань тавын таван туслахтай, тэд нь єєрийнх нь ах, дvv, цаашлаад эхнэрийнх нь дvv нар байх жишээтэй. Гуравдугаар зvйлийн 4-ийн 3-т, аливаа нийгэмлэг, холбоо, зєвлєл, сан, тєв, клуб зэрэг ТББ-д єдєр тутмын удирдах болон гvйцэтгэх албан тушаал хаших, аж ахуй эрхлэх, аж ахуй эрхлэгчдийн холбоонд элсэх, аж ахуйн нэгжийн Тєлєєлєн удирдах болон Хяналтын зєвлєлд сонгогдохыг хориглоно гэсэн байна. Тэгвэл єнєєдєр манай гишvvд "Эрдэнэт", МИАТ-аас аваад аль нэг vйлдвэр, компанийн ТУЗ-д данстай, орлогоос нь хураагаад сууж байдаг. Vvнээс харах нь ээ манай гишvvд ёс зvйн дvрмээ биелvvлэх эргэлзээтэй. Хvvхдийн яриагаар "биелvvлж харагдаач" гэмээр байх юм. Ёс зvйн дvрмээ манай эрхэм гишvvд хэр хурдан батлаж, мєрдєх нь анхаарал татаж байна. Кодекст дурдсан "Тєрийн ордон болон тєрийн албаны байр, танхимд биеэ зєв авч явж холбогдох хууль тогтоомжийг сахин биелvvлэх" гэсэн наад захын зvйлээ биелvvлдэггvй хvмvvс шvv дээ. Тєрийн ордонд нэг нэгнийгээ нударгалах байтугай гудамжинд цагдаа болон жолоочийг дээрэлхэн танхайрч хэл амаар доромжлох, зодож бие, эрх чєлєєнд халдах, хэрэлдэн гар зєрєлцєх нь энvvхэнд байдаг.

Тэрнийгээ олны нvдэн дээр, ялангуяа олон нийтийн газар болон телевизээр хvvхдvvдийн дэргэд vйлдэхийг яана. Сvvлийн vеийн сахилгагvйтэлд Л.Гvндалай, С.Сайхансамбуу хоёрын хэрvvл, Э.Мєнх-Очир "пи"-даа хvрсэн, Л.Одхvv, Н.Батбаяр ("Фортуна" гэгдэх) хоёрын уур хилэгнэл, бачуурал зэрэг орно. (Энэ юу ч биш, єнгєрсєн сонгуулиар нэг тойрог байтугай, нэг нам дотроо зодолдон найрмайгаа нээлцсэн явдал олон гарсан гэж иргэд ярьж байна) Дээр нь зарим эрхэм гишvvд, сайд нар эхнэрээ сольж залуу бvсгvйчvvлийг дэгээдэж нэр нvvрээ барж єєрийн болон єрєєлийн гэр бvлийг сvйтгэж явдаг самуун явдал нэмэгддэг. Ийм л ёс зvйтэй хvмvvсийг бид сонгосон байдаг бєгєєд vvнийгээ дараа нь л харж мэдэрдэг, тэд нар ч сонгогдсон эрхийнхээ дєрвєн жилд намайг хэн юу гэхэв хэмээн УИХ-ын гишvvний халдашгvй эрх гэсэн нэрийн дор хамгаалалтад явж хэрэг явдал нь зvгээр єнгєрдєг. Vvнтэй наад захын иргэн эвлэрэхгvй, хvлээн зєвшєєрєхгvй, халаглаж явдаг болсон.

эх сурвалж: Зууны мэдээ

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.