Ханьтайгаа муудалцах нь битгий хэл муухай ч харж үзэлгүй өдий хүрлээ

2008/10/25
Share |
Ханьтайгаа муудалцах нь битгий хэл муухай ч харж үзэлгүй өдий хүрлээ

Хоёр дахь удаагаа зон олныхоо итгэлийг хvлээж тєрд тvмнээ тєлєєлж байгаа УИХ-ын гишvvн Б.Бат-Эрдэнийг «Эрийн хийморь» булангаараа та бvхэнтэй уулзуулж байна.


Энэ удаа бид тvvнтэй улс тєр ярилгvй, энгvvн сайхан яриа єрнvvлэхийг хичээсэн юм.

-"Хийморь" сэтгvvлийнхээ анхны дугаараар уншигч олонтойгоо таныг уулзуулж байгаадаа тун их бэлгэшээж байна?
- Монгол vндэсний спорт, соёлыг тvгээн дэлгэрvvлэхэд ихээхэн vvрэг гvйцэтгэдэг Хийморь сонин єргєжин сэтгvvл болж байгаад баяртай байна. Хийморь сэтгvvлийнхээ хамт олонд цаашдынх нь ажилд єндєр амжилт хvсье.

- Хэдийгээр нэлээд хугацаа єнгєрсєн ч олимпийн дуулиан, алт, мєнгєн медальтнуудын тухай шуугиан тасрахгvй л байна. Тэр тусмаа анхны алтан медалийн эзэн Н.Тvвшинбаяр танай сургуулийн тєгсєгч байгаа нь бахархалтай юм?
- Монголчууд анх олимпод оролцох болсноос хойш 44 жилийн хугацаанд аваргын алтан медалийг хvсэн хvлээж, зорьж зvтгэж ирсэн. Энэ бол биеийн тамирын спортод сэтгэл зvрхээ єгч ирсэн vе vеийн тамирчид, дэмжигчид, эцэг эхчvvд, нийт ард тvмний зvтгэлийн дvн. Монгол орны маань хийморь гэж бодож байна. Олимпийн аваргын алтан медалийн оосроос нь атгаад авч чадаагvй олон мєнгєн медальтан бий. Спортод єєрийнхєє бvхий л амьдрапаа зориулсан vе vеийн спортын салбарын мэргэжилтэн, багш, дасгалжуулагч эрдэмтдийн хичээл зvтгэлийн vр дvн. "Аварга" сургуулиас маань улсын баяр наадмын тvрvv, тив дэлхийн аварга, Олимпийн анхны аварга тєрлєє. Спорт бол амжилтын єндєрт тэмvvлж явдаг учраас "Аварга" гэдэг нэрийг бид ярилцаж байгаад єгсєн. Манай сургууль арван жилийнхээ ойг 2009 онд хийнэ.

- Тєр засгийн зvгээс спортыг тусгайлан авч vзэх болсны ач холбогдол олимпийн аваргууд тєрж байгаагаар тодорхойлогдож байх шиг. Тєрд спортынхноо тєлєєлж сууж байгаа таны хvчин зvтгэл ч энд их бий гэж бодож байна?
- Сvvлийн жилvvдэд тєрєєс спортыг дэмжиж, бодлогын зєв зохицуулалт хийгдэж энэ нь vр дvнгээ єгч эхэлж байна. Тєрийн бодлого тодорхойлох энэ тvвшинд би биеийн тамирын салбарын тєлєєлєл болж сууж байна. Тєрєєс тодорхой бодлоготой дэмжээд єгєхєд vр дvн нь гарч байгааг бид бэлээхэн харж байна шvv дээ.

- Монголчууд маань олимпийн медалийг єєрсдєє, эсвэл vр хvvхэд нь авсан юм шиг л баярын нулимс унагаж, догдлон хєєрч байсан. Таны хувьд шавийгаа аварга болоход нь нулимс унагав уу?
- Манай ард тvмэн бол аугаа улс. Бусдын ололт амжилтаар бахархаж баясаж чаддаг гайхамшигтай хvмvvс. Энэ сургуулийг vvсгэн байгуулсан, олимпийн аваргын багшийн хувьд, жvдогийн спортод зvтгэж байсан тамирчны хувьд, мєн биеийн спортын тєлєєлєл болж яваа тєрийн тvшээгийн хувьд би илvv их баярлаж догдолж, баярын нулимс унагасан. Ялангуяа боксын хоёр тамирчнаа рингэн дээр гарч ирэхэд нь єєрийн эрхгvй сэтгэл хєдєлж нулимс мэлмэрч байсан.

- Саяхан Н.Тvвшинбаяр Хєдєлмєрийн баатар, Олимпийн алтан медалийнхаа найрыг хийсэн. Мэдээж шавьдаа єєрийн захиа сургаалиа захисан байлгvй?
- Ажил ихтэй байсан учраас тэнд очиж чадаагvй. Монгол тvмэн бєхєєрєє дамжуулж хvvхэд залуучуудаа сайн эр хvн болгон хvмvvжvvлдэг тэр зарчмыг манай сургууль баримталдаг. Тэр ч зарчмаар тєгсєгчид маань хvмvvждэг гэж болно. Тиймээс ч Тvвшинбаярын дэвжээн дээр биеэ авч явж байгаа байдал, сэтгэл хєєрлєє тогтоон барьж байгаа зэрэг нь миний хувьд олимпийн алтан медалиас илvv намайг баярлуулсан гэж хэлж болно л доо. Тэгээд би "Монгол бєхийн энэ сайхан чанарыг насан туршдаа хадгалж яваарай. Алдар цолонд хєєрєх биш, ард тvмнийхээ итгэлийг алдалгvй алдар цолоо хадгалж авч явна гэдэг том ажил байдаг юм шvv" гэж Олимпийн аваргад захисан даа. Би ч энэ зовлон жаргалыг тойролгvй дайрч гарч байсан. Тєр, тvмний хишгийг дааж явна гэдэг илvv хэцvv байдаг.
Аль ч улсын биеийн тамирын хєгжлийн тогтолцоо нь пирамид хэлбэртэй байдаг. Пирамидын оройд байгаа олимп, дэлхийн аврагууд, нэр алдарт одууд спортын ур чадвар, авьяасаас гадна амьдралдаа биеэ авч яваа байдал, аливаад хандаж байгаа хандлага зэргээрээ ар дахь хvмvvсээ vлгэрлэн лагуулж байх ёстой байдаг.
Хvмvvжил, ёс суртахуун гээд бvхий л талаараа vлгэр жишээ болж явдаг. Єєрєєр хэлбэл Олимпийн аварга, медальтан, спортын одуудын vvрэг хариуцлага асар єндєр байдаг юм. Vvнийг л би захиж хэлсэн дээ.

- Бээжингийн олимпоос чамлахааргvй медалийн ургац хураасан нь тамирчдад ихээхэн урам зориг єгсєн. Энэ эрчээрээ байвал Лондонгийн олимпид аваргынхаа тоог нэмэх болов уу? Та юу гэж бодож байна?
- Энэ дєрвєн тамирчин маань Монгол тvмэнд бусад улс орнуудын олсон амжилт, хvрсэн хєгжлийн тvвшинд хvрч чадах юм байна, тэдний хийдгийг бид хийж чадах юм байна гэсэн итгэл, эв найрамдал, баяр баяслыг авч ирсэн. Энэ бол хамгийн гол ач холбогдол нь. Тиймээс бид дараагийн удаа илvv хичээж, тєр засгаас нь дэмжиж, олимпид оролцох хэрэгтэй. Илvv сайн ажиллах хэрэгтэй гэж бодож байна.

- Бєх хvн бvдvvн хадуун гэдэг ч ажаад байхад бєхчvvд илvv уяхан юм шиг анзаарагддаг. Та хэр уяхан бэ?
- Монгол хvн л юм болохоор хvнд тохиолдсон зовлон бэрхшээлийг хамт хуваалцаж сэтгэл шимширч, бусдын амжилт, олсон ололтыг харж баясаж хєєрч явдаг ийм л хvн. Одоо ч тэгээд нас ахих тусам уян зєєлєн сэтгэлтэй болох юм. Бєх хvнийг ард тvмэн алдар цолноос нь гадна зєв сайхан сэтгэл, зєв явдал мєрийг нь даган дуурайж, сайн хань, сайн нєхєр байгаагийнх нь тєлєє хайрлан хvндэлж байдаг. Тэр бєх ёстой л хvний хайлан байсан юм даа гээд л хvмvvс ярьдаг шvv дээ.

-Танайхыг их тайван намуун гэр бvл байдаг болов уу гэж бодогддог юм. Та ер нь охиддоо нэг удаа ч чангахан дуугарч vзээгvй байхаа?
- Би ер нь их дєлгєєн тайван хvн шvv дээ. Яахав сайхан аав, ээж хоёрын маань надад олгосон зан ааш, багш нарын маань тєлєвшvvлж єгсєн хvмvvжил тэр байх. Багш нар маань надад Монгол vндэсний бєхийн олон сайхан шинжvvдийг шингээж суулгаж єгсєн. Бодоод байхад бєх гэдэг бол монгол эр хvнийг бэлтгэж байсан ард сургууль, монгол тvмний хvчирхэг байх нэг vндсэн нєхцєл нь болж байсан шиг байгаа юм. Аавын хувьд би охидууддаа ширvvн ханддаггvй. Охид маань одоо том болсон болохоор ярилцаж, аавын хувьд санаа бодлоо солилцож, захих зvйл байна. Ханилсан ханьтайгаа бол ерєєсєє муудалцаж ч vзээгvй. Муудалцах нь битгий хэл муухай ч харж vзээгvй єдий хvрсэн. Гэхдээ энэ бvхэн миний ханилсан ханийн, vр хvvхдvvдийн минь єєрсдийнх нь сайн сайхных гэж боддог.

-Амралтын єдрєєрєє гарынхаа хоолоор гэр бvлийнхнээ дайлна биз. Таны хамгийн сайн хийдэг хоол юу вэ?
- Хоол ч хийчихнэ шvv. Хєдєє гадаа, нар салхинд явж байх vедээ байгаа гарын доорх материалуудаа ашиглаад хамт явж байгаа улсуудаа аятай таатай хоол хийж дайлах дуртай. Хєдєє бол элэг, сэмжээр сайхан сорс хийнэ, шорлог, мах шарж єгнє. Харин гэртээ сайхан гурилтай шєл хийж, мах чанаж, хийцтэй сайхан монгол цай чанана. Охид маань заримдаа "ааваар сайхан цай чануулъя" гэдэг юм. Улаанбаатарынхан бvгдээрээ л цаг завгvй байдаг ч би аль болох цагаа зєв зохицуулж гэр бvлийнхэнтэйгээ хамтдаа байх юмсан гэж хvсдэг. Даанч тийм боломж ховор юм даа. Гэхдээ хvн єєрєє сайхан байя гэвэл ханилсан хань, vр хvvхэд, эргэн тойронд байгаа хvмvvс тvвшин амгалан, сайн сайхан байдаг.

эх сурвалж: Хийморь

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
logertop çàêëàäêè ñî÷è ñêîðîñòü Купить закладкР¸ MDMA в Ликино-д
IP:5.62.154.15  2018-01-15 12:41:14
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.