Хүмүүс: О Цэнгэл | |
Сайн уу амьдрал минь кинонд амжилттай тоглосон Монголын үндэсний олон нийтийн телевизийн Цоглог хөтөлбөрийн сэтгүүлч охин О.Цэнгэлийн шинэ уран бүтээл өнгөрсөн долоо хоногт нээлтээ хийлээ.
Хөгжилтэй, сэргэлэн, өөртэйгөө төстэй дүр бүтээхдээ гаргуун гэдгээ харуулсан залуу жүжигчин маань нийгмийн амьдралын хар барааныг үзүүлсэн энэхүү кинонд хүнд, хувирал ихтэй, хэцүүхэн дүрд яггүй тоглон авъяаслаг жүжигчин болохоо дахин нотолсон байна. Түүний бүтээсэн Солонго гэдэг охины дүр багадаа хүчинд автан доромжлуулдаг өрөвдөлтэй асрамжийн охины дүр аж. Нээлтэн дээрээ тэрээр өөрийн тоглосон хэсгээ харж чадалгүй нүүрээ дараад өнгөрсөн гэнэ. Харин гэрийнхэн нь түүнийг “чи ямар аймаар дүрд тоглосон юм бэ” гээд нулимс унагаж байсан аж.
www.Factnews.mn