Уран бүтээлчид шилдэг клипүүдээ сойж байна

2008/10/25
Share |
Хүмүүс:
Уран бүтээлчид шилдэг клипүүдээ сойж байна

UBS телевизийн есөн жилийн ойтой давхцаж буй Монголын шилдэг видео клип шалгаруулах тав дахь удаагийн “UBS music video awards” наадам энэ сарын 10-ны өдөр болох гэж байна.

Энэ удаагийнн наадамд 52 продакшны 210 бүтээл нийт 13 номинацид өрсөлдөж байгаа аж. Хамгийн онцлууштай нь олны таашаалд нийцсэн клип номинацид хамгийн их буюу 50 гаруй продакшны 180 гаруй уран бүтээл албан ёсоор нэр дэвшиж өрсөлдөж байгаа гэнэ.

 Жилээс жилд студи, продакшны бүтээлүүдийн чанар эрс сайжирч байгаа энэ үед шилдэгийн шилдэгийг шалгаруулах улам л хэцүү болж байгаа гэнэ шүү.Тийм ч учираас наадмыг урьд урьдынхаасаа илүү өндөр түвшинд явуулахаар зохион байгуулагчид ажиллаж байна.Уламжлал ёсоороо улаан хивсний ёслолын ажиллагаар арга хэмжээ эхлэх гэнэ. Мөн Монголын шилдэг видео клип шалгаруулахын хажуугаар орчин үеийн хөгжмийн ертөнцөд өөрсдийн уран бүтээлээрээ тодорхой байр суурь эзэлсэн уран бүтээлчид ая дуугаа өргөх ажээ.

 

www.Factnews.mn

 

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.