Николь Кидман: Баяр гунигаа хуваалцах хvнгvй байна гэдэг хамгийн аймшигтай

2008/10/25
Share |
Хүмүүс: kidman Nicol | 
Николь Кидман: Баяр гунигаа хуваалцах хvнгvй байна гэдэг хамгийн аймшигтай

Хvvхэд тєрvvлэх боломжгvй гэгдэж, магадгvй тэр шалтгаанаас болж арваад жил ханилсан жижигчин Том Крузээс салж байсан жижигчин Николь Кидман Сандэй Роуз гэдэг хєєрхєн охинтой болсон билээ.
Тэрбээр хvvхэд асрагчаас илvv єєрєє хvvхдээ харахыг илvvд vзэж ажлаасаа хєндийрєєд хэсэг хугацаа болсон юм. Николь удахгvй уран бvтээлийн ажилдаа шургуу орж, шинэ зvйл олныг тєлєвлєж байгаа аж. Ингээд тvvний эрvvл мэнд, хуучин нєхєр Том Круз, шинэ амьдралынхаа тухай "Ванити" сэтгvvлд єгсєн ярилцлагын сонирхуулья.
-Ийм зvйл асуусанд уучлаарай. Таныг жирэмсэн байх vед хэтэрхий туранхайгаасаа болоод хvvхдээ эрvvл тээж чадахгvй гэсэн яриа гарч байсан. Энэ тухайд?
-Би бие давхар байх vедээ байнга дасгал сургууль хийхийн зэрэгцээ йогоор хичээллэдэг байсан. Магад тийм болохоор бусад жирэмсэн хvмvvсээс туранхай харагдсан байж болох юм. Гэхдээ би vнэхээр жаргалтай байна. Надад амьдралаас єєр хvсээд байх зvйл алга, том хєхнєєс гадна. /инээв/ Би байнга л идэж байдаг. Гэхдээ биеийн маань онцлог ийм болохоор хэзээ ч єєрчлєгдєж байгаагvй.

-Эх болсноор амьдрал тань хэрхэн єєрчлєгдсєн бэ?
-Би ер нь аюултай, аз сорьсон зvйлд дуртай. Харин одоо энэ зангаасаа татгалзах гэж хичээж байна. Тэнгэрт нисэх, ууланд авирах гэх мэт спортын хэцvv тєрєлд дуртай ч гэсэн одоо хvvхэдтэй болсон учраас аль болох энэ бvхнээс холдох хэрэгтэй гэдгийг ойлгосон.

-Том Круз та хоёр хэдэн жилийн ємнє хvvхэд єргєж авч байсан. Харин одоо єєрєє хvvхэд тєрvvллээ. Энэ хvvхдийг та удаан хvлээсэн байх?
-Хэрвээ би єєрєє хvvхэд тєрvvлж чадахааргvй байсан бол vvндээ маш их гутарч, сэтгэлээр унах байсан. Би Томтой гэрлэсэн тэр мєчєєс л хvvхэдтэй болохыг мєрєєдсєн. Харамсалтай нь, бид хоёр ч удаа хvvхдээ алдаж байсан. Томтой гэрлээд удаагvй, 24 настай байхдаа би анхныхаа хvvхдийг дутуу тєрvvлээд алдсан. Тэр vнэхээр амьдралын минь хvнд vе. Бид хvvхдээ алдсан тухай хvмvvст мэдэгдэлгvй чимээгvй єнгєрєєхєєр шийдсэн. Харин тэр цагаас биднийг хvvхэдтэй болж чадахгvй гэдэг цуу яриа гарч эхэлсэн дээ. Тиймээс бид Беллаг єргєж авсан юм. Ээж маань миний эгчийг єргєж авч байсан учраас хvvхэд vрчлэх нь сэтгэл санаа, гэр бvлийн тайван амьдралд хэрэгтэй гэдгийг би мэднэ. Тиймээс ингэж шийдсэн юм. Харин Том Крузээс салах vед би гурван сартай жирэмсэн байсан ч дахиад л бvтэлгvйтсэн.

-Том Крузээс салах vед та сэтгэлийн асар хvнд цочролд орж байсан?
-Томоос салах тэр ve надад vнэхээр там шиг санагдаж байлаа. Оскарын шагнал гардаж авчихаад байхад надад ямар ч амьдрал байхгvй л байсан шvv дээ. Тэр vед би зочид буудлын єрєєнд ганцаархнаа суугаад бодлоо. Надад юу тохиолдов оо, би энэ баярыг хэнтэй хуваалцах вэ гээд хэцvv асуулт толгойд эргэлдээд л. Баяр гунигаа хуваалцах хvнгvй байна гэдэг хамгийн аймшигтай. Гэхдээ би цаашид амьдрах хэрэгтэй, амьдралаа дахин олж авна гэж шийдсэн. Би Том Крузтэй амьдарсан 11 жилдээ огтхон ч" харамсдаггvй. Томоос салсны дараа би єєрийгєє шинээр нээж, тэр зовлон бэршээл намайг єсєж дэвшихэд минь хурцалж єгсєн.

-Та Кейт Урбаны юунд татагдаж, гэр бvл болохоор шийдсэн юм бэ?
-Бид танилцахаасаа ємнє хоёулаа ганцаардмал хvмvvс байсан. Харин тvvнтэй учирсны дараа бид бие биендээ сэтгэлээ нээж, хэн хэнийгээ сайн ойлгож чадсан юм. Тvvнтэй гэрлэснээс хойш би бvx зvйлийг хойш нь тавьж, цагийн хуваариа єєрчилсєн. Би хайртай хvнээсээ хол амьдрахыг тэвчдэггvй. Энэ л амьдралдаа хайртай. Яг одоо би аз жаргалтай байна.

-Кейт Урбан гэрлэснийхээ дараахан архины эмчилгээ хийлгэсэн?
-Урбан эмнэлэгт байх ve vнэхээр хэцvv байсан. Євчтэй хvнтэй хамт амьдарч байгаа хvн асар их сэтгэлийн тэнхээтэй байх ёстой гэдгийг би тэгэхэд ойлгосон. Гэхдээ бид хоёулаа vvнийг давж гарч чадсан.

-Жvжигчний мэргэжлээр яагаад замнах болсон бэ?
-Би єєрийнхєє мэргэжлийг ажил гэж боддоггvй. Жvжиглэх гэдэг сэтгэл хєдлєлийг л илэрхийлэх урлаг гэж бид боддог юм. Гэхдээ жvжиглэнэ гэдэг амаргvй хэцvv учраас энэ мэргэжилд би дурладаг.

-Алдар нэртэй байх, олны хараанд байнга єртєж явах нь ямар мэдрэмж тєрvvлдэг вэ?
-Надад "АББА"-г харахыг хvлээж єдєржин зогссон, Мел Гибсоныг хараад галзууртлаа баярлаж байсан хvvхэд нас бий. Мєн Гибсон над руу харлаа гэж хєєрєєд л. Тэр vед би 10 настай л байсан байх. Би хаана байгаа, хаанаас ирсэн гэдгээ санахын тулд хvмvvстэй гар барьж, тэдэнтэй харилцахыг хичээдэг. Нью-Йоркт бол би ямар ч хамгаалалтгvй хаа сайгvй л явж байдаг шvv дээ. Бусад хvмvvсийн адил хvvхэдтэйгээ кино vзээд , гадуур зугаалаад л явдаг.

-Харин хvvхдvvдэд тань энэ бvхэн яаж нєлєєлдєг бол?
Хэрвээ би хvvхдvvдийнхээ оронд байсан бол магадгvй энэ байдлыг vзэн ядах байсан биз. Би хvvхэд бvрийн хvсээд байдаг тийм ээж биш байх. Би багадаа "єрєвтас" гэдэг хочтой хvvхэд байлаа. Надад vvнээс илvv хошигнол хэрэггvй. Харин миний хvvхдvvд хэвлэлийн дуулиан шуугиан, элдэв яриаг тоохгvй єнгєрvvлж чаддагт нь би баярладаг шvv.

-Та НVБ-ын эмэгтэйчvvдийн байгууллагын сайн санааны элч болоод удаагvй байх аа?
-Сайн санааны элч болсноо би сэтгэл догдлон хvлээн авсан. Учир нь энэ мэдээ намайг ээж болсонтой давхцсан юм. Би хvvхэдтэй болсоноо мэдээд алдаа дутагдлаа засч, єєрийн vp хvvхэд, тvvнээс минь ялгаагvй дэлхийн бусад хvvхэд ч илvv сайхан орчинд амьдрах ёстой. Тvvнд нь би хувь нэмрээ оруулах хэрэгтэй гэж бодох болсон.

-Та аль хэдийнэ 40 гарсан. Арьсаа яаж ийм залуугаар нь хадгалдаг юм бэ?
-Vнэнээ хэлэхэд байгаа байдал маань л энэ. Би нvvрэндээ нарын тосноос єєр юу ч тvрхдэггvй. Тамхи татдаггvй. Єєрийгєє арчилж чаддаг. Vvгээрээ харин бахархдаг шvv.

-Таныг гоо сайхны мэс засал хийлгэсэн гэж ярьдаг?
-Гоо сайхны мэс засал хийлгэсэн хvмvvсийг би буруутгадаггvй. Хvн єєрийнхєє биеийн нэг хэсгийг єєрчлєє л биз. Гэхдээ би их азтай хvн. Кино болгон дээр л огт єєр болж гараад байдаг болохоор єєрийгєє єєрчлєх гэж мєнгє тєлєх шаардлагагvй. Харин нvдний хараа муудаж, бараг харж чадахгvй болсны улмаас ємнє нь нvдний лазер эмчилгээ хийлгэж байсан юм байна. Тvvнээс єєр ямар ч эмчилгээ хийлгэж байгаагvй.

-Таны ирээдvйн тєлєвлєгєє?
-Тускани ч юмуу хаа нэгтээ хvvхдvvд , vp ач нараараа хvрээлvvлэн амраад л, дуулж бужиглэж гэрийн хоол хийгээд л сайхан эмээ болохыг хvсч байна. Би зvгээр л жамаараа хєгширч, хvний vзэж туулдаг амьдралыг л vзэхийг хvсдэг.

-Тэгвэл Кейт Урбан та хоёрын хувийн тєлєвлєгєєг сонирхож болох уу?
-Бид хоёр маш єнєр єтгєн гэр бvлтэй болохыг хvсдэг. Гэхдээ би одоо ч жаргалтай байна. Yvнээс илvv хvсч чадахгvй.

Эх сурвалж:Улаанбаатар

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
kwikrgequ qRrl4zheuxujffmuye, [url=http://sgqwtoefpsnh.com/] sgqwtoefpsnh[/url], [link=http://eassflquxcfq.com/ ]eassflquxcfq[/link], http://txpotgaxpykz.com/
IP:5.101.64.74  2018-03-07 19:28:36
tupmzmg QO06cRiqracxeofuvj, [url=http://gfwnepdoqalt.com/] gfwnepdoqalt[/url], [link=http://lxajyjpszhqz.com/ ]lxajyjpszhqz[/link], http://thigqoizjfbh.com/
IP:5.101.64.76  2018-03-07 20:11:26
pltvitwkztk 3JiL4Lcoixfmrnzdwt, [url=http://urvbzfmgydyg.com/] urvbzfmgydyg[/url], [link=http://kbxwjvfreifd.com/ ]kbxwjvfreifd[/link], http://iywkvbbbbpsi.com/
IP:5.101.64.70  2018-03-08 15:36:30
vneerxgk eUqedWthxgkwreumwk, [url=http://okmmkpwvnzjk.com/] okmmkpwvnzjk[/url], [link=http://hlypzzjgxxnq.com/ ]hlypzzjgxxnq[/link], http://puqnkdadkcnf.com/
IP:5.101.64.73  2018-03-08 23:26:54
casobzy YW1dAajbmmbgtevbli, [url=http://mkdxjwfavnal.com/] mkdxjwfavnal[/url], [link=http://onbwngggyzng.com/ ]onbwngggyzng[/link], http://snjqylzuevdr.com/
IP:5.101.64.74  2018-05-03 03:22:59
lcthngjvsjk WgKuvekomidohsqzro, [url=http://igoavykgrrcn.com/] igoavykgrrcn[/url], [link=http://jbvomzahtrwv.com/ ]jbvomzahtrwv[/link], http://hezcacsqpaiy.com/
IP:5.101.64.70  2018-05-03 17:36:34
mjzydqijq H1Pi0Ueqnoclafcwda, [url=http://iknzldkyacty.com/] iknzldkyacty[/url], [link=http://sprdkapymfnn.com/ ]sprdkapymfnn[/link], http://qljnhuyvhxlo.com/
IP:5.101.64.73  2018-05-04 17:40:57
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.