Б.Дэлгэрмөрөний шинэ цомог гарах гэж байна

2008/10/25
Share |
Хүмүүс: Т Дэлгэрмөрөн | 
Б.Дэлгэрмөрөний шинэ цомог гарах гэж байна

Сүүлийн үед шинэ залуу хамтлагууд олноор бий болохын хажуугаар хуучны акулууд бие биесээ дуурайн тарцгааж гишүүд нь хувь хувийн карьераа хөөцгөөх болсон. Монголын анхны “boy band” хамтлагуудын нэг болох Номин талст хамтлагийнхан ч бусдынхаа жишгийг даган мөр мөрөө хөөгөөд багагүй хугацаа өнгөрч байгаа.

Хамтлагийн гишүүн Дэлгэрмөрөн саяхан үрийн зулай үнэрлэн хэсэг хугацаанд уран бүтээлээ завсарлаад авсан.  Угийн хөдөлмөрч дуучин залуу маань удаан хугацаанд зүгээр сууж чадалгүй шинэ хүндээ зориулсан “Охин тэнгэр” нэртэй шинэхэн цомгийнхоо ажилд ханцуй шамлан ороод байна. Удахгүй гарах 10 гаруй дуутай цомгоо бэлэн болсны дараа томоохон тоглолт хийхээр бэлтгэж  байгаа аж. Ээлжит концерт нь түүний төрсөн өдрөөр тоглогдохоор төлөвлөгдсөн ба энэ өдөр бяцхан охиных нь нэг насны ой давхцаж байгаа юм байна.

 

 

 

www.Factnews.mn

 

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.