Битлзийн хөшөө бэлэн болжээ

2008/10/25
Share |
Хүмүүс: Beatles | 
Битлзийн хөшөө бэлэн болжээ

Английн домогт Битлз хамтлагийн хөшөө өнөөдөр нээлтээ хийх гэж байна. Ливерпүлийн дөрвийн Монгол дахь фэнүүдийн санаачлагаар уг хөшөөг эх дэлгүүрийн өмнөх талбайд босгох ажил энэ хавраас эхлээд байсан. Тус хамтлагийн жинхэнэ шүтэн бишрэгч үнэнч фэнүүдийнх нь сэтгэл цэвэр хүч хөдөлмөрөөр босч буй энэ хөшөө нь хотын өнгө үзэмжинд сайнаар нөлөөлж залуусын болзох газрыг нэгээр нэмсэн тун аятайхан дурсгалт газар болж байгаа гэнэ шүү. Хөшөөний нээлтэнд зориулан Монголын рок попын ахмад үеийн уран бүтээлчдээс бүрдсэн Пауз хамтлаг Брахаус-т тоглолт хийх аж. Тоглолтонд Битлз хамтлагийн сор болсон сэтгэлд хоногшсон дуунуудаас гадна хамтлагийн гишүүн Жон ленноны бие даасан уран бүтээлийн шилдэг хит дуунуудыг дуулж тэдний фэнүүдэд бэлэг барих юм байна.

www.Factnews.mn

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.