Хүмүүс: Занданшатар | |
Өчигдөр төрийн ордноо УМБГ-ын эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх албаны ой болж байгаатай холбогдуулан төрийн ордонд сургалт явуулсан.
Сургалтын завсарлагын үеэр МАХН-ын бүлгийн хуралдаанаасаа гарч ирсэн Т.Занданшатар гишүүн цагдаагийнхний хурал хэзээ үргэлжлэх гэж байгааг лавлан улмаар Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх албаны дарга С.Ганбаттай их л найрсагаар мэндэлж "Намайг танайд лекц унш гэсэн юм. Хурал эхлэх болж байна уу хө" гэсээр арай л сугадалцах нь холгүй орж байлаа. Нэгэн цагт Хадгаламж банкны 14 тэрбум төгрөгний хэрэгт холбогдон шалгагдаж байцаагчдын өмнө мэдүүлэг өгч суусан гишүүн маань одоо тэдэндээ эдийн засгийн гэмт хэргийн талаар хичээл заах нь гэж бодохоос нэг л санаанд буухгүй янзтай.Ёстой л цаг цагаараа байдаггүй гэгч л энэ байх даа.
Эх сурвалж:Монголын мэдээ