Хүмүүс: Киви | |
"Чамд амжилт хүсье" цомгоо гаргаж фенүүдийнхээ хүртээл болгоод байгаа "Киви" хамтлагийн охид буяны үйлст идэвхтэй оролцож эхэллээ.Тэд удахгүй Лондон хотыг зорих гэж байгаа бөгөөд гурав хоног тоглолт хийх юм. Энэхүү тоглолтынхоо ашгийг орон гэргүй, өнчин хүүхдүүдэд хандивлаж боловсролтой хүн болж мөрөөдлөө биелүүлэхэд нь туслах ажээ.
Харь оронд ажиллаж амьдарч байгаа нутаг нэгтнүүддээ сэтгэлийн дэм хайрлах, эх орныхоо ирээдүй болох хүүхдүүдэд туслах зорилго өвөртлөн явах "Киви"-чүүдийн тоглолтыг тус улсад суугаа манай Элчин сайдын яам зохион байгуулж байгаа ажээ.
Эх сурвалж:Нийгмийн толь