Улсын начин П.Ганбаяр агсны амь насыг хөнөөсөн цагдаа нарыг шүүхээр болов

2008/10/25
Share |
Хүмүүс: П Ганбаяр | 
Улсын начин П.Ганбаяр агсны амь насыг хөнөөсөн цагдаа нарыг шүүхээр болов

Булган аймгийн Сайхан сумын харьяат улсын начин П.Ганбаяр Баянгол дүүргийн эрүүлжүүлэх тасагт өнгөрсөн гуравду­гаар сарын 5-ны шөнө цаг­даагийн ажилтнуудын гарт амь насаа алдсан билээ. Талийгаач Баянгол дүүрэгт байрладаг "Мөнгөн тойг" зо­чид буудлын бааранд тани­луудтайгаа сууж байгаад цагдаа нарт баригдан эрүүл­жүүлэх тасагт иржээ. Тухайн үед тэнд хоёр цагдаа, харуул, эмч болон эрүүлжүүлэгдэж байсан 40 гаруй иргэн байсан гэдэг. Начны хувцсыг тайлах гэж бүлэглэн зодож амь на­сыг нь хөнөөсөн хэрэгт Баян­гол дүүргийн эрүүлжүүлэх тасгийн цагдаа С.Бат-Очир, С.Ган­зориг, Р.Цогбадрах, эрүүлжүүлэх тасгийн эмч У.Золзаяа нарыг холбогдуу­лан эрүү үүсгэн шалгаж эхэл­сэн.

Хэргийг прокурор хянаж үзээд сэжигтнүүдэд Эрүүгийн хуулийн 91 дүгээр зүйлийн 91.1-д (Хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр хүнийг са­наатай алсан бол арваас дээш 15 жил хүртэлх хугацаа­гаар хорих ял шийтгэ­нэ) зааснаар, мөн 99 дүгээр зүйл (Бусдын бие махбодид хөн­гөн гэмтэл санаатай учруу­лах)-ийн 99.2-т (Энэ хэргийг дав­тан буюу бүлэглэж үйлд­сэн бол хөдөлмөрийн хуу­лийн доод хэмжээг 51-100 дахин нэмэгдүүлсэнтэй тэн­цэх хэмжээний төгрөгөөр торгох, 251-351 хүртэл хуга­цаа­гаар албадан ажил хийл­гэх, эсвэл зургаан сар хүртэл баривчлах ял шийтгэнэ) заас­наар ял төлөвлөжээ.

Харин хоёр сар шахмын өмнө Баянгол дүүргийн анхан шатны шүүх дээрх хэргийг хэлэлцээд яллагдагч нарт төлөвлөсөн зүйл ангийг хүн­дэдсэн байна гэж үзсэн. Шүүх бүрэлдэхүүн яллагдагч нарыг Эрүүгийн хуулийн 91 дүгээр зүйлийн 91.11-д заас­наар яллах нь зүйтэй гэж үзээд нэмэлт мөрдөн байцаалтад буцаасан юм. Уг зүйл "Бү­лэглэж, үгсэн тохиролцон хүний амийг хөнөөсөн" гэсэн хүндрүүлэх нөхцөлийг тус­гасан байдаг аж.

Тиймээс батлан даалтад гарсан байсан У.Золзаяа, цагдаа С.Ганзориг, Р.Цогбад­рах нарыг буцаан "Ганц ху­даг"-т хорьсон байна. Тэд хэрэг гарсны дараа сар гаруй "Ганц худаг"-т хоригдож бай­гаад батлан даалтад гар­сан байжээ. 

Улсын яллагч өөрийн тө­лөвлөсөн яллах дүгнэлтээ хэвээр хэлэлцүүлэхийн тулд анхан шатны шүүхийн шийд­вэрийг эсэргүүцэн давж заал­дах шатны шүүхэд хандсан байна. Харин Нийслэлийн давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийд­вэ­рийг үн­дэстэй гэж үзэн Улсын ял­лагчийн гомдлыг хүчингүйд тооцжээ. Тиймээс начны амийг хөнөөсөн цагдаа нарт холбогдох хэргийг Баян­гол дүүргийн шүүх ирэх пүрэв гаригт хэлэлцэх юм байна.

Эх сурвалж:Өдрийн сонин

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.