“Харанга”-ийн Д.Лхагвасүрэн 409-р хорих ангид хүмүүжихийн зэрэгцээ “Брек” нэртэй хамтлаг байгуулжээ

2008/10/25
Share |
Хүмүүс: Х Лхагвасүрэн | 
“Харанга”-ийн Д.Лхагвасүрэн 409-р хорих ангид хүмүүжихийн зэрэгцээ “Брек” нэртэй хамтлаг байгуулжээ

“Харанга” хамтлагийн дуучин Д.Лхагвасүрэн хар тамхины хэрэгт холбогдон найман жилийн хорих ялаар шийтгүүлэн 409-р хорих ангид хоригдсоноос хойш багагүй хугацааг үдээд байгаа билээ. Хэдийгээр өргөст торны цаана хоригдож байгаа ч тэрээр насаараа хоолоо олж идсэн урлагаасаа хөндийрөхийг хүсээгүй бололтой, авъяаслаг залуустай нийлэн таван хүний бүрэлдэхүүнтэй “Брек” нэртэй хамтлаг байгуулаад амжиж. Хэдийгээр хамтлагийн залуус бүгдээрээ л эрх чөлөөгөө хасуулсан хоригдол ч гэлээ яг л наранд уран бүтээлээ турвиж байгаа мэт аль хэдийнэ урын сандаа 14 дуутай болоод, хорих ангийнхаа хүмүүжигч нарт тоглолтоо сонирхуулдаг гэнэ. Тэд мөн ойрын хугацаанд анхны цомгоо гаргах бодолтой байгаагаа ч нуусангүй. 409-р хорих ангийн удирдлагууд ч “Брек” хамтлагийг дэмжин хоёр сая гаруй төгрөгөөр хөгжим техник хэрэгсэл авч өгч, урам өгөөд байгаа гэнэ лээ. Тэгэхээр уншигчид маань “Брек” нэртэй хамтлагийн уран бүтээл цацагдаад ирвэл хаанаас гараад ирсэн ямар хамтлаг вэ гэж нэг их гайхаад хэрэггүй л болов уу. Энэ бол “Харанга” хамтлагийн Д.Лхагвасүрэнгийн хамтлаг.

www.factnews.mn

 

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.