Хүмүүс: С Ганбаатар | |
Сvvлийн vед инфляцийн хэт их хєєрєгдєл нь ард тvмнийг бухимдалд хvргээд байсан. Єргєн хэрэглээний барааны vнэ болон шатахуун, тvлшний vнэ огцом єссєн хэдий ч ажилтан албан хаагчдын цалин бага байгаа нь аргагvй нийгэмд vvсээд байсан томоохон бухимдлын нэг мєн юм. Харин энэ талаар Хєдєлмєр, нийгмийн зєвшилцлийн гурван талт улсын хэлэлцээр 10 дугаар сарын нэгэнд эхэлж, МVЭ-ийн холбооноос тєрийн албан хаагчдын цалин, нийгмийн халамжийн сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийг нэмэгдvvлэх, хєдєлмєрийн хєлсний доод хэмжээг тухайн салбарын тvвшинд нь салбарын хамтын хэлэлцээрээр тогтоож байх талаар дурьдсан хуульд нэмэлт єєрчлєлт оруулах, ажилчдын нийгмийн хамгааллыг сайжруулах албан бус хэвшилд ажиллагсдын орлогыг нэмэгдvvлэх гэсэн дєрвєн асуудлыг авч хэлэлцсэнийг бид бvхэн мэдэж байгаа. Харин энэхvv гурван талт хэлэлцээр нь тодорхой шийдэлд хvрч чадаагvй учраас єчигдєр МVЭ-ийн тєв байранд гурван талт улсын хэлэлцээрийг vргэлжлvvлэн зохион байгуулж зєвшилцєлд хvрч чадлаа.
Єчигдрийн хэлэлцээрээр Засгийн газраас бэлтгэсэн “Тєрийн албан хаагчдын бодит орлогын хэмжээг нэмэгдvvлэх” асуудлыг хэлэлцэж тодорхой шийдэлд хvрэх, Монголын Vйлдвэрчний Эвлэлийн холбоо, Монголын Ажил олгогч эздийн нэгдсэн холбооноос хамтран боловсруулсан “хувийн хэвшлийн салбарт ажиллагсдын хєдєлмєрийн vнэлэмжийг шинэчлэх, орлогыг нэмэгдvvлэх арга зам”-ын талаархи саналыг хэлэлцсэн юм. Vндсэндээ хєдєлмєр эрхэлж байгаа иргэн бvрийн цалинг нэмэгдvvлэх ганц хєшvvрэг нь хєдєлмєрийн хєлсний доод хэмжээг нэмэх байдаг ч гурван тал vнийн хэт их хєєрєгдлєєс болгоомжилж байв. Харин энэ удаад хєдєлмєрийн хєлсний доод хэмжээг нэмэгдvvлэхдээ салбараар авч vзэн тогтоох нь зєв гэсэн vндсэн асуудлуудыг авч vзлээ. Монголын Ажил олгогч эздийн нэгдсэн холбооноос жижиг дунд бизнес эрхлэгчдийн ажиллах орчинг сайжруулах тал дээр санал оруулсан юм. Тэд хэлэхдээ “Бидний ажиллах орчин нєхцєлийг л бvрдvvлж єгєх зайлшгvй шаардлагатай. Тvvнээс бус бид Засгийн газраас мєнгє нэхэх гээгvй” гэсэн бол МVЭ-ийн холбооноос цалингийн хувь тогтоохыг шаардсан. Харин Засгийн газрыг тєлєєлж ирсэн НХХ-ийнн сайд Т.Ганди “Цалингийн хувь тогтоох буюу нэмээд ирэхээр инфляци єснє. Энэ бол vндэсний асуудал” хэмээсэн байр суурийг хатуу илэрхийлсэн юм. Мєн МАОЭХ-ноос энэ бvгдийг єєрсдийн бодож олсон орлого уу, эдийн засгийн бодит орлого уу гэдгийг мэдэхийн зэрэгцээ vvнийг шинжлэх ухааны vндэслэлээр авч vзмээр байна.
Vндэсний нийт бvтээгдэхvvн буурч байна. Тэгэхээр эдгээр эдийн засгийн ойлголтуудаа нэг болгож авч vзэхгvй бол бид хэзээ ч зєвшилцєлд хvрэхгvй гэсэн байр суурийг салбарын сайд Т.Ганди няцааж бид суурь эдийн засаг ярьж суух зав алга. Тиймээс энэ асуудлаа дараа тухтай яривал яасан юм бэ. Бид нэн тэргvvнд шийдвэрлэх ёстой ажлаа шийдэх нь зєв гэсэн юм. Харин Засгийн газрын саналыг МVЭ холбоо дэмжиж бид хоорондоо шийдэх асуудал байна хэмээн завсарлага авахыг хvссэн. Талууд тус тусдаа зєвлєлдсєний дараа хэлэлцээр эхлэхэд цалинд хувь тогтоон суурь vнийг нэмэх нь инфляци єснє. Тиймээс vнийн хєєрєгдлийг хязгаарлаж байх нь зєв гэсэн vндсэн дээр гурван тал зєвшилцєлд хvрч “Тєсвийн ерєнхийлєн захирагч тус бvр тєсвийн багц дотроо багтаан зохих эх vvсвэрийг бий болгосны vндсэн дээр боловсрол, эрvvл мэндийн салбарын болон тєрийн бусад албан хаагчдын цалин хєлсийг 2008 оны 10 дугаар сарын нэгний єдрєєс vе шаттайгаар салбарын VЭ-ийн холбоодтой хамтран хэлэлцэж нэмэгдvvлэх. Vнийн єсєлтийг хязгаарлах чиглэлээр Монгол улсын Засгийн газар, Монголын Ажил олгогч эздийн холбоо, Монголын Vйлдвэрчний эвлэлийн холбоо хамтран ажиллах” гэсэн заалтад санал нэгдлээ.
Тvvнчлэн “Тєрийн албан хаагчдын бодит орлогыг дунд vйлдвэрт ажиллагсдын орлого, цалин хєлсийг єсгєх бизнесийн орчин нєхцєл бvрдvvлэх эдийн засаг, санхvvгийн арга хэмжээг Засгийн газрын vйл ажиллагааны хєтєлбєрт тусгаж хэрэгжvvлэх” гэсэн заалтад ч гурван тал зєвшилцєлд хvрч чадлаа. Мєн энэ vеэр МVЭ-ээс нэгэнт цалин нэмэх болж байгаа учраас тэтгэвэр тэтгэмжийг нь хамт нэмэгдvvлэх ёстой гэсэн асуудлыг дэвшvvлсэн хэдий ч Засгийн газрын тєлєєлєл болон МАОЭН холбооноос энд энэ асуудлыг яриад яахав. Ахиад уулзахаас хойш тэтгэвэр тэтгэмжийн асуудлыг хойшлуулж дараагийн удаа” шийдье. Нэг дор олон асуудал шийдэх гэвэл хэзээ ч зєвшилцєлд хvрэхгvй гэсэн юм. Гурван талт хэлэлцээр нь энэ сарын 21-нд ахин хэлэлцэж, энэ удаагийн хэлэлцээрийг дvгнэх ажээ. Тvvнчлэн гурван тал хэлэлцэх ёстой гээд л ахин ахин уулзаад маргалдаад байх юм бол нэр хvндэд харшилж болох шvv хэмээн салбарын сайд нь хэлж амжсан. Ажилтан албан хаагчдын хєдєлмєрийн vнэлэмжийг тогтоох, бодит орлогыг нэмэгдvvлэх чиглэлээр ийнхvv “Эхийг нь эцээлгvй, тугалыг нь тураалгvй” цалин нэмэхээр боллоо.
Эх сурвалж:Нийгмийн толь