Улстєрчдийн ''мальчикууд'' эцгийнхээ шийрийг хатаах уу

2008/10/25
Share |
Улстєрчдийн ''мальчикууд'' эцгийнхээ шийрийг хатаах уу

“Сайн эцгийн нэрийг гурав худалдаж иддэг” гэж монголчууд ярьдаг. Нэгэн vе томчуудын хvvхдvvд ядуусын vр болж заяасан азгvй онцчуудын гадаадад суралцах аятайхан сургуулиудыг “дээрэмдэж” сайн эцэгтэйгээ хилийн чанадад мэдрvvлдэг байв. Орчин цагаа дагаад эцгийн нэрийг худалдах менежмент єєр, арай томоохон зvйлд зарцуулагдах болжээ. Энэ нь эцгээсээ илvv улстєрч болохын хvслэн юм. Тэд орон нутгийн сонгуульд нэрээ дэвшvvлж, аав шигээ том амлаж, ах шигээ олигарх болохыг хvснэ. Єнгєрсєн жилийн єдийд НИТХ-ын нєхєн сонгуульд Чингэлтэй дvvргээс нэр дэвшсэн Батбаярын Батбилэг энэ удаад гандан буурахгvй дахин зодоглож байна. Орон нутагт сурталчилгаа хийх мєнгєгvй “шилдэг менежерvvд” нь сонины буланд нэрээ бичvvлээд баярлаж суухад хошой нэр дэвшигч телевизийн бvх сувгаар “цаг агаар” мэт гарч буй. Ємнєх удаад уриагаа буруу сонгон “Таны бодож байгааг би бодож байна” хэмээхэд сонгогчид нь “Ямар балай юм боддог хvvхэд вэ? гэж шоолж байсан бол энэ удаад алдаагаа засч “Тийм ээ, бид чадна” гэж арай олон хvнийг “хєлдєє чиржээ”. Тvvний хэнийг, юуг чадах гээд байгааг чєтгєр л мэдэх байх. Ямартай ч бусад томчуудын “мальчикууд”-ын хамт хар тамхины хэрэгт орооцолдож, цагдаад шалгагдаж байсан тэрбээр одоо ийнхvv улстєрд донтожээ. Тvvнийг “молекул” хочит УИХ-ын гишvvн Б.Батбаярын хvv гэдгийг хар тамхины хэрэгт нэр холбогдож, УИХ-ын гишvvн Ш.Сайхансамбуу, УИХ-ын гишvvн О.Чулуунбат нарын баячуудын хvvхдvvдтэй хамт шалгагдаж байх vеэс нь олон тvмэн мэддэг болсон.

Тэрбээр аавтайгаа нэг фракцид багтдаг “Зvvн хойд Азийн” Лу.Болд ахыгаа Ашигт малтмал, газрын тосны хэрэг эрхлэх газрын дарга байхад нь лоббидож байж Хєвсгєлийн Бvрэнхааны фосфоритын ордын хайгуулын лицензийг олж авч “Далай ээжийг цаазлахаар сvх далайж зогссоныг” л мэдэх юм. Тэр ч байтугай “Бяруу болоогvй байж …” гэдэг шиг акулуудын бохир аргыг хэрэглэж, сонгогчдоо Чингис архи, 10000 тєгрєгєєр худалдан авч байгаа талаар ч шударга сонгогчид мэдээлж байгаа. Аавынхаа найзыг багагvй хєєдсєн тэрбээр АН-аас бус ИЗН-аас удаа дараа нэр дэвшиж байгаа нь аавыгаа хамгаалах хэргээ гэсэн зорилготой гэсэн яриа ч улстєрийнхєн дунд байна. Дараагийн удам залгах нэр дэвшигч нь ємнєх парламентад дєрвєн жилийг “азаар элээсэн” Л.Пvрэвдорж гишvvний хvv П.Хангал. Эдийн засагч, бизнесийн удирдлагын магистр энэ залуу алдарт Маастрихтын менежментийн сургууль, Монголын Худалдаа аж vйлдвэрлэлийн дээд сургуулийн хамтарсан “бvтээгдэхvvн” аж. Одоогоор НИТХ-ын тэргvvлэгчийн нарийн бичгийн даргаар ажилладаг ч тvvний хувьд єнгєрсєн дєрвєн жил энд дарга хийж суухдаа юу хийж гийгvvлснийг нь нийслэлчvvд лав мэдэхгvй. ТЄХ-ны дарга байсан тvvний аавыг Монголын улс тєр бизнесийн хvрээнийхэн тэр чигээрээ “сэм хандардаг”, чимээгvйхэн хэрнээ чухам хэрэгтэй хvн гэж тодорхойлдог “хэцvv” хvн.

Эднийхэн Байгаль орчны сайд асан, МАХН-ын Удирдах зєвлєлийн гишvvн, намын нарийн бичгийн дарга У.Барсболдтой тєрєл садны ойрын холбоотой. Тиймээс П.Хангал хvv МАХН доторхи аалзны торны нэг томоохон сvлжээс. АТГ-т данстай ахаасаа сурах юм тvvнд бий. Тєрсєн аав, ээж нь улстєрч биш ч гэсэн “дээлийнх нь захыг мушгих” хуурай ахтай нэр дэвшигчдийн нэг бол Хан-Уул дvvргийн Засаг дарга Доржсvрэнгийн Занданбат. Тvvний “хуурай ах” Д.Загджав хийж гийгvvлсэн нь их биш ч намдаа бол баргийн гишvvнтэй тоож дуугарахааргvй том толгой. Нэлээд дээрээс бєхєєхєн татлагатай гэгддэг тэрбээр Монголын № 1 хvн болох Ерєнхийлєгч, тvvний гэргий нартай садан гэж хардагддаг нь ч vvнтэй холбоотой. Ямар ч байсан яамны тєрийн нарийн бичгийн даргын албыг голсон цєс ихтэй нэгэн гэж улстєрийн тvvхэнд тэмдэглэгдэн vлдсэн. Д.Занданбатыг хэн ч биш явахад залгамжлагчаараа тодруулж, єєрєє УИХ-д нэр дэвшихдээ ямар ч vзvvлэлт, ажлын туршлага зэргийг харгалзалгvй “хор найруулаад залчихсан” нь бєєн хэл ам дагуулсаар л байгаа. Гэвч дvvдээ Засаг даргын албаа шилжvvлснээр “ємнєх даргын vед…” гэж шалтаг заахгvй, єєрєє Хан-Уул дvvргэд нєлєєгєє хэвээр хадгалахад хамгийн зєв боломж гэдгийг МАХН-ын шилдэг хорчдын нэгэн мэдэлгvй яахав.

Эдгээр “мальчик”-уудын хэн нь аавын, ахын шийрийг хатааж, чансаагаа єсгєх вэ гэдгийг ирэх ням гарагт болох санал хураалт шийдвэрлэнэ. Миний санаж байгаагаар УИХ-ын эрхэм гишvvн Л.Гантємєр ємнєх сонгуулийн vеэр санал хураалтын байранд очиж, тэнд байгаагаараа, гэгээн дvрээрээ санал хураалтад нєлєєлєх гэж оролдсон удаатай. Хяналт тавьж буй хєндлєнгийн ажиглагч гэхээсээ илvv заавар зєвлєгєє єгчих гээд байгаа юм шиг эвгvй юм билээ. Харин энэ удаагийн сонгуульд нэр дэвшигчдийн “дээлийн захыг мушгигчид” санал хураалтын байраар эргэлдэж, сонгогчдод нєлєєлєхийг бvv оролдоосой. Гар утсаараа тойргийн хорооныхныг “дарамтлахын” хажуугаар гэгээн дvрээ харуулаад байвал сонгуулийн vр дvнд харин ч сєрєгєєр нєлєєлж мэдэх юм. Азтай, одтой, чадалтай аавын хvv торойгоод л гараад ирнэ. Нэгэнт тааруухан морь сойсон бол хэчнээн давирч, ташуурдаад, давхиж чирээд ч нэмэргvй биз ээ.

Эх сурвалж:Монголын мэдээ

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
rekolka Êóïèòü çàêëàäêè ñïàéñ â Ïûòü-ÿõå Çàêëàäêè ãàøèø â Ëþáåðöû Çàêëàäêè ñïàéñ ðîññûïü â Àáàêàíå ramp çåðêàëî Не вонючий растворР¸Ñ‚ÐµÐ»ÑŒ Êóïèòü áîøêè â Ðåâäà ïîïïåðñ çàêàçàòü ìîñêâà 10 ã ãàøèøà Êóïèòü çàêëàäêè êðèñòàëû â Ìîæãå Ñòàô â Ïðîêîïüåâñê Êóïèòü çàêëàäêè ãåðîèí â ×åðíóøêå ÷èôèðü êàê çàâàðèòü Ïðàéñ ñåìÿí êîíîïëè ÎÏÒ ðîçíèöà îò ïðîèçâîäèòåëÿ, êóïèòü ñåìåíà Àôãàíêè, ñåìåíà áîøåê, øèøåê Купить закладкР¸ лирика в СтроитеР»Ðµ Ñïàéñ ðîññûïü â Óðþïèíñêå ñïàéñ àìôåòàìèí çàêëàäêè Êóïèòü Äóðü Íîâîäâèíñê Êóïèòü Ñïèäû Êîììóíàð Как из петрушкР¸ сделать наркотиРº ýêñòàçè ñïðàéò êíèãà ïàáëî ýñêîáàðà íàøà ðàøà ðó ëåêàðñòâî îïèóìíûé àëêàëîèä 9 áóêâ Êóïèòü æèäêèé ýêñòàçè Ñèì Эска наркотиРº Çàêëàäêè ðîññûïü â Êóðòàìûøå Êóïèòü Øìàëü Áàâëû çàêëàäêè ôåíîì â ìîñêâå ýêñòàçè êóïèòü lsd Êóïèòü Øèøêè â Øàõòåðñê êàêòóñû íàðêîòè÷åñêèå ìàêñ êîêàèí äîðîãè ìåôåäðîíà Êóïèòü Øèøêè â Ìîñêâà çàêðûòûå ñàéòû ñ äåòüìè ìîñêâà çàêëàäêà arma 24 biz â îáõîä áëîêèðîâêè
IP:193.93.192.188  2018-05-26 08:14:37
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.