Дээд шүүхээс Ц.Чимэдцэрэнгийн ялыг хэвээр баталлаа

2008/10/25
Share |
Хүмүүс:
Дээд шүүхээс Ц.Чимэдцэрэнгийн ялыг хэвээр баталлаа

Төрийн өмчид үлдсэн цорын ганц банк болох "Хадгаламжийн банк"-нд Засгийн газраас гаргасан бондууд байршиж байжээ. Банкний нягтлан бодогч Ц.Чимэдцэрэн энэхүү бондийн үнийн зөрүүн дээр "ажиллаж" их хэмжээний мөнгө завшсан байдаг.Мөн тэрбээр банк хоорондын гүйлгээний авизыг хуурамчаар бөглөж олон удаагийн үйлдлээр их хэмжээний мөнгө зувчуулсан. Хожим "Хадгаламжийн банк" хувьчлагдаагүй бол түүний луйвар цааш үргэлжилээр байх магадлалтай байсныг мэргэжилтнүүд хэлдэг. Тэрбээр төрийн өмчит "Хадгаламжийн банк"-наас 13.8 тэрбум төгрөг, хувьд очсон "Хадгаламж" банкнаас 800 сая төгрөг үрэгдүүлжээ.

Одоогоос долоон сарын өмнө Ц.Чимэдцэрэн нарт холбогдох хэргийг шүүх хурал Нийслэлийн шүүхэд болсон юм. Шүүхээс түүнд 10 жил хорих ял оноож, тус банкны мониторингийн нягтлан бодох Д.Энхтуяад зургаан жил хорих ял өгсөн. Мөн тус банкны гүйцэтгэх захирал асан Г.Цэрэнпүрэв, Ц.Базар, Бүртгэл тайлан тооцооны ерөнхий нягтлан бодогч н.Батболд, эдийн засагч Ө.Эрдэнэхүү нарыг албан тушаалдаа хайнга хандсан хэмээн Эрүүгийн хуулийн 272 дугаар зүйл ангиар ялласан ч тухайн үед энэхүү заалт нь хуулиас "хулгайлагдсан" байсан тул тэдний хэргийг хэрэгсэхгүй болгосон юм.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газраас Ц.Чимэдцэрэнгийн эд зүйлсийг хурааж, битүүмжлээд байгаа. Тэгвэл Ц.Чимидцэрэн дээрх эд зүйлс нь "гэр бүлийн дундын өмч тул хураалгахгүй" хэмээн анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж давж заалдах шатны шүүхэд хандсан. Харин Нийслэлийн шүүхээс анхан шатны шүүхийн шийдвэрийг зөв гэж үзсэн юм. Энэхүү шийдвэрийг эсэргүүцсэн Ц.Чимидцэрэн нь Дээд шүүхэд хандаад байсан билээ. Өчигдөр Улсын Дээд шүүх түүний нэхэмжлэлийг хэлэлцээд өмнөх шатны шүүх зөв шийдвэр гаргасан гэж үзжээ. Дашрамд дурьдахад, түүний зувчуулсан 14.3 тэрбум төгрөгөөс 13.8 тэрбум төгрөгийг Төрийн өмчийн хороо (татвар төлөгчдийн халааснаас)

гаргахаар болоод байгаа . Учир нь тухайн үед "Хадгаламжийн банк"-ийг "Чингис хаан" зэрэг гурван банкны консерциум худалдаж авсан бөгөөд Төрийн өмчийн хорооноос энэхүү банкинд тооллого явуулж дээрх мөнгөнөөс эрсдэл гарвал хүлээхээр төр болсон юм. Өөрөөр хэлбэл, "Хадгаламж банк"-ийг хувьд очихоос өмнөх бүх эрсдэлийг төр даах ёстой гэсэн үг. Тиймээс тус банкийг төрийн мэдэлд байх үед Ц.Чимэдцэрэнгийн зувчуулсан 13.8 тэрбум төгрөгийг төр хариуцна. Харин хувьд очсон хойно нь "идсэн" 800 сая төгрөгийг Ц.Чимэдцэрэнгээс нэхэмжилж байгаа юм.

Эх сурвалж:Нийгмийн толь

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
Buyceialisintheusawithoutapres cription , Calis, [url=”http://edmenhelp.com/c alis/”]Calis[/url], http://edmenhelp.com/calis/ Calis,48358,
IP:46.118.115.181  2015-10-09 17:04:55
JimmiXzS Eavhy3 http://www.FyLitCl7Pf7kjQdDUOL QOuaxTXbj5iNG.com
IP:188.143.232.22  2016-10-15 00:17:25
ErickVes wh0cd1955813 finasteride buy online albendazole super avana discount abilify
IP:46.161.9.20  2017-06-20 15:42:19
ErickVes wh0cd247079 Acyclovir Online toradol Glucophage buy skelaxin
IP:46.161.9.20  2017-08-05 05:05:28
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8810-1274 утсаар хүлээн авна. тэмдэгт.