Сэтгvvлч Ёрошима Такада Асашёорюvг гар утсаар найраагаа хийдэг хэмээн шvvхэд мэдvvлэг єглєє

2008/10/25
Share |
 Сэтгvvлч Ёрошима Такада Асашёорюvг гар утсаар найраагаа хийдэг хэмээн шvvхэд мэдvvлэг єглєє

Японы мэргэжлийн сумо бєхийн ертєнцєд нууцлаг оршдог найрааны тухай илчлэн бичсэн "Шукан Гэндэй" сэтгvvлийг Их аварга Асашёорюv болон Сумо бєхийн холбоо шvvхэд єгч толгой эргэм их мєнгє болох 860 сая иен нэхээд байгаа билээ. Хэрэв сэтгvvлийн редакц энэ маргаанд ялагдвал бараг 5 сая євро хvрэх тэрхvv мєнгєн тєлбєрийг тєлж чадахгvй дампуурч магадгvй аж. Шvvх хуралдааны эхэнд Асашёорюv болон экс-сумоч Итай нар мэдvvлэг єгсєн бєгєєд нийтлэл бичсэн сэтгvvлч Ёрошима Такада, хар тамхины хэргээр хєєгдсєн Ваканохо нарын мэдvvлэг олон нийтийн сонирхлыг ихээхэн татаж байлаа. Тийм ч учраас шvvх хуралдааны хоёр дахь єдєр мєнєєх сэтгvvлч Такадаг шvvх хуралдааны танхимд ирэхэд хэвлэл мэдээллийнхэн их цугларсан байв. Япон хvн гэхэд єндєр нуруутай /192см/, сахал тавьсан сэтгvvлч бvтэн хоёр цагийн туршид Сумогийн холбоо болон "Шукан Гэндэй" сэтгvvлийн ємгєєлєгчдийн нарын асуултанд хариулан мэдvvлэг єгчээ. Тvvний мэдvvлснээр бол єнєєгийн сумогийн ертєнцєд бугшсан найрааны гол эзэн нь манай их аварга Асашёорюv бєгєєд зохицуулагч нь бас л Монголын бєх болох Кёкvтэнзан гэнэ. Тийм ч учраас монгол бєхчvvд олноороо барилддаг Ошима, Такасагэ дэвжээнийхэн найраа хийж даваа худалдан авдаг тєдийгvй одоо бvр зохион байгуулалттай бvлэглэлийн тєвшинд очсон гэж мань сэтгvvлч мэдэгджээ.

Vvгээр зогсохгvй найраа хэрхэн явагддаг талаар нарийн тодорхой зураглал гаргаж єгчээ. Бєхчvvд даваа худалдан авах, найраа хийхийг "Накабон" гэж нэрийддэг хvн зохицуулан ажилладаг, тvvнийг мань Такада ч хэдэнтээ харсан гэнэ. Харин Асашёорюv тvvнтэй зєвхєн гар утсаар холбогдож заавар зєвлєгєє єгдєг аж. Кёкvтэнзан аваргын нэрийн ємнєєс бєхчvvдтэй уулзаж найрааны нарийн ширийнийг тодруулдаг бєгєєд эхэндээ хэн хэдэн иенээр "хэвтэж єгєх" тухай л ярьдаг байсан. Тэгвэл сvvлийн vед найраа хийгдсэн болохыг нуун дарагдуулж барилдааныг vнэмшилтэй харагдуулахын тулд хэн нь ямар барьц авч, ямар мэхээр хэрхэн унагахыг хvртэл нарийвчлан тохирдог болжээ. Vнэ ханшийн хувьд янз бvр байдаг гэнэ.

Хэрвээ хэн нэгэн бєхийн эцэг эх нь ирж барилдаан vзэх, тєрсєн єдєр таарах зэрэгт доод зиндааны бєхчvvд 20-100 мянган иенээр тохирдог бол дээд зиндааны бєхчvvдийн vнэ ч єсєєд эхэлдэг. Макуучи зиндааны бєхчvvд 200-800 мянган иенээр наймаа хийдэг гэнэ. Харин Такада сэтгvvлчийн баталж байгаагаар Асашёорюv нэг башёд заримдаа 10 сая иен гаргаж найраандаа зарцуулдаг аж. Vvнийхээ нэг жишээ болгон 2006 оны 11-р тэмцээнд Их аварга, озэки Чиётайкайг 800 мянган иенээр найрсан болохыг дурдсан ч хэнээс ямар мэдээлэл авснаа хэлэхээс татгалзжээ.

Эх сурвалж:Сэрүүлэг

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8810-1274 утсаар хүлээн авна. тэмдэгт.