Монгол бvсгvйчvvдийг цэвэр ичимхий зангаа битгий алдаасай гэж хvсдэг

2008/10/25
Share |
Хүмүүс: С Бичүү | 
Монгол бvсгvйчvvдийг цэвэр ичимхий зангаа битгий алдаасай гэж хvсдэг

Борооны дараах мєєг шиг шинээр тєрєн гарч буй олон дуучдаас чадалтай чадвартай нь урлагийн тэнгэрт од болон гялалздаг. Ахиж би дурламааргvй байна, Чамдаа хайраа , будаггvй уруулын амт зэрэг уянгын дуунуудаараа олны танил болж, єєрийн гэсэн фенvvдтэй болсон поп залуу дуучин Ц.Бичvvтэй уулvаж ярилцлаа.-Сvvлийн vед Бичvv их чимээгvй байлаа. Шинэ уран бvтээл хийгээд завгvй гэсэн сураг сонсогдсон ямар уран бvтээл дээр ажиллаж байна вэ?
-Юуны ємнє "Хvмvvс" сонины нийт уншигчдадаа энэ єдрийн мэнд хvргэе. Саяхан шинэ дуугаа бичvvлж, клипний зураг авалт дуусаад байж байна. Одоогоор нэрийг нь єгч амжаагvй байгаа, ямар ч байсан сонсогчдод маань таалагдана гэдэгт итгэлтэй байгаа шvv.

-Дуучин болох чиний багын мєрєєдєл байв уу эсвэл хувь тавилан чамайг энэ зам руу хєтлєв vv?
-Багаасаа л дуучин болохыг хvсдэг байлаа. Би чинь аль цэцэрлэгт байхдаа л "Дууны аврагаар шалгардаг байсан юм. Аав маань тээврийн жолооч, ээж сургуулийн эмч байсан. Аав маань намайг ерєєлч болгоно гэж гал шарын нутаг гэж байдаг шvv дээ, тэнд нэг ерєєлч магтаалч хvнд шавь оруулсан юм. Тэр анхны багш маань намайг урлагт дурлуулж єгсєн дєє. Харин би єєрийн сонирхлын дагуу эстрад урлагт хєл тавьсан.

-Тэгвэл одоо чамайг ерєєл магтаал хайлаач гэвэл?
-Бага ангид байхдаа ерєєлч магтаалч нарын улсын уралдаанд орж шалгараад Орос руу эх орноо сурталчлахаар явж байлаа. Гэхдээ одоо ерєєл хайл гэвэл чадах эсэхээ сайн мэдэхгvй байна. Ойрд хайлж vзээгvй юм байна шvv. Ер нь Монгол хvн гэдэг чинь уртын дуу, ардын дуугаа ч дуулж, ерєєл магтаалаа ч хайлдаг байх хэрэгтэй болов уу.

-Эцэг эхээсээ євлєж авсан хамгийн vнэтэй зvйл чинь юу вэ? Магадгvй авьяас уу?
-Авьяасын талаар бус хvн чанарын талаар ярих нь зєв болов уу. Заримдаа би эцэг эхээсээ юуг євлєн авч сурч vлдэв ээ гэж боддог. Хамгийн гол нь бусдыг хvндэлж хайрлах, худлаа хэлэхгvй, vнэнчээр хєдєлмєрлєх энэ бvгдийг євлєн авсан гэж боддог. Гол нь хvний мєстэй байх, зовж явахад нєхрийн чанар танигдана гэдэг шиг бие биедээ туслаж дэмжих нь чухал гэж аав маань захидаг байсан. Гэхдээ энэ хорвоод тєрvvлж єсгєн, энэ сайхан хоолойг заяасан эцэг эхдээ баярлалгvй яах вэ.

-Чи хэний сонсогч фэн вэ?
-Би багаасаа л дуу хуурт дуртай байсан. Монголынхоо сайн, муу олон л дуучдыг сонсдог доо. Сонсогчийн хувьд Камертон хамтлаг, тэр дундаа Болд ахыгаа хvндэлж уран бvтээлч хvнийх нь хувьд vнэлдэг. МУГЖ Сараа эгч, Ариунаа эгч, Чингис хааны Жагаа ах гээд мэргэжлийн єндєр тvвшний мундгуудыг сонсдог. Харин сvvлийн vед рок поп ч тэр зохиолын дууныхны ч тэр чанар нь муудаад байх шиг.

-Тэгвэл чи хэнийг муу дуучин гэж хэлэх вэ?
-Манайд муу дуучид олон байгаа гэхэд хилсдэхгvй. Мэргэжлийн сургуулийг нь тєгссєн хvний нvдээр харахад мэдэгддэг. Яах вэ, мэргэжлийн бус ч гэсэн сайн дуучид олон байдаг. Зарим нь дуулахаасаа илvv их ярьж уярааж чаддаг, гэсэн хэрнээ хоолойны цар хvрээ маш муутай, амьдаар дуулах чадвар нь бvр муу байдаг шvv дээ. Тэр энэ гэж нэрийг нь хэлэх утгагvй биз.

-Тэгвэл чамд єєрєєсєє илvv дуучдад атаархах сэтгэл тєрдєг vv?
-Мэдээж атаархал байх л хэрэгтэй. Гэхдээ цагаан атаархал гэж байна. Жишээ нь, энэ хvн ямар гоё дуулдаг юм бэ, би ингэж дуулдагсан бол гээд. Нэг хэсэг нь хар атаархал гэж байгаа энэ муугаас илvv л гарна даа гээд л. Хамгийн гол нь атгаг санаа агуулах, эсвэл энэ хvн шиг сайн сайхан амьдаръя, vvнээс их юм суръя гэсэн хvслээр атаархах нь гэр бvлийн хvмvvжлээс л шалтгаалах байх. Миний хувьд мэдээж сайн сайхан амьдрахыг, сайхан уран бvтээл хийж бусдыг байлдан дагуулах гээд л мєрєєдєх атаархах юм олон байдаг.

-Чєлєєт цаг хэр их гардаг вэ?
-Чєлєєт цаг гаралгvй яах вэ. Урлагийнхан бид чинь хvмvvс амарч байхад ажиллаж, ажиллаж байхад нь амардаг шvv дээ. Миний хувьд чєлєєт цагаараа кино vзэж, найз нєхєдтэйгєє бильярд тоглон биеийнхээ чилээг гаргадаг.

-Амьдралдаа авч байсан хамгийн том бэлэг чинь?
-Найз бvсгvйгээсээ авч байсан. Их сонин бэлэг байсан, нэг их vнэтэй зvйл биш ч гэсэн би маш их баярласан шvv. Єглєє сэрэхэд дэрний мниь хажууд тавьчихсан байсан. Би бvр дуу алдаад авсан шvv.

-Эр хvмvvс дотогшоо уйлдаг гэдэг. Чи ер нь нулимс унагадаг уу?
-Тэгж хэлдэг л дээ. Харин миний хувьд тийм биш ээ. Би гомдож гутарсан vедээ нулимс унагадаг. Бас баярлахаараа ч уйлдаг.

-Найз бvсгvйнхээ талаар яриач, та хоёр хэзээ гэрлэх бодолтой байгаа вэ?
-Энэ тухай ярих одоохондоо эрт байна. Ямар ч байсан сайхан Монгол бvсгvй байгаа гэдгийг хэлье.

-Тэгвэл чи ямар эмэгтэйг сайхан монгол бvсгvй гэж боддог вэ?
-Даруу тєлєв, ухаалаг, намбатай, нєхєртєє vнэнч, дээр нь мэдлэг боловсролтой, vйлэнд уран, vгэнд цэцэн гээд л олон сайхан шинжтэй байх ёстой. Тийм л эмэгтэйчvvд сайн хань болж чадна шvv дээ.

-Тэгэхээр найз бvсгvй чинь энэ бух шаардлагыг хангасан уу? Орчин vед ийм эмэгтэй хэр олон байгаа бол?
-Одоо бол мэдээж ховор байгаа шvvдээ. Гэхдээ найз бvсгvйдээ би сэтгэл хангалуун байдаг аа. Сайн хань гэдгийг ойлгох хvн хvний бодол єєр єєр шvv дээ. Наад зах нь л гэртээ халамцуу ирсэн нєхрєє хааяа ч гэсэн ойлгоод уучилдаг, хэнии ч дайтай гэр орноо цэвэрхэн аваад явчихдаг, ухаалаг, хvнтэй vг солихдоо муухай vг хэрэглэдэггvй байх хэрэгтэй гэж би боддог.

-Тэгвэл жинхэнэ монгол бvсгvй л Бичvvгийн сэтгэлд таалагддаг гэж ойлгож болох уу?
-Тиим л дээ, би маш олон хvний амьдралын тухай сонсож байсан. Гадаад хvнтэй гэрлэсэн олон Монгол эмэгтэйн тухай би мэднэ. Энэ бvхний буруу нь манай эрчvvд эмэгтэйчvvдийн аль алинд нь л байгаа. Ер нь Монгол бvсгvйчvvд маань цэвэр ичимхий зангаа битгий алдаасай гэж хэлмээр байна. Тэд ичиж зовохыг мэдэхээ больж, архи тамхи их хэрэглэдэг болжээ. Уг нь монгол эмэгтэйчvvд эр хvнээс илvv амьдралын зовлонг даах сэтгэлийн тэнхээтэй байдаг шvv дээ. Энэ ч утгаараа эр эм хоёрын эерэг сєрєг энерги хоорондоо нийлж, vгvй дутуугаа нєхдєг болов уу. Тэгэхээр манай бvсгvйчvvд энэ Монгол генийг харийнханд битгий алдаасай, хэдхэн зоосны тєлєє єєрийгєє битгий худалдаасай гэж хvсэх байна. Яг vнэнийг хэлэхэд одооны охид хєх дэлэн, гуя хасаа гаргаад явахаар л их гоё мэтээр тєсєєлдєг болж. Огт єєр ертєнцийн барууныхныг дуурайх хэрэг байхгvй шvv дээ. Надад тийм охид огтхон ч таалагддаггvй.

-Тэгвэл чи нэлээд эх оронч сэтгэлгээтэй байх нь ээ?
-Эх орноо гэсэн сэтгэл хvн бvрийн зvрхэнд цохилж байх хэрэгтэй. Миний бодлоор Монгол гэдэг тvvх соёлоо vлдээж чадсан тэр хvмvvсээрээ бахархахыг эх оронч гэх болов уу. Эх орныхоо тєлєє мэдээж би байшин барьж чадахгvй, ядуусыг олноор тэтгэнэ гэж хэлэхгvй. Харин би ард тvмэндээ гэхгvй ч залуучуудадаа уран бvтээлээрээ оюуны хєрєнгє оруулалт хийнэ гэж боддог доо.

Эх сурвалж:Хүмүүс

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.