Даян аварга А.Сvхбат МУ-ын арслан До.Ганхуягийн цолны найрын хvндтэй зочин болов

2008/10/25
Share |
Даян аварга А.Сvхбат МУ-ын арслан До.Ганхуягийн цолны найрын хvндтэй зочин болов

Монгол бєхийн торгон дэвжээнээ нэгэн vеийн бахархал болон барилдаж явсан Даян аварга А.Сvхбатыг єнєєдрийг хvртэл бєхдєє эргэн ирэх болов уу гэсэн хvлээлт бєхєд хорхойтой монгол тvмэнд байдаг.Vндэсний бєхєд vvссэн олон жилийн бугшмал бохир барилдаан, цолны найраанаас болж гэнэт зодог тайлсан залуухан аваргын шийдвэр олныг цочирдуулсан. Тvvнээс хойш єєрийн шавь нараа наадмын торгон дэвжээнээ зодоглуулан эхнээсээ олныг шуугиулсан уран хурц барилдааныг vзvvлсэн залуу бєхчvvдийг тєрvvлсээр байгаа.Даян аварга А.Сvхбат сvvлийн vед "Алтан хvнс" групп болон "Олимп" сургуулиинхаа ажилд голлон анхаарч байгаа бєгєєд шавь нараасаа олон улсын тэмцээнд оруулахаар бэлтгэл сургуулилтуудыг нь эрчимжvvлж эхэлжээ. Харин саяхан Даян аварга А.Сvхбат єнгєрсєн жилийн наадмын тvрvv бєх Монгол улсын арслан До.Ганхуягийн найран дээр уригдан хvvхдvvдийнхээ хамтаар зочилжээ. Тэрээр шинэхэн арслангийн найранд ирэхдээ єєрийнхєє хvv болон хадам ах, улсын гарьд Б.Гантогтохынхоо хvvг дагуулан очиж тvрvv бєхийн хишгээс амсуулжээ.

Хэзээний бєхдєє хайртай монголчуудын хувьд тvрvv бєхийн хишиг хvртэнэ гэдэг том аз завшаан бєгєєд бєхчvvд ч мєн тvvний нэгэн адил тvрvv бєхийнхєє хишгээс хvртэхийг ихэд олзуурхдаг ажээ. Харин Монгол улсын гарьд Б.Гантогтох сvvлийн vед барилдахаа больсон бєгєєд удахгvй зодог тайлах болсон тухай тvvний аав дархан аварга Х.Баянмєнх ам нээсэн удаатай. Б.Гантогтох гарьд ч мєн л авах ёстой цйлоо аваагvй учраас бєхийн дэвжээгээ орхино гэдгээ удаа дараа мэдэгдэж байсан. МVБХ-ны удирдлага болон бєхийн дvрмэндээ хийсэн шинэчлэлvvдээ эргэн харахгvй бол энэ мэтчилэн ид эр бяр жагссан залуу бєхчvvд ч зvлэг ногоон дэвжээгээ орхихгvй байна гэсэн баталгаа алга болжээ. Монгол бєхийн дэг жаяг, барилдаан vнэнч шудрага ариун байгаасай гэсэн vvднээс дэвжээгээ орхисон Даян аварга ч хvvхдvvд, дvv нартаа ч энэ тухай байнга сургадаг ажээ.

Эх сурвалж:Хүмүүс

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.