Хүмүүс: Louise Veronica Ciccone Madonna | |
New York Yankees багийн тоглогч 32 настай Alex Rodriguez-ын эхнэр Cynthia нөхрөөсөө салах өргөдөл гаргахдаа нөхрийгөө kabala хэмээх Еврейн шашины шугамаар далимдуулан Madonna-атай холбогдон дотноссон хэмээж байгаа.
Cynthia-ын өмгөөлөгч Earle Lilly хэлэхдээ түүний нөхөр Madonna нарын харьцааг "Сексийн биш зүрх сэтгэлийн харьцаа. Гэхдээ энэ нь Cynthia-ын хувьд тэсвэрлэж болшгүй зүйл байсан" гэжээ. Харин Cynthia "Гэрлэлтээ аврахын тулд бүх боломжтой зүйлсийг хийсэн. Харин тэр сэтгэл санааны хувьд эхнэр болон хүүхдүүдээ орхисон нь тэсвэрлэж болшгүй зүйл байлаа. Гэрлэлт маань Alex-ын гэр бүлийн гадуурх явдлаас болж эргэж нийлэхээргүй болсон" гэж салах өргөдөлдөө хэлжээ.
Alex Rodriguez-ын хөрөнгө нь ойролцоогоор 485 сая доллараар үнэлэгдэж байгаа бөгөөд түүний эхнэр энэ хөрөнгөнөөс нь хувь авах хүсэлтээ өргөдөлдөө дурьдсан байна. Мөн Cynthia 2 охиноо өөр дээрээ авах, одоогийн чинээлэг амьдралын хэв маягаа цаашид хадгалж амьдрах зэргийг дурьдсан юм. Тэд одоогоор 12 сая долларын үнэтэй зургаан унтлагын өрөө бүхий байшин, Maybach машинтай юм байна. Харин Madonna тэдний салалтанд буруугүй гэж мэдэгдсэн байна. Тэрээр "Би Alex Rodriguez-тэй ямар нэгэн романтик харьцаа байхгүй. Манай нөхөр бид хоёр салах ямар ч төлөвлөгөө байхгүй. Би хүүхдүүдээ Yankees-ын тоглолтонд авч очсон. Би түүний гэр бүлийн харьцаа болон шүтлэгийн сонголтонд нь ямар ч хамаагүй” гэж мэдэгджээ. Тэд хамтдаа сууж kabala шашины сургаалыг судалдаг нь энэ асуудлын эх суурь болсон байна. Хэдийгээр тэд өөрсдөө үгүйсгэж байгаа ч Alex Rodriguez өнгөрсөн долоо хоногт Madonna-ын гэрт нилээд орой болсон байхад зочилсон гэсэн мэдээлэл байгаа юм.
Мөн өөр нэг зүйл гэвэл Alex Rodriguez-ын дасгалжуулагч Alex Rodriguez-ыг ихэд өөрчлөгдөж Madonna-ын дуу, DVD бүх л зүйлсийг цуглуулах болсон талаар ярьсан байна.
Alex Rodriguez, эхнэр Cynthia нар 2002 онд гэрлэсэн бөгөөд 2005, 2008 онд мэндэлсэн 2 охинтой аж.
www.Factnews.mn