Хараагvй иргэд Т.Ганди сайдыг огцруулахыг шаардлаа

2008/10/25
Share |
Хүмүүс: Т Ганди | 
Хараагvй иргэд Т.Ганди сайдыг огцруулахыг шаардлаа

"Монголын хараагvйчvvдийн vндэсний холбоо" тєрийн бус байгууллагынхан Ерєнхий сайд С.Баяр, Нийгмийн хамгаалал хєдєлмєрийн сайд Т.Ганди нарт мэдэгдэл хvргvvлжээ.


Учир нь, тус тєрийн бус байгууллагынхан салбарынхаа шинээр томилогдсон сайд Т.Гандитай уулзах хvсэлт тавьсан боловч тэрээр элдэв шалтаг шалтгаан тоочиж хараагvй иргэдийг хvлээн авч, уулзахаас татгалзсан аж.
"Монголын хараагvйчvvдийн vндэсний холбоо" ТББ-ынхан НХХ-ийн сайд Т.Гандид Засгийн газар яамдын бvтэц бvрэлдэхvvн ирэх оны тєсєв тєлєвлєгєє хэлэлцэж байгаа энэ vед дараахь асуудлыг шийдвэрлvvлэх тухай албан бичгээр хvсэлт хvргvvлсэн байна.

Энэхvv хvсэлтэд хєгжлийн бэрхшээлтэй иргэний нийгмийн хамгааллын тухай хуульд хараагvй хєгжлийн бэрхшээлтэй иргэдийг орон сууцаар хангахад шаардлагатай хєрєнгийг Засгийн газар тухайн оны тєсєвт тусган шийдвэрлэнэ гэж заасны дагуу ирэх оны тєсєвт энэ асуудлыг тусгах, манай улсад амьдарч буй хєгжлийн бэрхшээлтэй 115 мянган иргэний асуудлыг Засгийн газарт хариуцан ажиллах бvтэц байгуулахыг шийдвэрлэж єгєх, хараагvй хvмvvсийн хєдєлмєр сургалтын vйлдвэрийн техник технологийг шинэчлэн 2012 он гэхэд тус vйлдвэрт 200 хvнийг тогтвортой ажлын байраар хангахад шаардлагатай нєхцєл бvрдvvлэх гэсэн гурван хvсэлтийг албан бичгээр хvргvvлжээ.

Тэгээд тус ТББ-ынхан албан бичгийнхээ хариуг авах гэж очтол Т.Гандигийн туслах "Манай сайд та нарын албан бичигтэй танилцахгvй. Дэд сайд руу шилжvvлсэн. Дэд сайдтай уулз" гэжээ.
Хараагvй иргэд "Биднийг хvлээн авч уулзахгvй, албан бичигтэй танилцахгvй юм гэхэд яах гэж сайд болсон, яаж ажиллаж, ямар асуудал шийдэхээр тєлєвлєж байгаагаа ядаж танилцуулж болохгvй юм уу" хэмээн эгдvvцэн, харамсч байна гэдгээ илэрхийллээ. Тиймээс тэд Засгийн газрын бvтцэд тєсєв хэлэлцсэний дараа биднийг хvлээн авч уулзаж, ямар асуудал шийдвэрлэж, юу хийх гэж байгаа юм бэ гэсэн асуулгыг салбар хариуцсан сайддаа тавьжээ.

Мєн хєгжлийн бэрхшээлтэй, хараагvй иргэд "Т.Ганди ємнє нь Эрvvл мэнд, нийгмийн хамгааллын сайд байхдаа бидний тєлєє юу ч хийгээгvй. Ємнєх шигээ дахин хууртаж, басамжлагдан, дорд vзэгдмээргvй байна" гэдгээ мэдэгдэв. Цаашид "Монголын хараагvйчvvдийн vндэсний холбоо" ТББ-ынхан НХХ-ийн сайд Т.Гандитай хамтран ажиллах боломжгvй хэмээн vзэж Ерєнхий сайд С.Баярт хандай хvсэлт хvргvvллээ. Энэ хvсэлтдээ "Энэ оны аравдугаар сарын 20-ны дотор Т.Гандийг Нийгмийн хамгаалал хєдєлмєрийн сайдаас огцруулж, ТББ-ын удирдлагыг Ерєнхий сайд биечлэн хvлээн авч уулзаж, хараагvй иргэдийн тавьсан дээрх хvсэлтийг шийдвэрлэж єгєхийг хvсч байна" гэжээ.

Эх сурвалж:Ардчилал

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.