Хүмүүс: Beckam David | Beckam Victoria | |
Супер од Дэвид Бэккэм, Викториа нарын гурван хүү болох есөн настай Бруклин, зургаан настай Ромео, гурван настай Круз нар өдгөө Америкт ихээхэн алдаршаад байгаа "Ах дvv Жонас"-ууд шиг хамтлаг байгуулна гэж аав ээжээсээ гуйх болжээ.
Тэр ч бүү хэл аав ээж хоёроосоо “Ах дүү Жонас”-уудтай уулзуулж өгөхийг гуйж, аав ээж нь ч энэ хүсэлтийг нь биелүүлж өгсөн гэнэ. Ер нь Бекхэмийн хvvхдvvд ээжийгээ дуурайгаад урлагт ихээхэн мэдрэмжтэй. Том хүү Бруклин дуулж, дунд хүү Ромео нь брэк дэнс үнэхээр сайн бүжиглэдэгийг “Spice Girls” хамтлагийг аялан тоглолтоор явахад дэлхий нийтээрээ харсан байгаа. Бага хүү Круз хэтэрхий балчир болохоор урлагийн ямар авъяастай нь тодроогүй байгаа ч ах нараа дуурайгаад аав ээжээсээ хамтлаг байгуулж өгөхийг гуйдаг гэнэ. Энэ талаар Бэкхэм, Викториа хоёр бодож үзэхээ хүүхдүүддээ амлажээ.
www.Factnews.mn