ЧИНГИС ХААН ИХ СУРГУУЛИЙН ЗАХИРАЛ ЛХАГВАСҮРЭНГИЙН ДҮҮ ӨГӨӨДЭЙ ХҮН АЛЖ, ХҮҮХЭН ХҮЧИНДСЭН ХЭРЭГТЭЭ 25 ЖИЛИЙН ЯЛ АВЛАА

2008/10/25
Share |
Хүмүүс:
ЧИНГИС ХААН ИХ СУРГУУЛИЙН ЗАХИРАЛ ЛХАГВАСҮРЭНГИЙН ДҮҮ ӨГӨӨДЭЙ ХҮН АЛЖ, ХҮҮХЭН ХҮЧИНДСЭН ХЭРЭГТЭЭ 25 ЖИЛИЙН ЯЛ АВЛАА

Өнгөрсөн жилийн намар Налайх дүүргийн цаахантай байдаг малчин эмэгтэйн хүүг алаад булчихсан байсан аймшигт хэрэг гарч байсныг манай уншигчид сайн санаж буй байх.

Цагдаа нар шуурхай ажилласны дүнд есөн настай хүүг ээжээр нь малаа маллуулдаг айлын гэрийн эзэн болох Өгөөдэй алаад булсан гэдгийг олж тогтоосон билээ. Түүнээс хойш жил гаруй хугацаа өнгөрсөний эцэст сая л нэг юм монгол улсын шүүхээс Өгөөдэйд 25 жилийн ял оногдуулсан байна. Гэтэл бүхэл бүтэн хүний амь насыг хөнөөчихөөд, дээр нь талийгаач хүүгийн ээжийг нь удаа дараа хүчиндэж байсан Өгөөөдэйгийн ах дүү нар хэтэрхий хатуу шийтгэл оногдууллаа гэж давж заалдсан гэнэ. Өгөөдэйн төрсөн ах нь Чингис хаан их сургуулийн захирал Лхагвасүрэн гэж хүн байдаг. Лхагвасүрэн захиралаа хэрвээ таны хүүг хэн нэгэн хүн алаад эхнэрийг чинь хүчиндсэн байвал та хэрэгтэнг шууд цаазаар авахыг шаардах байсан биз. Гэтэл Монгол улсын төр таны дүүг цаазаар авалгүй өндөр настай ээжид чинь харагдаж яваг дээ хэмээн амьд үлдээж байхад та юунд ял нь хүндэдсэн гэж дайрна вэ. Төр төмөр нүүрээ харуулдаг гэдэгийг та мэдмээрсэн.     

 

 

 

 

 

 

www.Factnews.mn

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.